Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2024/01584

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01934/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (утас: *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овгт ******* ******* (утас: *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: ) нарт холбогдох,

“15,900,605 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...******* нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээгээр П.******* 12,500,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр М.******* гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд П.*******, М.******* нараас 15,900,605 төгрөгийг гаргуулж, үүргийг биелүүлээгүй тохиолдолд Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах хашаа байшингаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч П.*******, М.******* нар бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 15,900,605 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг төлөхдөө дараах хуваарийн дагуу төлж дуусгана.

2024.12.05-аар 1,5000,000 төгрөг, 2025.01.25-аар 1,500,000 төгрөг, 2025.02.25-аар 1,500,000 төгрөг, 2025.03.25-аар 3,800,201 төгрөг, 2025.04.25-аар 3,800,201 төгрөг, 2025.05.25-аар 3,800,203 төгрөгийг Хаан банкны 5020358669 тоот данс руу нэр, регистрээ бичиж хийнэ.

Дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хариуцагч нар нь  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч П.*******, М.******* нарт холбогдуулан 15,900,605 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хариуцагч П.*******, М.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 6 сарын хугацаанд төлж барагдуулж, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,573 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******, М.******* нараас 153,786 төгрөг, төрийн сангийн орлогоос 153,786 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******, М.******* нарт холбогдох 15,900,605 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухайиргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,573 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******, М.******* нараас 153,786 төгрөг, төрийн сангийн орлогоос 153,786 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.НОМИН