Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 104/ШШ2024/00606

 

 

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар*******4/ШШ2024/00606

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******

Хариуцагч: Багахангай, ******* дэх т

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Ц.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.

 

Шинжээч Б.ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Л. болон түүний эхнэр Ч. нарт холбогдуулан Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр*******4/ШШ2023/00263 дугаар захирамжаар Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр хариуцагч Л., нар нь надад 61,994,000 төгрөгийг надад хувааж төлөхөөр тохиролцсон боловч төлбөрөө төлөөгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Л.гийн байшинг 483,046,559 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй би санал нийлэхгүй байна. Учир нь уг барилгыг баригдаад дууссан газартай харьцуулсан, хотын төвөөс хол байдаг барилгыг хотын төвийн барилгатай харьцуулсан, газаргүй обьектыг газартай мэтээр харьцуулж шинжээч үнэлгээ хийсэн тул хариуцагч Л.гийн хөрөнгө болох , , дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээчин ын №08/08 дугаар үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгнө үү ... гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн*******4/ШШ2023/00263 дугаар захирамжаар ХХК, Ч., Э. нараас 62,227,960 төгрөгийг гаргуулан Ц.*******д олгохоор шийдвэрлэсэн. Тус хэлтэст ХХК, Ч., Э. нарт холбогдох 1 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Уг баримт бичгийн дагуу 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарт хуульд заасан эрх үүргийг танилцуулж хугацаатай мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул ХХК-ийн захирал Л., түүний эхнэр Ч. нарын үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23310430/07, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23310430/08, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23310430/08 дугаартай битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилсэн.

Налах дүүрэг 2 дугаар хороо,*******1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай 72мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 7 дугаар арын 08-ны өдрийн 23310430/12 дугаарай Эд хөрөнгө хураах тогтоолоор, *******, , хаягт байрлах Улсын бүртгэлийн дугаартай 35 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 23310430/13 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор,******* 5 дугаар хороо,, тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн дугаартай 456 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор х ХХК-ийн захирал Л.г байлцуулан хурааж, Шүүхийн шийдвэр биелүүлэх 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийэ 23310430/16 дугаарыг өгч мэдэгдэл хүргүүлсэн. Хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний саналыг ХХК-ийн захирал Л. нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цахим хаягаар ирүүлснийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01/815 дугаар албан бичгээр төлбөр авагч Ц.*******д танилцуулахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар үнэлгээчин Г.ыг томилсон. Үнэлгээний тайланг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч талуудад 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01/854, 01/855, 01/856, 01/857 дугаартай албан бичгүүдээр тус тус 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч ХХК-ийн захирал Л., Ч., Э. нарын оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, төлбөр авагч Ц.******* 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр биечлэн өгч мэдэгдсэн. Үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

 

3.1 Хөрөнгийн үнэлгээ танилцуулсан тухай Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/854 дүгээр албан бичиг (хх-ийн 04 хуудас)

3.2 Үнэлгээний тайлан (хх-ийн 05-40 ххудас)

3.3 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн*******4/ШШ2023/00263 дугаар захирамжийн хуулбар (хх-ийн 41-42 хуудас) зэрэг баримтууд болно.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотлохоор дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

 

4.1 ******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 46 хуудас),

4.2 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн*******4/ГХ2023/00297 дугаартай гүйцэтгэх хуудас (хх-ийн 52 хуудас),

4.3 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн*******4/ШШ2023/00263 дугаар захирамжийн хуулбар (хх-ийн 53-56 хуудас),

4.4 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн*******4/ШЗ2023/01593 дугаар захирамжийн хуулбар (хх-ийн 57-58 хуудас),

4.5 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 23310430 дугаар тогтоолын хуулбар (хх-ийн 59 хуудас),

4.6 Төлбөр төлөгч нарт эрх үүрэг танилцуулсан тухай баримт (хх-ийн 69 хуудас),

4.7 Төлбөр төлөгч нарын хөрөнгийн мэдүүлэг (хх-ийн 70-72 хуудас),

4.8 Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөрийн  (хх-ийн 73-75 хуудас),

4.9 төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол 2023 оны******* дугаар сарын 21-ний өдөр дугаар 23310430/03 (хх-ийн 75 хуудас),

4.10 Төлбөр төлөгч Л.гийн нэр дээрх  Налах дүүрэг 2 дугаар хороо,*******1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай 72мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн, *******, , хаягт байрлах Улсын бүртгэлийн дугаартай 35 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн, ******* 5 дугаар хороо,, тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн дугаартай 456 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 88, 96-98 хуудас),

4.11 Эд хөрөнгө битүүмжлэх тухай, Эд хөрөнгө хураах тухай 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23310430/07, 08, 09,*******, 11, 12, 13, 14, 15 дугаар тогтоол (хх-ийн 113-144 хуудас),

4.12 ХХК-иас ирүүлсэн үнийн санал ( хх-ийн 145-147 хуудас)

4.13 Төлбөр авагч Ц.*******д үнийн санал танилцуулсан тухай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/815 дугаар албан бичиг ( хх-ийн 148 хуудас)

4.14 Шинжээч томилсон тухай 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08/08 дугаар тогтоол (хх-ийн 150 хуудас)

4.15 Шинжээчид эрх үүрэг танилцуулсан тухай баримт (хх-ийн 152 хуудас)

4.16 Хөрөнгийн үнэлгээний тайлан, холбогдох баримтууд (хх-ийн 155-208 хуудас) зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх т холбогдуулан хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Г.ын гаргасан Л.гийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн , , дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлсэн №08/08 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас дээгүүр үнэлсэн, хөрөнгийн өмчлөгч нарын үнийн саналыг авалгүйгээр үнэлгээ хийлгэсэн, үл хөдлөх хөрөнгийг газраас нь тусдаа үнэлсэн буюу тухайн эд хөрөнгө газраас салгаж үл болох хөрөнгө атал газрын эрхийн шалгалгүйгээр газраас тусдаа үнэлгээ гаргасан тул уг хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулна .. гэж,

 

Хариуцагч тал нэхэмжлэлий  шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Хөрөнгийг хэрхэн үнэлсэн нь үнэлгээчний асуудал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас үнэлгээ үндэслэлтэй гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. хэмээн маргаж байна.

 

3.Зохигч хөрөнгийн үнэлгээ хуульд нийцэж гарсан эсэхэд маргаж байна.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулсан ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь уг хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан харьяалалын хүрээнд хамаарч байх тул хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

5.Шүүх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үнэлгээ хийх эрх бүхий этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн тайлан гаргасан эсэхэд дүгнэлт хийдэг.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба хариуцагч Налайх, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэшсэн үнэлгээчин Г.ын гаргасан хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч Ц.*******д 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/854 дүгээр албан бичгээр танилцуулсан болох нь зохигчийн тайлбар, уг албан бичиг зэргээр нотлогдож байна. (хх-ийн 04 хуудас)

 

7.Нэхэмжлэгч Ц.******* хөрөнгийн үнэлгээг 2024оны 8 дугаар 08-ны өдөр танилцаж, шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр буюу хуульд заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргасан байх тул дээрх хуулийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

8.Нэхэмжлэгч Ц.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК, Ч., Э. нарт холбогдох Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 61,994,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн*******4/ШШ2023/00263 дугаар шийдвэрээр Зохигчийн эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан шийдвэрлэсэн. (хх-ийн 53-56 хуудас)

 

9.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн*******4/ШЗ2024/01593 дугаар захирамж, мөн өдрийн 297 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 23310430 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 59 хуудас)

 

10.Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс төлбөр төлөгч нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг хүргүүлж, 2023 оны******* дугаар сарын 21-ний өдрийн 23310430/03 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх хасалт хийлгэх тухай тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23310430/06 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол гарч, төлбөр төлөгчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа шаардсан болох нь тогтоогдож байна. (хх-ийн 75, 94 хуудас хуудас)

 

Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоолоор Налах дүүрэг 2 дугаар хороо,*******1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай 72мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн, *******, , хаягт байрлах Улсын бүртгэлийн дугаартай 35 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн, ******* 5 дугаар хороо,, тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн дугаартай 456 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийг түдгэлзүүлжээ.

 

Мөн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23310430/07, 08, 09,******* дугаар тогтооло уг эд хөрөнгийг битүүмжилж, Эд хөрөнгө хураах тухай 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23310430/12, 13, 14, 15 дугаар тогтоолоор х ХХК-ийн захирал Л.г байлцуулан уг эд хөрөнгүүдийн хураах ажиллагааг хийсэн байна. (хх-ийн 113-144 хуудас)

 

11.Төлбөр төлөгч ХХК-ийн зүгээс нд байрлах 500 мкв болон 800 мкв үйлдвэрийн зориулалттай барилгыг 500 сая төгрөгөөр, Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 72 мкв болон 35 мкв хувийн барилгыг 350 сая төгрөгөөр үнийн санал ирүүлсэн /хх-ийн 146-147 хуудас/-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс нэхэмжлэгч Ц.*******д үнийн саналыг хүргүүлэхэд Ц.******* эс зөвшөөрч мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргасан тул 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08/08 дугаар тогтоолоор 3 төрлийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр үнэлгээчин Г.ыг шинжээчээр томилжээ.

 

12.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах бөгөөд үнэлгээг гаргасан үнэлгээчин Г. 111200205 дугаар тусгай зөвшөөрөл хугацаагүйгээр олгогдсон уг эрх хүчин төгөлдөр байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд байна. (хх-ийн 179 хуудас)

 

13.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор зохицуулсан байдаг.

 

14.Хөрөнгийн үнэлгээчин Г.аас хөрөнгийн үнэлгээг хийхдээ:

 

1. Л.гийн өмчлөлийн *******, 2 дугаар хороо,*******1 тоот хаягт байрлах Ү-2207001763 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 72 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 78,022722 төгрөг,

2.*******, 2 дугаар хороо, , хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 35 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ 35,083,659 төгрөг,

3. ******* 5 дугаар хороо,, тоот хаягт байрлалтай, тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 456 мкв талбайтай 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 369,940,178 төгрөгөөр нийт 3 хөрөнгийг 483,046,559 төгрөгөөр үнэлсэн байна.

 

15.Шийдвэр гүйцэтгэх байгуулагаас үнэлгээ хийлгэхээр томилсон шинжээч нь үнэлгээ гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартыг баримтлах учиртайгаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шат дараалсан, хоорондоо уялдаа холбоо бүхий ажиллагаа байдаг бөгөөд ажиллагаа бүр нь хуульд нийцсэн, оролцогчдын эрх үүргийг хэрэгжүүлэх байдлыг хангасан байх шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас үзвэл *******, 2 дугаар хороо,*******1 тоот хаягт байрлах тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 72 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч ХХК-ийн захирал Л.гийн өмчлөлийн хэмээн тайландаа тусгасан боловч хавтаст хэргийн 98 дугаар хуудаст авагдсан Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд уг үйлчилгээний зориулалттай хөрөнгө нь төлбөр төлөх Л., Ч., Э. болон Э.Мөнхтулга гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй этгээдийн хөрөнгө байхад уг хөрөнгийг хураан авч битүүмжлэн, шинжээч томилуулж үнэлгээ хийлгэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.-т Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж заасан атал уг төлбөрт битүүмжилсэн, хураан авсан, үнэлгээ хийлгэсэн хөрөнгөөс эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээд Э.Мөнхтулгад энэ тухай мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлэн гарсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй юм.

 

16.Мөн нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээ гаргах үнэлгээчинд хуучин хүчингүй болсон, үйлчлэл дуусгавар болсон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлахдаа(хх-ийн 152 хуудас) шинээр буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүйг тухайн дүгнэлт гаргаж буй шинжээч хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцсан гэж үзэхгүй, эрх үүрэгтэйгээ танилцаагүй шинжээчийн дүгнэлт хуульд нийцэхгүй.

 

17.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйл болон Шүүх шинжилгээний тухай хуулийн дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээчин, шинжээчийн хуульд заасан эрх үүргийг заасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх үүрэгтэй танилцаагүй буюу хөрөнгийн үнэлгээчин Г.т хуучин үйлчлэл нь дуусгавар болсон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарласан нь хуульд заасан эрх үүрэг тайлбарлах ажиллагааг явуулаагүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна гэж заасныг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

 

18.Мөн нөгөөтэйгүүр нэхэмжлэгч талаас тухай үл хөдлөх хөрөнгийн газрыг үнэлгээгүй нь үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргасан бөгөөд Иргэний хуулийн 84 дүгээр 84.3.-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан ба төлбөр төлөгчийн өмчлөлийн гэх хөрөнгө нь газаргүй хэмээн үнэлгээний тайланд бичигдсэн, үл хөдлөх хөрөнгө нь газраас үл салгаж болох байтал газаргүй хөрөнгө хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 

   19.Иймд хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээчин нь хуульд заасан эрх үүрэгтэйгээ бүрэн танилцаагүй дүгнэлт гаргасан нь хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн байх шаардлагыг хангахгүй, үнэлгээний обьект нь Э.Мөнхтулга гэх хүн хамтран өмчлөгчөөр байхад дан ганц Л.гийн өмч мэтээр дүгнэлт гаргасан байх тул Л.гийн хөрөнгө болох , , дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээчин ын №08/08 дугаар үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

20.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5.-т Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно хэмээн шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээний талаарх эрхийг зохицуулсан байх тул Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болсонтой холбогдуулан дахин үнэлгээг гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Уг хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2024 оны******* дугаар сарын 09-ны өдрийн*******4/ШЗ2024/002671 дүгээр захирамжаар авсан арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарлав.

 

22.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс холбогдох иргэний хэрэгт хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Г.ын гаргасан Л.гийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн , , дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлсэн №08/08 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргахыг хариуцагчид даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.УРАНЗАЯА