| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01540/И |
| Дугаар | 135/ШШ2024/01595 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 135/ШШ2024/01595
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01540/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“561,128 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...А.*******аас 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 561,128 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Миний бие ******* овогтой ******* *******-ын нэхэмжилсэн төлбөр болох 561,128 төгрөгийн тал болох 300,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. Үлдэгдэл болох 261,128 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цалин буухад өгөхөөр тохирсон болно. Нэхэмжилсэн зүйлтэй маргах зүйл байхгүй ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.*******д холбогдуулан “561,128 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд хариуцагч нь үлдэгдэл 261,128 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч талууд эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.
4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,484 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 8,742 төгрөг, төрийн сангийн орлогоос 8,742 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******д холбогдох “561,128 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,484 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 8,742 төгрөг, төрийн сангийн орлогоос 8,742 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН