| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00728/И |
| Дугаар | 104/ШШ2024/00601 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 104/ШШ2024/00601
2024 11 12 104/ШШ2024/00601
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн үйлдвэрийн байранд байрлах, *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,******* тоот хаягт оршин суух, *******ийн *******д холбогдох
Эд хөрөнгө учирсан хохирол 692,214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ******* дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. ХХК нь ******* овогтой *******г 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажилд авсан. Д. нь манай компанид 2******* хоногийн хугацаанд ажилласан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас гарч, байгууллагын эд хөрөнгө болох Epson L3251 загварын 692,214 төгрөгийн үнэ бүхий принтерийг эвдэлж, ашиглах боломжгүй болгосон. Манай компаниас уг асуудлаар удаа дараа Д.*******тай холбогдож арга хэмжээ авахыг шаардсан боловч хариу өгөхгүй, өр төлбөрөө барагдуулахгүй байгаа нь бидэнд тодорхой хэмжээний хохирол учруулж байгаа тул бидний хохирол болох 692,214 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Хариуцагч Д.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдввэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлгож байгаа ... гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 692,214 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураар, бусдын дарамт шахалтгүйгээр татгалзсан болохоо илэрхийлж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,163 төгрөгийн тал хувь болох 10,51******* төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.д нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг ХХК-ийн захирлын 2024 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн А-24/122 дугаар албан бичгээр олгосон болохыг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75******* дугаар зүйлийн 75*******.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 692,214 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,163 төгрөгийн тал хувь болох 10,51******* төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА