Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2024/00686

 

2024              12             13                                 104/ШШ2024/00686              

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* цамхагт байрлах ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух,  овогт ын т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16,503,362.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х. нь ХК-ийн тооцооны төвтэй 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,600,000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 3,282,929.54 төгрөг дээр 2,093,217.50 төгрөгийг нэмэлтээр авч нийт 5,308,834.84 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Д/2018/01/92 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 4,778,301.19 төгрөг дээр 1,521,698 Төгрөгийг нэмэлтээр авч нийт 6,300,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 5,975,778.47 төгрөг дээр 1,524,221.53 төгрөгийг нэмэлтээр авч нийт 7,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар,

Мөн ХК-ийн тооцооны төвтэй 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/201843316069 тоот зээлийн гэрээ байгуулан 1,649,800 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний лизингийн зориулалтаар тус тус зээл авсан.Талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр БГХ/201843914643 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг,

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/201843316069 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр БГХ/201843316069 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж плитка, зурагт зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын*******-ны өдрийн байдлаар 2018 оны 09, дүгээр сарын 17-ны өдөр тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,114,352.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,370,994.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 404.80 төгрөг нийт 3,485,751.03 төгрөг төлсөн, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/201843316069 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 980,465.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 343,818.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 384.11 төгрөг нийт 1,324,668.25 төгрөг төлсөн байна.Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Х.т холбогдуулан нийт 16,538,362.41 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Х. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-д 16,506,362.41 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г Х.Эрэдэнэбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,506,362.41 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г Х.Эрэдэнэбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 16,506,362.41 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

           Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 240,650 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 120,325 төгрөгийн улсын төсвөөс, 120,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.т холбогдох зээлийн гээрээний үүрэгт 16,503,362.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 240,650 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 120,325 төгрөгийн улсын төсвөөс, 120,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.т нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА