Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2024/00677

 

 

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2024/00677

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний ээжийг ******* гэдэг байсан бөгөөд түүний ах нь ******* гэж хүн байсан юм. Миний аав гэж хүн байхгүй, бага сургуульд орох үед болон ажилд анх орох үеийн тушаал шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг ******* гэх нагац ахаар маань овоглодог байсан. Өөрөөр хэлбэл миний хөдөлмөрийн дэвтэрт миний овгийн ******* гэхийг ******* хэмээн хэмээн буруу шатаа бичсэнээс болж би өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд холбогдох гэрчийн мэдүүлэг бусад баримтыг үндэслэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү... гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Б.******* нь ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

2.1.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаанд түүний нэр *******ын ******* гэж бичигдсэн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 04 хуудас),

2.2 ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг ...*******ийн *******.. хэмээн авагдсан байна (хх-ийн 05-09 хуудас),

2.3. Нэхэмжлэгчийн нэр дээрх дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт түүний нэр *******, *******ийн ******* гэж бичигдсэн (хх-ийн 10 хуудас),

2.4.614294 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт *******ын ******* гэж бичигдсэн (хх-ийн 11 хуудас),

2.5  архивын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн а/1087 дугаар архивын лавлагаанд *******ийн ******* хэмээн тэмдэглэгдсэн байна (хх-ийн 12 хуудас),

2.6 рын , 2000 оны хүн амын тооллогод *******ын ******* гэх нэрээр тэмдэглэгдсэн байна (хх-ийн 14-15 хуудас),

2.7 гын 1990 оны 01, оны 57 дугаар, 1990 оны 16 дугаар тушаалд Д.******* гэж тэмдэглэгдсэн (хх-ийн 16-18 хуудас)

2.8 нэхэмжлэгчийн нэр дээрх ХААТР-1 маягтад *******ын ******* гэж тэмдэглэгдсэн (хх-ийн 15 хуудас)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхийн журмаар цуглуулсан баримтууд

2.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

Гэрч *******ын гийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт ... ******* нь миний төрсөн ах юм, ээжийг маань гийн ******* гэдэг байсан, ******* гэдэг нь ээжийн ах, бид аавгүй болохоор дээр үед бидний нагац ахаар овоглосон юм байна лээ, би мөн ******* гэдэг овогтой байж байгаад шүүхээр орж шийдвэрлүүлсэн, ******* ах хараад дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан.. гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар (хх-н 48-19 хуудас),

Гэрч *******ын ийн 2023 оны 9 дүгээр сарын 27ы өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт ...******* нь миний төрсөн дүү. Бид нар аавгүй өссөн болохоор дээр үед бичиг баримтыг авахдаа хүнээр дайж явуулаад тэгээд ******* гэж нагац ахаар маань овоглосон юм шиг байна лээ, .. гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар (хх-н 50-51 хуудас хуудас),

2.10.ын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар албан бичигт *******ын ******* нь 1974-1975 оны хичээлийн жилд С. багштай 1б ангид Дашзэгвэ ******* нэртэйгээр элсэн орж, 1981-1982 оны хичээлийн жилд Л. багштай 8б ангид суралцаж төгссөн нь үнэн гэх тодорхойлолт, ангийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (хх-ийн 53-56 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

3.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

4.Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар эрх олгосон баримт бичигт бичигдсэн овог нэр, эцэг эхийн нэр, төрсөн он сар өдөр иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй таарахгүй бол шүүх түүний жинхэнэ эзэмшигчийг тогтоодог бөгөөд нэхэмжлэгч Б.*******ийн иргэний үнэмлэх болон нэр сольсон лавлагаанд түүний нэр *******ын ******* гэж авагдсан боловч хөдөлмөрийн дэвтэрт *******ийн ******* гэж буруу бичигдсэн нь дээрх баримтууд болох гэрчийн мэдүүлэг, ын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Хүн амын тооллогын баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

5.Шүүх хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.*******ийн нэр дээрх ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт түүний эцэг /эх/-ийн нэрийг ******* хэмээн зөрүүтэй тэмдэглэсэн, гэрч Б.Мягмарүү, Б. нарын мэдүүлэг нэхэмжлэгчийн тайлбартай тохирсон, хэрэгт авагдсан бусад баримтыг нотлох баримтаар үнэлж   оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн ******* дугаартай *******ийн ******* гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар *******ийн ******* гэх оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ******* овогт *******ын ******* /РД:/ мөн болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА