Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2024/00630

 

2024              11             21                                  104/ШШ2024/00630                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-д байрлах, *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: *******, Налайх дүүрэг,*******,******* тоот хаягт оршин суух, ийн д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,811,365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,180,000 төгрөг, 7108862909 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 701,931 төгрөг, Нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 2,811,365 төгрөгийг хариуцагч ийн гаас гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 2,811,365 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаварыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,811,365 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 2,811,365 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 59,932 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 29,966 төгрөгийг улсын төсвөөс, 29,966 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,811,365 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 59,932 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 29,966 төгрөгийг улсын төсвөөс, 29,966 төгрөгийг хариуцагч А.Энх-Амгалагаас гаргуулан нэхэмжлэгч  ББСБ, ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА