| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/01037/И |
| Дугаар | 104/ШШ2024/00703 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 104/ШШ2024/00703
| 2024*******2*******8 | 104/ШШ2024/00703 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******, *******, ******* банк ХК
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, овогтийн д
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,954,319.42 төгрөг гаргуулах, тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Хариуцагч: Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т. нь ******* банк ХК-тай 2018 оны 09 дүгээр сарын*******9-ний өдөр ЗГ/126 тоот зээлийн гэрээ байгуулж 3,400,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ/126 тоот барьцааны гэрээ байгуулан барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан.
2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/23 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 3,119,983.76 төгрөг дээр нэмж 300,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ/23 тоот барьцааны гэрээ байгуулан барьцаанд цалингийн орлого барьцаалуулсан.
Зээлдэгчийн хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/23 тоот зээлийн гэрээнд 2019 оны 08 дугаар сарын*******2-ны өдөр ЗГ/23 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны*******2 дугаар сарын*******7-ны өдөр ЗГ/23-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зээлдэгч Т. нь 2024 оны*******1 дүгээр сарын*******2-ны өдрийн байдлаар 2019 оны 01 дүгээр 28-ны өдрийн ЗГ/23 тоот болон ЗГ/23, ЗГ/23-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үндсэн зээлийн төлбөрт 2,239,132.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт*******,113,375.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт*******62.48 төгрөг, нийт 3,352,669.75 төгрөг төлсөн байна.
2024 оны*******1 дүгээр сарын*******2-ны өдрийн байдлаар зээлдэгч Т. нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/23 тоот болон ЗГ/23, 3Г/23-1 тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр*******,460,867.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр*******,286,350.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт*******31,101.41 төгрөг, нийт 2,878,319.42 төгрөг байна.Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч Т.ас 2024 оны*******1 дүгээр сарын*******2-ны өдрийн байдлаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/23 тоот болон ЗГ/23, ЗГ/23-1 тоот зээлийн гэрээний үүрэгт 2878,319.42 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 76,000 төгрөг, нийт 2,954,319.42 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Уг зээлийн төлбөрийг хариуцагч хугацаа тогтоон төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээ дэмжиж байна.
Хариуцагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2,954,319.42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрөө хувааж төлье .. гэв.
Зохигч эвлэрлийн гэрээндээ:
******* банк ХК-ийн нэхэмжилсэн 2,954,319.42 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарыг 25-ны өдөр хүртэл сар бүр 984,800 төгрөгөөр нэхэмжлэгчийн ******* банкид хариуцагч Т. би төлж барагдуулна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо ... гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Т.д холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/23 тоот болон ЗГ/23, 3Г/23-1 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр*******,460,867.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр*******,286,350.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт*******31,101.41 төгрөг, нийт 2,954,319.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Т. нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 2,954,319.42 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаанд 984,800 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК-иас 2024 оны*******1 дүгээр сарын 27-ны өдрийн 61/02/848 дугаар албан бичгээр Б.д итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон байх тул тэдгээрийн эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,000 төгрөгийн тал хувь болох 31,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Т. нь уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******23 дугаар зүйлийн*******23.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,954,319.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч маргаан бүхий асуудлаар төлбөрийг хариуцагч төлөхийг зөвшөөрч хугацаа тогтоон төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Т. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА