| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00998/И |
| Дугаар | 104/ШШ2024/00676 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 104/ШШ2024/00676
2024 12 11 104/ШШ2024/00676
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах *******Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, овогт ын д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,972,605.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Зээлдэгч М. нь " ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1100954 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 4,000,000.00 (дөрвөн сая) төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр,6 сарын хугацаатай буюу 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч М. нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын0-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 2,545,479.56 төгрөгийг, хүүний төлбөрт 2,322,200.74 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт4,430.59 төгрөгийг, нийт 4,902,110.89 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч М. нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар51 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй.
Тодруулбал:Үндсэн зээлийн үлдэгдэл 1,454,520.44 төгрөг, Зээлийн хүү 444,822.50 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 59,263.01 төгрөг, нийт 1,958,605.95 төгрөг байна. *******Б" ХХК-ийн зүгээс зээлдэгч М. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч М. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 1100954 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,454,520.44 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 444,822.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 59,263.01 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 1,972,605.95 (нэг сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун тав зууны ерэн тав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч М.аас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******Б ХХК-д 1,972,605.95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******Б ХХК нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,972,605.95 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 1,972,605.95 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,511.70 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 23,255.85 төгрөгийн улсын төсвөөс, 23,255.85 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч М. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан *******Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,972,605.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,511.70 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 23,255.85 төгрөгийн улсын төсвөөс, 23,255.85 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА