Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2024/01566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01707/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,

“Б.******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Миний бие ******* овогтой ******* нь 2024 оны 5 дугаар сард нөхөр болох Б.******* хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлт гаргасан боловч тодорхой хаяг дээр байхгүй, утас холбогдохгүй гэх шалтгаанаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Бид 2 гэр бүл болоод 13 жил амьдрахдаа 4 охинтой болсон. Сүүлийн жилүүдэд маш их архины хамааралтай болж, манай гэр байнга сэтгэл санааны дарамтад амьдрах болсон. Үргэлжийн агсан согтуу тавьдаг. 2023 оны 08 дугаар сард бид хэдийг хаяад явсан. Түүнээс хойш би 4 охинтойгоо ээжийндээ амьдарч байна. Энэ хугацаанд 4 охиндоо юу ч өгөөгүй, ганц ч удаа туслаагүй. Өөрөө ямар ч холбоогүй байгаа бөгөөд хүмүүсийн яриагаар древенд хэн хэдэн удаа харагдсан байна. Ах дүү нараас нь асуухаар мэдэхгүй гэдэг. Иймд Б.******* эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.******* иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 981 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин С.******* төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С.Номин-Эрдэнийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин С. төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин С. төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар  (хх 3-6, 18-22 хуудас) зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Б.******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...Би Б.*******ай гэр бүл болсон. Гэр бүлээ цуцлуулаад 1 жил болж байна. Би 2024 оны 05 дугаар сард Б.аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гэтэл оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр шүүх татгалзсан. Иймд Б.******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү” гэж тайлбарлажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.  

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан ба хүсэлт гаргагч нь хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.******* иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 981 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин С.******* төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С.Номин-Эрдэнийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин С. төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин С. төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр Б. нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, түүний хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна.

6.Иймд Б.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт (РД:*******)-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.******* оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч Б.******* (утас: *******)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН