| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00914/И |
| Дугаар | 104/ШШ2024/00610 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 104/ШШ2024/00610
2024 11 15 104/ШШ2024/00610
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******,*******-д байрлах, *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******,******* тоот хаягт оршин суух, *******ийн т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,121,311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 10,116,311 төгрөг, Нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 10,121,311 төгрөгийг хариуцагч Э.аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. болон С. нар шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Э.тай тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,121,311 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай маргаан бүхий төлбөрийн асуудлаар хугацаа тогтоон төлж барагдуулахаар нотариатаар баталгаажуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байх ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураар, бусдын дарамт шахалтгүйгээр татгалзсан болохоо илэрхийлж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 176,890.98 төгрөгийн тал хувь болох 88,445 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,121,311 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,890.98 төгрөгийн тал хувь болох 88,445 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА