Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч Ж.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 07-ны  өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч, барилгын өрлөгчин мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамжны 22б тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Ж.Н-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709019880293 дугаар 185/2018/0017/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:   

     

Шүүгдэгч Ж.Н 2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын автобусны буудлын ойролцоо 32-36 УБС улсын дугаартай автомашины жолооч Б.Тэлмэнтэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н-н: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

мөрдөн байцаалтад хохирогч Б.Тэлмэнгийн: ...2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын эцсийн буудлын зогсоол дээр өөрийн эзэмшлийн авто машинтай явж байхад уг этгээд гар өргөөд миний машинд суусан. ...Би түүнд 3000 төгрөг гарсан байна гэсэн. Тэр гартаа 5000 төгрөг барьчихсан байсан. Тэр задлах уу гэхээр нь задлахгүй, дэлгүүр ороод задлуулаад хариултыг нь өгөе гэсэн. Тэгтэл тэр залуу би чамд мөнгө өгөхгүй,  зайл гэж хэлээд миний машинаас буусан. Би буугаад түүнийг зуурсан. Гэтэл тэр намайг хөлөөрөө хавсарч унагаасан. Тэр намайг унагачихаад миний зүүн гарын эрхий хурууг шүдээрээ хазаж гэмтээсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16/,

            Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.Н: ...Би тэр залуугийн зүүн гарын эрхий хурууг санаатай албаар хазаагүй. Тэр залуу миний жавжнаас базаад байсан. Тэр үед л эрхий хуруу нь шүдэнд хазагдсан байх. Тэрнээс би албаар санаатай хазсан юм байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11524 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Тэлмэнгийн биед зүүн гарын эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ту гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх-27/,

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-41/, иргэний үнэмлэхни хуулбар /хх-42/, Хаан банкны дансны хуулга /хх-43-44/ зэрэг нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч Ж.Н /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч Ж.Н анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.Н өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.