| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00950/И |
| Дугаар | 104/ШШ2024/00627 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 104/ШШ2024/00627
2024 11 20 104/ШШ2024/00627
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* өөрийн байрт байрлах, к ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******,******* тоот хаягт оршин суух, *******гийн *******д холбогдох
180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч к ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдаа, хөгжлийн банкны харилцагч ийн (РД: ) нь 2023 оны 06 дугаар сарын*******-ны өдөр Худалдаа, хөгжлийн банкны тоот харилцах данснаас гийн ******* (РД: )-ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансруу 90,000.0 төгрөгөөр 2 удаа, нийтдээ 180,000 төгрөгөөр гүйлгээ хийсэн. 2023 оны 06 дугаар сарын*******-ны өдөр банк хоорондын гүйлгээний системийн алдаа гарч хүлээн авагч гийн ******* (РД: )-ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансруу 90,000.00 төгрөгөөр 2 удаа, нийт 180,000 төгрөг амжилттай шилжсэн ч Худалдаа, хөгжлийн банкны харилцагч ийн ын эзэмшлийн тоот данснаас хасагдаагүй Худалдаа, хөгжлийн банкны 4884962571000002 тоот бага дүнтэй гүйлгээ хоорондын тооцооны данснаас хасагдсан. Дээрх алдаатай шилжиж орсон мөнгө нь Худалдаа, хөгжлийн банкны хөрөнгө болно. гийн ******* нь шилжин орсон 180,000.00 төгрөгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж, Худалдаа, хөгжлийн банкинд бодит хохирол учруулаад байна. Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гийн *******аас 180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 180,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч к ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан 180,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******ыг төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байх ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураараа татгалзсан болохоо илэрхийлж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6,050 төгрөгийн тал хувь болох 3,025 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч к ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох 180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,050 төгрөгийн тал хувь болох 3,025 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч к ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА