Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2024/00638

 

2024              11             22                                 104/ШШ2024/00638               

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ийн д холбогдох

Зээлийн гэрэээний үүрэгт 561,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлдэгч Ө. нь Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 230505-1126355 дугаартай 320,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 424 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2024 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Ө.эс 561,768 гаргуулж, ББСБ ХХК-д олгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ө. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ББСБ ХХК-д 561,768 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Ө.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 561,768 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө. нь нэхэмжлэлийн шаардлага 561,768 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

           Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 17,504 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 8,752 төгрөгийн улсын төсвөөс, 8,752 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.д холбогдох зээлийн гээрээний үүрэгт 561,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 17,504 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 8,752 төгрөгийн улсын төсвөөс, 8,752 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч  ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА