Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/15

 

`

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******,2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.*******эд холбогдох эрүүгийн *********************000000003 дугаартай, **************8/20*******8/00**************/Э/ индекстэй хэргийг 20*******8 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны дүгээр сарын 2*******-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Шүүх шинжилгээний албанд галч ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн *******-******* тоотод оршин суух, ПВ8*******2**************0 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******    

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20************** оны *******2 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн *******4- ХОҮ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж - УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, *******4- ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан Ж.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 20************** оны *******2 дугаар сарын 20-ны шөнө Буянт сумын Наранхайрхан багийн шинэ жилийн арга хэмжээнд хүүхдүүдтэйгээ оролцчихоод хүү Н.*******ийн машинтай гэр лүүгээ буцаж явсан.Гэнэт урдаас хурц гэрэл тусахаар нь би “наана чинь гэрэл” гээд хэлэх хооронд тар нярхийгээд явчихсан, цааш нь юу болсныг мэдэхгүй байна.Тухайн үед миний толгой юм мөргөж хагарсан, хамар гэмтсэн. Одоо санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ./хх-64-65-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч С.Доржсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:20************** оны *******2 дугаар сарын 20-ны шөнө 23 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн -6******* БӨА улсын дугаартай  УАЗ-3*******5*******2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Ховд аймгийн төвд хуучин нисэхийн замаар нийсэх буудлын чиглэлд явж байтал 3 замын уулзвар дээр цагдаа нар 3 тээврийн хэрэгсэл зогсоочихсон байхаар нь тойрч гарахаар зогсож байтал миний машины араас буруу талаар нэг машин дайрч орж ирээд миний машины баруун хойт керло шүргэж хотойлгоод урагшаа зурж урд гуперийг үргэлжилж хугалаад цагдаа нар шүгэлдэхэд зогсохгүй нисэх буудал явах замаар дээшээ явсан.Н.******* миний машины эвдрэлийг засварлуулах *******80000 төгрөгийг өгсөн тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэжээ./ хх -6*******--р хуудас/  

Гэрч Ч.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 20************** оны *******2 дугаар сарын 20-ны өдөр би Эрдэнэдалай ахын Ланд-200 маркийн - УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Төгс төвд шинэ жилийн арга хэмжээнд оролцсон найзыгаа хүлээгээд байж байтал Хулан гэх ах утасдаад машинаас юм авмаар байна Ховд зочид буудлын үүдэнд хүрээд ир гэхээр нь  хөдлөөд Төгс төвийн уулзвараар засмал зам руу ороод явж байтал урдаас нэг машин зам хэрээд ирж явахаар нь би баруун гар тал руугаа шахах гэхээр замын хажуу талаар явган хүмүүс яваад шахах боломжгүй байсан. Тэгэхээр нь сигналдаад хүмүүсийг замаас гаргаад баруун тийш дараад замаа чөлөөлж амжаагүй байхад урдаас ирж явсан тээврийн хэрэгсэл зам хэрээд 20 орчим метрийн зайнд ирэхээр нь би машинаа зогсоох арга хэмжээ авч зогссон.Тэр машин урд талаас миний машины урд гупер, керлоны хойт төгсгөл хэсэг буюу зүүн урд дугуй руу мөргөөд зогссон.Би тэр урдаас ирсэн машиныг зам дагаад зогсчихлоо гэж бодоод эсрэг талын хаалгаар бууж ирэхэд нэг эмэгтэй хүн “хүн алаад хаячихлаа ш дээ” гэж орилж байсан. Ууганбаяр надаас түрүүлээд оччихсон байсан.Би уг машины жолооч талын хаалгаар очиж жолоочийг нь татаж буулгаж ирэхэд жолооч нь хөл дээрээ зогсох чадваргүй согтуу байсан.Миний утас бичлэг хийж байгаад цэнэг муу байсан тул унтарчихсан.Машины баруун талын хойт хаалганаас нэг эмээгийн хамарны дээд хянга хэсгээс цус гараад буугаад тонгойж цусаа зам дээр гоожуулаад зогссон.Нэг эмэгтэй “оёдол нь задарчихав уу яав” гээд орилоод байсан.Би утсаа асаагаад *******03 руу ярихад ярьж байгаа дохио өгөөд байхаар нь цагдаа руу дуудлага өгөөд  *******03 дуудаад өгөөч гэж хэлсэн гэжээ./ хх-69-*******0-р хуудас/

Гэрч Б.Эрдэнэдалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: би 20************** оны *******2 дугаар сарын 20-ны өдөр Ховд зочид буудалд байрлаж байгаад өөрийн хуурай дүү Ч.Мөнхзулд машинаа өгөөд угаалгачихаад дулаан граж олоод тавьчих гээд явуулсан. Осол болох үед  би машиндаа байгаагүй. Миний машины зүүн урд цап муруйсан, дээд доод хоёр гар муруйсан, рульны доод аппарад эвдэрсэн, керлоны будаг халцарч хойшоо шамарч урагдсан гэмтэл учирсан. Эд ангийн эвдрэл *******00000 болж байгаа. Керлоны будгийг хотод очиж хийлгэнэ.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, тэр залуугийн ээж нь зүгээр бол яах вэ, өөрөө согтуу явсан хариуцлагаа хуулийн дагуу хүлээдэг юм байгаа биз  гэжээ./хх -*******2-р хуудас/

Гэрч Н.Өлзийхишиг  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 20************** оны *******2 дугаар сарын 20-ны орой *******8 цагт Цамбагарав зочид буудалд Буянт сумын Наранхайрхан багийн шинэ жилийн арга хэмжээнд оролцоод  би архи нэлээд уусан. Тэндээс гараад Н.******* ахын машинтай манай эхнэр Г.Отгонцэлмэг,Н.******* ахын эхнэр Нэргүй, манай ээж Ж.,Н.******* ахын охин Б.Энхжаргал бид нар харихаар явж байсан. Манай машин Төгс төвийн урд машинтай мөргөлдсөний дараа л мэдсэн, надад мэдэх зүйл алга. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй гэжээ./хх-*******4-р хуудас/

Гэрч Г.Отгонцэлмэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  бид нар шинэ жилийн арга хэмжээнд оролцоод орой 23 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явж байсан.Цамбагаравын үүднээс дээшээ хар замаар явж байгаад хуучин нисэхийн урд гурван замын уулзвар дээр зогсож байсан УАЗ-469 машиныг шүргээд Төгс төвийн урд өмнөөс ирж явсан машиныг мөргөөд зогссон. Тэгээд машинаас буухад хадам ээжийн духнаас цус гарч байхаар нь эмнэлэг дуудаад Нэргүй бид хоёр ээжийг аваад явсан.Манай нөхөр унтчихсан байсан, Нэргүй эгч бид гурав ******* ахыг зогс гээд үгэнд ороогүй.Бид нар сандраад яг юу болсныг мэдээгүй. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй гэжээ./ хх-*******5-*******6-р хуудас/

Гэрч Г.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...машины эзэн Мөнхзултай утсаар ярихад “машин дотроос юм авах гэсэн юм Ховд буудал дээр хүрээд ир” гэхээр нь Мөнхзул бид хоёр Төгс төвийн үүднээс хөдлөөд засмал зам руу ороод явж байтал урдаас нэг машин зам хэрээд яваад байсан. Мөнхзул машинаа замын баруун гар тал руу шахаад хажуугаар явган хүмүүс явж байсан болохоор сайн шахаж болохгүй замын хажуугаар явж байсан хүмүүсийг замаас холдоод өгөөч, эсвэл суучих хүргээд өгье гээд орилоод явж байтал машин мөргөлдсөн.Тухайн машины жолооч согтуу, машинд нэг согтуу эрэгтэй, 2 эмэгтэй хүн, нэг эмээ, нэг эмэгтэй хүүхэд сууж явсан. Мөнхзул цагдаа дуудсан. Бид хоёрт ямар нэгэн гэмтэл учраагүй  гэжээ./ хх-**************-*******8-р хуудас/

