Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 104/ШШ2024/00648

 

2024         11           27                                               104/ШШ2024/00648

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин суух, *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,******* тоот хаягт оршин суух, рын /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Миний бие Camry УЕК улсын дугаартай машинаа Г.т аман гэрээ хийж, бичгээр хийлгүүлж баталгаажуулсан. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 10 сардаа багтааж, төлж дуусгана гэсэн боловч одоог хүртэл барагдуулахгүй жил гаран болж байна. Утсаа авдаггүй бөгөөд эхнэр нь уурхайд ажиллаж байгаа гэж хэлсэн. Удаа дараа худлаа хэлсэн. 1 жил гаруй хугацаанд мөнгөө өгөхийг нь хүлээлээ.  Иймд Г.оос 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .. Би нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө 3 хувааж буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид хувааж төлж барагдуулах саналтай байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г.ооос зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч, төлбөрөө 3 хувааж буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр хувааж төлөх санал гаргаж, уг саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110,910 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 55,455 төгрөгийг улсын төсвөөс, 55,455 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110,910 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 55,455 төгрөгийг улсын төсвөөс, 55,455 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Х.*******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

   

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА