Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2024/01591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01715/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын хүсэлттэй,

“Г.******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч У.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч У.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Миний бие ******* ******* 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, батлуулж байсан. Хамтран амьдрах хугацаанд 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр том хүү Ч.*******, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин Ч.******* нарыг төрүүлж, 2 хүүхэдтэй болсон. Г. нь архи их уудаг, нэг уухаараа дараалан хэд хоног уугаад утсаа салгаад алга болж, агсан тавьдаг байсан учир 2016 оноос хойш тусдаа амьдарсан. Энэ хугацаанд хүүхдүүддээ тус дэм болсон удаагүй. Хүүхдүүд ч утсаар ярих болон уулзахыг хүсдэггүй. Манай охин одоо хараад танихгүй. 2023 оны 10 дугаар сард Г.ийн харьяаллын дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй холбоо барих боломжгүй гэж хэрэгсэхгүй болсон. Бид хамт амьдарч байхдаа манай аав, ээжийнд буюу Дархан-Уул аймаг, ******* тоотод амьдарч байсан. Тус тусдаа амьдраад холбоогүй болоод 9 жил болсон. Иймд Г.******* эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 150/ШЗ2023/00858 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Дархан сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1043 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Ч.*******ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Ч. төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх 2-4, 17-20 хуудас) зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч У.******* нь Г.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч У.******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...2007 онд Г.******* гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болсон. Гэр бүл болсноос хойш архи их ууж, ажил хийхгүй, намайг ажил хийлгэхгүй ажил дээр ирж дарамтлаад хамтран амьдрах боломжгүй болж салсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхэд гэр бүл цуцлуулах хүсэлт өгч 3 сар эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Г.******* холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг байхгүй улмаас шүүх хуралдаан явуулах боломжгүй болсон тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү” гэж тайлбарласан.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.  

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан ба хүсэлт гаргагч нь хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 150/ШЗ2023/00858 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Ч.*******ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Ч. төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У.*******, Г. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр Г. нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, түүний хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна.

6.Иймд Г.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Тувад овогт ******* (РД:*******)-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Г.******* эрэн сурвалжлан, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч У.******* (утас:*******)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Г. Сэлэнгэ аймаг, ******* тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН