| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/01015/И |
| Дугаар | 104/ШШ2024/00704 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 104/ШШ2024/00704
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч:*******,*******,******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:*******,*******,******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт ийн ,
Хариуцагч: *******,*******,******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт гийн нарт холбогдох
2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн дугаарын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээн үүрэгт 64,114,717.13 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Зээлдэгч Д., Б. нар нь ******* ХК-тай 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хэрэглээний зээл 100,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн, сарын 1,5 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний нөхцөлд хугацаа сунгалт болон хүүний өөрчлөлт оруулж сарын 1,9 хувь, жилийн 22.8 хувь болж гэрээний ерөнхий нөхцөлд өөрчлөлт оруулсан. Үүнд:
1., /12605/ гудамж 2 дугаар хэсэг ******* тоот хаягт байршилтай 148м.кв талбайтай, дугаартай Зуслангийн сууц зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө
2 , /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/1 тоот хаягт байршилтай 24м.кв талбайтай, дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
3., /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/2 тоот хаягт байршилтай 16м.кв талбайтай, дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
4., /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/3 тоот хаягт байршилтай 16м.кв талбайтай, дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
5., /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/4 тоот хаягт байршилтай 16м.кв талбайтай, дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
6., /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/5 тоот хаягт байршилтай 16м.кв талбайтай, Ү- дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
7., /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/6 тоот хаягт байршилтай 16м.кв талбайтай, Ү- дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
8., /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/7 тоот хаягт байршилтай 16м.кв талбайтай, Ү- дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
9., /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/8 тоот хаягт байршилтай 16м.кв талбайтай, Ү- дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
10., /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/9 тоот хаягт байршилтай 16м.кв талбайтай, дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
11., /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/10 тоот хаягт байршилтай 16м.кв талбайтай, дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
12., /12605/ гудамж 2 дугаар хэсэг 235/11 тоот хаягт байршилтай 16м.кв талбайтай, дугаартай Зуслангийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө
13. Улаанбаатар ******* 1-р хороо хаягт байршилтай Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай, Э- дугаартай 2999м.кв талбайтай Эзэмших эрхтэй газар
14. Улаанбаатар ******* 1-р хороо 12605-2-р хэсэг хаягт байршилтай Гэр, орон сууцны хашааны газар зориулалттай, Э- дугаартай 699 м.кв талбайтай Эзэмших эрхтэй газар
Зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 41,002,139.70 төгрөг, үндсэн хүүгээс 34,526,927.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 86,009.61 төгрөг, нийт 75,615,077.02 төгрөг төлсөн.
Зээлдэгч нар нь 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн дугаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас хугацаатай мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, зээлдэгчтэй биечлэн уулзаж хүсэлт тайлбар авч байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй.
Зээлдэгч нарт нэмэлт хугацаа олгосон боловч графикт төлбөрийн зөрчилөө арилгаж чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 58,997,860.30 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,095,043.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,812.93 төгрөг, нийт 64,117,717.13 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. Зээлдэгч Д., Б. нартай 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан МN400034108101847850 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
2.Зээлдэгч Д., Б. нар нь 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан MN230034108101850581 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4,117,717.13 / Жаран дөрвөн сая нэг зуун арван долоон мянган төгрөг долоон зуун арван долоон төгрөг арван гурван мөнгө / төгрөг, нотариатын зардал 187,000 /Нэг зуун наян долоон мянган / төгрөгийг гаргуулах.
3. Д., Б. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д., Б. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн дугаарийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 64,114,717.13 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д., Б. нараас 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн дугаарийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээн үүрэгт 64,114,717.13 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн дугаарийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээн үүрэгт 64,114,717.13 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 618,752.25 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 309,376 төгрөгийг улсын төсвөөс, 309,376 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Д., Б. нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д., Б. нарт холбогдох 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн дугаарийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 64,114,717.13 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд нэр бүхий нэхэмжлэлд дурдсан 14 төрлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,752 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 309,376 төгрөгийг улсын төсвөөс, 309,376 төгрөгийг хариуцагч Д., Б. нараас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д., Б. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА