| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0018/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/16 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн 1836000000011 дугаартай, 178/2018/0018/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.гийн 1 тооны морийг завшиж Д.д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай хүрэн зүсмийн зөв гуяндаа босоо дэгрээ тамгатай, 5 настай гүү 2017 оны 10 дугаар сард ******* сумын Улаан худаг гэх газар Н.*******гийн адуунд орсон байсан.Уг нь Н.*******гийн адуутай ижилссэн адуу байгаа юм.Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* “манай адуу буцаад ирлээ, чиний хүрэн гүү алга байна “ гэхээр нь би тухайн үед хайгаад олоогүй. Гэтэл Н.*******гийн залуу Б.******* 2017 оны 12 дугаар сарын *******-ны үед манайд ирээд “ та гүүгээ хайж байгаа гэсэн. Би таны гүүг хүнд зарчихсан, уучлаарай.Тэр гүүг манай аавд өгчихсөн юм байх гэж бодсон” гэж хэлсэн. Би одоогоос 3 жилийн өмнө мал дээр гарахаар нь багын найз гээд нэг байдас аваарай гэж хэлж байсан.Тэгээд би Н.*******д өгөх гүүгээ өгөхгүйгээр болж хохирол барагдсан. Н.******* бид хоёр нэг нутгийн багаасаа найз байсан. Н.******* цэргийн ангид ажиллаж байгаад сүүлд хөдөө гарч малчин болсон. Б.******* нь аймагт байдаг бөгөөд тухайн үед аав дээр ирж адууг нь оторт гаргасан юм шиг байна лээ. Тэгэхдээ манай гүүг зарсан байсан гэжээ. / хх-7-8-р хуудас/
Гэрч Б.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:2017 оны 12 дугаар сарын сүүлээр би Ховд аймгийн ******* сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэр Тэрэгт гэх газраас өөрийн эзэмшлийн 1 тооны бор зүсмийн гүүгээ Дэгээ гэх ахад 500000 төгрөгөөр зарсан. Тэр үед Б.******* гэх залуу мөн Дэгээ ахад нэг тооны морь зарахаар ярилцаад байсан.Тэгээд Б.******* хүрэн зүсмийн гүүг Дэгээд барьж өгөөд, Дэгээ 2 гүү аваад Ховд аймаг руу явсан гэжээ./хх-*******-*******-р хуудас/
Гэрч Х.Давид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...би Гантулгаас *******0000 төгрөг авах ёстой байсан бөгөөд хот руу явах гээд мөнгө хэрэгтэй байна гэхэд Гантулга намайг идэшний тарган адуу ав гэхээр нь Гантулгаас бор зүсмийн баруун талын гуяндаа нуман тамгатай, зүүн талын гуяндаа шал тамгатай гүүг 500000 төгрөгөөр аваад 400000 төгрөгийг Гантулгад өгсөн.Тэр үед нэлээд олон азарга адуу байсан бөгөөд намайг бөөгнүүлээд туугаад ир гэхээр нь би туугаад иртэл Б.******* гэх залуу “ надад нэг муу гүү байгаа та авчихаач” гэхээр нь би үзээд 400000 төгрөгөөр аваад 2 адуугаа Ховд аймаг руу оруулж ирээд 2 ченжид зарсан гэжээ./хх-16-17-р хуудас/
Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Б.******* 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгаас манайд ирээд манай идэшний бог гаргаж өгчихөөд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* сумын Улаан худаг гэх газар байсан манай адууг оторт гаргахаар Оцогийн нуруу руу хүргээд Ховд руу гэр лүүгээ буцсан.2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай адуу буцаад гэрийнхээ хажууд ирсэн.Тэгээд би адуугаа эргэж үзэхэд манай адуунд байсан Д.гийн хүрэн зүсмийн зөв гуяндаа дэгрээ тамгатай гүү байхгүй байгааг мэдээд 12 сарын 09-ний өдөр Д.гийн аав Дагвасүрэн гуайгаар дамжуулан Д.д хэл хүргүүлсэн.Уг хүрэн гүү 2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай адуунд ирж нийлсэн байсан.Тэгтэл тэр гүүг манай хүү Б.******* хүнд зарсан тухайгаа Д.д хэлээд уучлал гуйсан байсан.Д. бид хоёр багын найзууд байгаа юм. Д. 3 жилийн өмнө намайг мал маллахаар хөдөө гарахад надаас нэг байдас аваарай гэж хэлж байсан. Тэр талаар би хүү Б.*******т хэлдэг байсан гэжээ. / хх-18-19-р хуудас/
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би ******* сумын Цагаан эрэг багийн нутаг Улаан худаг гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед Б.Гантулгатай хамт өөрсдийнхөө адууг тууж явах замдаа Тэрэгт гэх газарт нутаглаж байсан нутгийн айл Чулуунтогтохынд орж цай уусан.Тэр үед Дэгээ гэх хүн Чулуунтогтохынхоос адуу авахаас ирсэн байсан.Чулуунтогтох нь хотоос дөнгөж ирчихсэн байсан тул адуугаа цуглуулж амжаагүй өөрөө аймаг оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд Гантулга өөрийнхөө адуунаас бор зүсмийн гүүг Дэгээд зарсан.Би 2017 оны 10 дугаар сард манай адуунд ирж нийлсэн Д.гийн хүрэн зүсмийн буруу гуяндаа дэгрээ тамгатай гүүг 400000 төгрөгөөр Дэгээд зарсан.Би тухайн гүүг аавд хэлэлгүйгээр зарсандаа гэмшиж буруугаа ойлгож байна гэжээ. /хх-31-32-р хуудас/
Мал үнэлсэн тухай тайлан /хх-22-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Б.******* 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт иргэн Н.*******гийн адуунд байсан Д.гийн хүрэн зүсний зөв гуяндаа “S” дэгрээ тамгатай морийг завшсан болох нь хохирогч Д.гийн мэдүүлэг, Б.Гантулга, Х.Давид, Н.******* нарын мэдүүлэг, мал үнэлсэн тухай тайлан,шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас”-аар /хх-37/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Д.гийн “...хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдсон.
Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн саналыг харгалзан 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******ын 2 тооны адуу, 2 тооны хонь, 33 тооны ямааг Ховд аймгийн ******* сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5/10 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг 450 нэгж буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн2 тооны адуу, 2 тооны хонь, 33 тооны ямааг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5/10 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
5.Шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form