Гэрч Э.Лхагважав мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Цагдаагийн зохицуулагч Г.Ганбаярын хамт  шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр хуучин нисэхийн гурван замын уулзвар дээр тээврийн хэрэгслүүдийг зогсоож жолооч нарыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж байсан. Шөнө 23:35 цагийн үед  *******4- ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам дээр зогсоогоод шалгаж байтал нэг машин УАЗ 3*******5*******2 маркийн тээврийн хэрэгслийн буруу талаар дайрч өнгөрөхдөө уг тээврийн хэрэгслийг шүргэж  нисэхийн замаар дээшээ зугтаасан.Уг тээврийн хэрэгслийг шүгэлдэж дохиураар дохисон боловч зогсоогүй.Ганбаяр бид хоёр 0*******-2******* ХОҮ улсын дугаартай Приус-20 машинтай араас нь очиход Төгс төвийн урд талын засмал зам дээр - УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байсан гэжээ. /хх 83-р хуудас/

Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 5-*******0-р хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-**************-*******2-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-*******5-20-р хуудас/

20************** оны *******2 дугаар сарын 28-ны өдрийн 638 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: *******.Ж.гийн биед зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд цус хуралтын голомт, мөн тус хэсгийн хатуу хальсан дээрхи зайд хийн бөмбөлөг бүхий цус хуралтын голомт, тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан  дээрхи зайд цус хуралт, тархины тал бөмбөлгийн дагзны хэсгийн завсрын узельд цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнд нягтрал буурсан голомт, баруун талын нармайн хөндийд дүүрэн шингэн,гавал ясны хоёр талын дух хэсгийн хугарал, хамрын ясны зүүн талын хугарал, баруун хөмсөг орчимд 9см мэс заслын оёдол бүхий шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нурууг хамарсан эрүүний баруун доод хэсэгт 4х5 см, баруун хөлийн шилбэнд 20х*******0 см-т тус бүр цус хуралт  гэмтлүүд тогтоогдлоо.

2.Ж.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Ж.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 20*******4 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.*******.3-д... тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсан дээрхи доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн журмын 3.*******.2-т.. гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал .үүнд: гавлын орой чамархай дагз ба суурь яс /өмнө дунд ар хонхор, эрвээхэй яс/-ны хугарал, заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэндхүү  гэжээ. /хх -22-23-р хуудас/

Автомашины эвдрэл үнэлсэн тухай тайлан / хх-54,5*******-р хуудас/

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх- *******08-р хуудас/

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч , гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримт болно.

Шүүгдэгч Н.*******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20************** оны *******2 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн *******4- ХОҮ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас - УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар *******4- ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан Ж.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч Ж.гийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Доржсүрэнгийн мэдүүлэг, гэрч Ч.Мөнхзул, Б.Эрдэнэдалай, Н.Өлзийхишиг, Г.Отгонцэлмэг, Г.Ууганбаяр, Э.Лхагважав нарын мэдүүлэг, хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,20************** оны *******2 дугаар сарын 28-ны өдрийн 638 дугаартай шинжээчийн дүгнэлт, автомашины эвдрэл үнэлсэн тухай тайлан, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, шүүгдэгч Н.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.*******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Н.*******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хх-**************3/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь хохирогч Ж.гийн “ .. надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх, иргэний нэхэмжлэгч С.Доржсүрэнгийн “ машины эвдрэл засуулах *******80000 төгрөгийг өгсөн тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх, Б.Эрдэнэдалайгийн “... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Н.******* нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, жолоочийн согтолт шалгасан тэмдэглэлд *******.************** хувийн согтолттой байсан зэрэг баримтаар гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Н.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.3-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* жилийн хугацаагаар хасч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шүүгдэгч Н.*******ийн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн 5,6,8, *******.2 дугаар зүйлийн *******,2, *******.*******,*******.8,*******.*******0, 3*******.*******, 3*******.4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч *******  овогт *******ын *******ийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* /нэг/ жилийн хугацаагаар хасч, 0*******/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Н.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******эд оногдуулсан 0*******/нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдаж №*******284************** дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шилжүүлсүгэй.

6.Шүүгдэгч Н.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн *******, 38.2 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС