| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00951/И |
| Дугаар | 104/ШШ2024/00702 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 104/ШШ2024/00702
| 2024 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 104/ШШ2024/00702 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ы *******
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, овогт ийн
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 4,685,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ө.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.
Хариуцагч: Б.
Хариуцагчийн өмгөөлөгч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ажлаа тараад ын Имартын урд талын гарцаар зам хөндлөн явж байхад хариуцагч Б. автомашинаар намайг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан. Уг асуудлыг тээврийн цагдаагийн газраас шалгаж, уг асуудлыг шалгах явцад хариуцагч надад гэм хорын хохиролд төлбөр төлсөн. Би ХХК-д машины тоноглол суурилуулалтын инженерээр ажилладаг бөгөөд тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Цалин хөлс орлогоороо цалинждаг боловч нийгмийн даатгал төлдөггүй. Манай захирлыг Ч. гэдэг хүн байдаг, уг хүний болон эхнэрийнх нь дансаар миний цалин хөлж орж ирдэг. Энэ дансны хуулгаар нотлогдоно. Би уг ослын улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, Манал Оточ эмнэлэгийн эмчийн магадлагаа байгаа. Иймд ажил хөдөлмөр эрхлээгүй хугацаа болох 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 23 хоногийн цалин орлого алдагдсан тул дундаж цалин хөлс өдрийн 160,250 төгрөг байх тул нийт 3,685,750 төгрөгийн цалин, эрүүгийн журмаар шалгагдах явцад өмгөөлөгч авсан өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг нийт 4,685,750 төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулж өгнө үүгэжээ.
2.Хариуцагч Ю. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2024 оны 8 дугаар сарын 30-ны шөнө би өөрийн эзэмшлийн Тоеото Алион маркийн автомашиныг жолоодож яваад хорооллын тэнд нэхэмжлэгч ******* мөргөсөн нь үнэн. Би уг асуудлыг эрүүгийн журмаар шалгах явцад хохирол төлбөр төлж байсан. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,685,750 төгрөг нэхэмжилж байгаагаас 1,500,000 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Харин үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Би хэдийгээр буруутай хэдий ч өөрөө тусдаа амьдралтай, зөрчлийн журмаар шалгаж байхад хохирол төлбөр төлсөн байхад дахин мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд:
3.Хэрэгт нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж ирүүлсэн байна. Үүнд:
3.1.Замын цагдаагийн газарт ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хх-ийн 06 хуудас)
3.2 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 07-12 хуудас)
3.3 Автотээврийн үндэсний төв, тын үзлэгийн төврийн Шинжээчийн дүгнэлт (хх-ийн 13-18 хуудас)
3.4 Тээврийн прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1288 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол (хх-ийн 20-21 хуудас)
3.5 Хохирол төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн дансны хуулга (22-73 хуудас)
3.6 Бест оффоруд лайф ХХК-ийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар (хх-ийн 74-79 хуудас)
3.7 Манал оточ эмнэлэгийн эмчийн магадлагаа (хх-ийн 82 хуудас) зэрэг
4. Хариуцагч талаас хариу тайлбар, түүний хүсэлтээр бүрдүүлсэн газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/2602 дугаар албан бичиг зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .. хариуцагчийн буруутай үйлдлээс болж би эрүүл мэндээрээ хохирч, 23 хоног ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй тул ажилгүй байсан хугацаан цалин хөлс 3,685,750 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг гаргуулнагэж,
Хариуцагч Б. нэхэмжлэлийн эс зөвшөөрч.. миний буруутай үйлдэл байгаа тул 1,500,000 төгрөгийг төлье, би эрүүгийн журмаар шалгагдаж байхад хохирол төлбөр төлсөн, одоо дахиж мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй, цалин хөлс авдаг гэдгээ нотолж чадаагүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5. Хариуцагч Б. нь 2024 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед Toyotо Allion маркийн 03-52 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хорооллын Имарт худалдааны төвийн урд зам дээр явган хүний гарцаар явж байсан нэхэмжлэгч Ө.*******г мөргөж, Ө.*******гийн биед баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт хөнгөн гэмтэл тогтоогдсон болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11588 дугаар дүгнэлт (хх-ийн 17-18 хуудас)-ээр тогтоогджээ.
6.Тээврийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1288 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн ба зохигчдын хэн алин нь үүнд маргахгүй байна.
7.Талуудын маргааны зүйл нь хариуцагч Б. нь нэхэмжлэгч Ө.*******гийн биед гэм хор учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүнийг 23 хоногт 3,685,750 төгрөгийн цалин хөлс авдаг гэдгээ нотолж чадаагүй, өмгөөлөгчийн хөлсийг төлөхгүй маргаж байна.
8.Хариуцагч татгалзлалын үндэслэлээ нэхэмжлэгчид санаатайгаар гэм хор учруулаагүй, нэхэмжлэгч цалин хөлс авдаг ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгээ нотлож чадаагүй гэж тайлбарлах ба нэхэмжлэгч Ө.******* түүний татгалзлыг эс зөвшөөрч Бест оффроуд лайф ХХК-д автомашины тоноглолын мэргэшсэн инженерээр ажилладаг, би орлогоороо цалинждаг, нийгмийн даатгал төлдөггүй хэмээн тайлбарлаж байна.
9.Аливаа этгээд өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, орлого зогсож хохирол учирсан хэмээн үзэж Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар хариуцагч Б.д холбогдуулан мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасны дагуу учруулсан хохирлыг шаардан нэхэмжлэл гаргажээ.
10.Нэхэмжлэгч Ө.******* өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан Бест оффроуд лайф ХХК-д автомашины тоноглолын мэргэшсэн инженерээр ажилладаг хэмээн тус компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, ажилладаг тухай тодорхойлолт, цалин хөлс авдаг хэмээн дансны хуулга (хх-ийн 25-79 хуудас) зэргийг баримтаар гаргаж ирүүлсэн байна.
11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.
Хуульд заасан хууль бус үйлдэл хууль тогтоомж зөрчсөн, санаатай, болгоомжгүй гэм буруугийн хэлбэртэй байх ба аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу гэм хор учруулсэн этгээд хохирлыг арилгах нь үүрэг нь хуульд зааснаар үүсэх юм.
12.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох эрүүл мэндэд гэм хор учирснаас үүссэн хохирол болох цалин хөлс авдаг гэдэг нь болох нь баримтаар нотлогдсон, энэ нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хороос үүссэн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч Ө.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлохгүй байна.
Өөрөөр хэлбэл цалин, хөлс гэдэг нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр бөгөөд нэхэмжлэгч Бэст оффроуд лайф ХХК-д ажилладаг, нэг өдрийн цалин 160,250 төгрөг, 23 хоногийн цалин 3,685,750 төгрөг гэх боловч энэ хэмжээний цалин хөлс авдаг гэдгээ баримтаар нотлоогүй, тус компанитай байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, түүний нэр дээрх Хаан банк ХК-ийн 5114248788 тоот дансанд Ч. гэх хүнээс орсон орлогыг өөрийн орлого хэмээн тайлбарлах боловч энэ бусад баримт болох Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа зэргээр нотлогдоогүй, цалин хөлс авсныхаа төлөө нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болох нь тогтоогдож байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаартай Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4-т Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангилалын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1. Гэмтэл, түүнээс үүссэн эд, эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоон хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтлийг хамааруулахаар тусгажээ.
Шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь түүний хөдөлмөрийн чадварыг дөрвөн долоон хоногоос доош сарниулсан байх боловч нэхэмжлэгч Ө.******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлж цалин хөлс авдаггүй бол цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг шаардах эрхтэй хэдий ч 23 хоногт 3,685,750 төгрөгийн орлого олдог гэдэг нь баримтаар нотлогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Гэвч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хариуцагч Б. нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч 1,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 2,185,750 төгрөг гаргуулах шаардлага болон өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Ө.******* нь өмгөөлөгч авах эрхтэй, түүнээс гарсан өмгөөлөгчийн зардал нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой биш байх тул өмгөөллийн хөлс шаардсан хэсгийг мөн хэрэгсэхгүй болгосон болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.гээс 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,185,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 .1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА