Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2024/00679

 

 

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2024/00679

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие ******* аймгийн ******* Барилга цахилгаа сантехникийн засварын ангид ******* оны 7 дугаар сарын 21-ний өдөр инженерээр ажилд ороод 1991оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл буюу уг анги маань ******* болж өөрчлөгдөх хүртэл ажилласан. Байгууллага өөрчлөгдөж нэршил солигдсон ч би үргэлжлүүлээд Есөнбулаг пүүсэд инженерээр ажиллаж байгаад 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Одоо ажилласан байдлаа тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Нийгмийн даатгалын байгууллагаас холбогдох тушаал байхгүй гэх үндэслэлээр намайг шүүхээр ажилласан байдлаа тогтоолгож ир гэсэн. Иймд намайг ******* оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Миний бие ******* аймгийн ******* Барилга цахилгаа сантехникийн засварын ангид болон Есөнбулаг пүүсэд инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү .. гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч Ж.*******ын оршин суугаа газрын буюу *******ны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 972 тоот тодорхойлолт (хх-ийн 04 хуудас)

2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05 хуудас),

3. Нэхэмжлэгч Ж.*******ын нэр дээрх 093538 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-ийн 06-07 хуудас)

4. А газрын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 718 дугаартай албан бичгээр олгосон Тус архивт ******* аймгийн Барилга, цахилгаан, сантехникийн засварын анги, ны баримт хадгалагддаггүй.. гэх тодорхойлолт (хх-ийн 08-10 хуудас),

5.******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 419 дугаартай Есөнбулаг пүүс ББХК нь 1991-1992 онуудад ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан ба 1993-1994 онд төлөөгүй гэх тодорхойлолт (хх-ийн 11 хуудас)

6. ******* аймгийн Засаг даргын тамгын газар, Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 427 дугаар албан бичгээр олгосон Тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын харьяа Барилга цахилгаан сантехникийн засварын ангийн даргын ******* оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр тушаалаар ******* овогтой *******ыг ******* оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс инженерээр авч ажиллуулсугай /Дарга С./ гэжээ. Мөн аймгийн Барилга цахилгаа сантехникийн засварын ангийн даргын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаар тушаалаар Ж.*******ыг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 03 цагаас 5 цаг хүртэл хариуцлагатай жижүүрээр томилсугай /Дарга О./ гэжээ хэмээн тодорхойлолт олгосон байна. (хх-ийн 12 хуудас)

7. ******* аймгийн Нийтийн аж, ахуй үйлчилгээний удирдах газрын даргын оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр Албан тушаал хавсран ажиллуулах тухай тушаалын хуулбар (хх-ийн 13 хуудас)

8. ******* аймгийн Нийтийн аж, ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар (хх-ийн 14 хуудас)

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

 

Гэрч ын ын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн ..Би ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Барилга засварын ангид 1987 оноос эхлэннаар ажилд орж, 1992 онд байгууллага татан буугдах хүртэл ажилласан. Ж.******* нь мөн ангид инженерээр 1992 он хүртэл цуг ажилласан нь үнэн. Намайг 1987 онд ажилд ороход Ж.******* инженерээр ажиллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг, тодорхойлолт  (хх-н 15-16, 25-27 хуудас),

 

Гэрч ийн гийн  2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн... Би ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Барилга засварын ангид 1985 оноос 1992 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан Би 1992 онд байгууллага татан буугдах хүртэл ажилласан. Ж.******* нь мөн ангид инженерээр *******-1992 он хүртэл цуг ажилласан нь үнэн....гэх мэдүүлэг, тодорхойлолт (хх-н 17-18, 28-29 хуудас) 

10. Ж.*******ы нэр дээрх -1992 онд цалин бичигдсэн 690486 дугаартай үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх (хх-ийн 32 хуудас)

11. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн фото зургийн хуулбар, 1987-10-09, 1987-10-03, -10-07, 1990-01-30, 1990-07-09, 1990-01-26 гэх огноотой Баярын болон Талархлын бичгийн хуулбар (хх-ийн 39 хуудас)

12. Нэхэмжлэгчийн нэр дээрх ХААТР-1 хаягт (хх-ийн 43 хуудас) зэрэг баримтууд авагджээ.

 

3.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

 

4.Шүүх нэхэмжлэгчийн нэр дээрх 093538 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх ажлаас чөлөөлөгдсөн тушаалын бичилт, гэрч О., С. нарын мэдүүлэг, холбогдох тушаалын хуулбар, ******* аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 427 дугаар албан бичгээр олгосон хуулбар зэрэг бусад баримтыг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч Ж.*******ыг ******* аймгийн Нийтийн аж ахуй үйчилгээний Барилга цахилгаан сантехникийн засварын ангид ******* оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл инженерээр, ******* аймгийн Есөнбулаг пүүсэд 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл инженерээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ыг  ******* аймгийн Нийтийн аж ахуй үйчилгээний Барилга цахилгаан сантехникийн засварын ангид ******* оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл инженерээр, ******* аймгийн Есөнбулаг пүүсэд 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл инженерээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.УРАНЗАЯА