Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2024/01589

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 132/2024/01814/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,

“Төрсөн он, сар, өдөр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие нь Дархан хотын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* ууган хүү болж мэндэлсэн. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн төрсний лавлагаанд 1972 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн гэж буруу бүртгэгдсэн бичиг баримтын зөрүүтэйгээс миний эрх ашиг хөндөгдөж байгаа учир үүнийг засаж өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,  хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/750 дугаартай тодорхойлолт, 1999 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Ашиглах хугацаа дууссан өвчний түүхийг устгах тухай” баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлын протокол №3, Д.******* паспортын хуулбар, Ч.*******, Д.******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, жолоодох эрхийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.*******гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-10, 32-06 хуудас)

3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 баримт, төрөгсдийг бүртгэх анкет зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Д.*******, Ч.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 18-19, 27-31 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж тус тус зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3.Хүсэлт гаргагч Б.******* нь 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн боловч улсын бүртгэлийн мэдээллийн санд алдаатай бичигдсэний улмаас төрсөн, он, сар, өдрийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд энэ нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

4.Хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Б.*******гийн “...төрсөн, он, сөр өдөр: 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр” гэх төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөн түүний “...Төрсөн он, сар, өдөр 1972.10.19...” гэх иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, “төрсөн он сар өдөр: 1972.10.19” гэх ХААТР-1 маягт, гэрч Д.*******, Ч.******* нарын мэдүүлэг зэргээр хүсэлт гаргагч нь 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болох нь тогтоогдож байна.

5.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овогт ******* ******* (РД:*******)-г 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НОМИН