| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00902/И |
| Дугаар | 104/ШШ2024/00640 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 104/ШШ2024/00640
2024 11 22 104/ШШ2024/00640
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, овогт гийн д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,037,295.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ы өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: . ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн CIF-11143365 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр 2019 оны 12 сарын 1-ны өдөр*******80,000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 8 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байдаг. Иймд, Иргэний хуулийн*******51 дүгээр зүйлийн*******51.1,*******53 дугаар зүйлийн*******53.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн CIF-11143365 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний үндсэн зээлийн үлдэгдэл*******80,000 төгрөг, зээлийн хүү 557295.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 1,037,295.66 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү ...гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Хариуцагч Т. холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдввэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлгож байгаа гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,037,295.66 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай уг асуудлаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлсэн гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураар, бусдын дарамт шахалтгүйгээр татгалзсан болохоо илэрхийлж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 29,445 төгрөгийн тал хувь болох 14,722 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,037,295.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,445 төгрөгийн тал хувь болох 14,722 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА