| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00933/И |
| Дугаар | 104/ШШ2024/00629 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 104/ШШ2024/00629
2024 11 21 104/ШШ2024/00629
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,******* хаягт оршин суух, *******гийн д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 956,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ББСБ ХХК нь ******* овогтой Мөнзуултай 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2022-08890 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 725,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй тоот зээлийн ХААН банк дахь тоот дансанд зээдпэгч С. нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.Мөнхззул нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тоот зээд 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дууёч үндсэн зэл 725,000 төгрөг, нийт идвэхтэй ашигласан 127 хоногийн хүү 223,856 төгрөг + шимтгэл 7,250 төгрөг, нийт хүү 223,856 төгрөг, нийт дүн 956,106 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох 956,106 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 956,106 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. хариуцагчийг төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байх ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураараа татгалзсан болохоо илэрхийлж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27,497 төгрөгийн тал хувь болох 13,748 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх тул түүний татгалзлаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 956,106 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,497 төгрөгийн тал хувь болох 13,748 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА