Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2024/00608

 

2024     11  сарын 15 өдөр

                               104/ШШ2024/00608

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* цогцолборт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******,*******,, тоот хаягт оршин суух, ай овогт ын д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,148,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " ББСБ" ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч Б. нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн авч 2022 оны 08 сарын 11-ний өдөр Мобиком Корпораци ХХК-ны дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Б. нь ух гэрээний үндсэн дээр 2023 оны 07 сарын 18-ны өдөр сарын 3.4 хувийн хүүтэй 100,000 төгрөг, 2023 оны 07 сарын 20-ны өдөр сарын 3.3 хувийн хүүтэй 210,000 төгрөг, 170,000 төгрөг, 2023 оны 07 сарын 22-ны өдөр сарын 3.4 хувийн хүүтэй 100,000 төгрөг, 2023 оны 07 сарын 23-ны өдөр сарын 3.4 хувийн хүүтэй 90,000 төгрөг, 2023 оны 07 сарын 28-ны өдөр сарын 3.4 хувийн хүүтэй 50,000 төгрөг, 2023 оны 07 сарын 29-ний өдөр сарын 3.4 хувийн хүүтэй 50,000 төгрөг, 2023 оны 08 сарын 11-ний өдөр сарын 3.4 хувийн хүүтэй 50,000 төгрөгөөр 2 удаа тус тус 1 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг.

Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон "Зээл, зээлийн эрх нээх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Б.гаас 2022 оны 08 сарын 11-ний өдрийн тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ”-ний үндсэн төлбөр 796,007 төгрөг, үндсэн хүүд 296,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 55,332 нийт 1,148,092 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Мобифинанас ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,148,092 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаварыг ойлголоо.. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад        

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүрэгт 1,148,092 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага цахим зээлийн гэрээний үүрэг 1,148,092 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 31,105 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 15,552.5 төгрөгийг улсын төсвөөс, 15,552.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,148,092 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь зээл 1,148,092 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,105 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 15,552.5 төгрөгийг улсын төсвөөс, 15,552.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ    Б.УРАНЗАЯА