Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/349

 

 

 

 

    2023           03            30                                        2023/ДШМ/349

 

Б.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Төгөлдөр,

хохирогч Д.Алтантуяагийн өмгөөлөгч Н.Лхагвадулам,

шүүгдэгч Б.Хы өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Хы өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Хд холбогдох 201525022071 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Х, 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдоржийн 7 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:НЭ85071731/,

 

Б.Х нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Д.Алтантуяад үүрэн холбооны оператор “Мобиком Корпораци” ХХК-ийн “9911”-тэй дугаар зарна хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд 2.000.000 төгрөгийг бэлнээр, 4.000.000 төгрөгийг өөрийн банканд эзэмшдэг 5026954984 дугаарын дансаар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын эмнэлгийн орчим 3.000.000 төгрөгийг бэлнээр, өөрийн “Хаан” банканд эзэмшдэг 5026954984 тоот дансаар 2.000.000 төгрөгийг,

Мөн 2015 оны 04 дүгээр сард хохирогч Д.Алтантуяагаас “замын тендер авах гэж байгаа, байр авах гэсэн мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч, 17.000.000 төгрөгийг бэлнээр, 23.000.000 төгрөгийг дансаар тус тус залилан авч, нийт 51.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн Дөш” үнэт эдлэлийн дэлгүүрт хохирогч Ч.Мягмарсүрэнгээс “бусдад зараад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 13.2 граммын жинтэй хөөрөгний шүрэн толгой 1 ширхэг, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 граммын жинтэй хөөрөгний шүрэн толгой 1 ширхэг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14.2 болон 4.1 граммын жинтэй хөөрөгний шүрэн толгой 2 ширхэг зэргийг залилан авч, 13.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunday” худалдааны төвийн эсрэг талд байрлах нотариат дээр хохирогч Б.Нямсүрэнгийн эзэмшлийн 67-47 УНЧ улсын дугаартай “Тоуоtа Рrius 20” загварын тээврийн хэрэгслийг “зараад гаалиар орж ирсэн тээврийн хэрэгсэл авч өгнө” хэмээн хуурч, түүний эзэмшлийн 67-64 УНЧ улсын дугаартай “Тоуоtа Рrius 20” загварын тээврийн хэрэгслийг бусдад зарж мөнгийг авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт О.Алтангэрэлд “Тоуоtа Рrius 20” загварын тээврийн хэрэгслийг “миний машин байгаа юм. Та унаад яв, тээврийн хэрэгслийн гэрчилгээг 7 хоногийн дараа шилжүүлж өгье" хэмээн 4.700.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, зүүн дөрвөн замын уулзварын шатахуун түгээх станцын орчим тухайн тээврийн хэрэгслээ буцаан залилан хохироож,

4 удаагийн үйлдлээр бусдад нийт 77.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Халиуныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Б.Хд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хы цагдан хоригдсон 348 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 63.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Алтантуяад 46.500.000 төгрөгийг, хохирогч Ч.Мягмарсүрэнд 13.350.000 төгрөгийг, хохирогч Б.Нямсүрэнд 8.000.000 төгрөгийг, хохирогч О.Алтангэрэлд 4.700.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Хы өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд учирсан хохирлыг арилгаагүй байдал, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсхийсэн зэргийг харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлүүлэх зорилгоор 6 жилийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х гэм буруу, хохирлын тооцоо дээр ямар нэгэн байдлаар маргалгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өмгөөлөгчийн зүгээс ч энэ талаар маргаагүй болно.

Харин шүүгдэгч Б.Х Монгол Улсын хилийг өөрийн сайн дураар нэвтэрч ирснээсээ хойш /2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс/ цагдан хоригдож байсан тул ямар нэгэн байдлаар хохирол төлж чадаагүй талаараа шүүх хуралдаан дээр ярьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 8 дугаар сараас эхлэн шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд тухай бүрд шүүгдэгч Б.Х цахимаар болон өмгөөлөгчөөр дамжуулан хохирогч нарын хохирлыг төлөх хүсэлтээ гаргаж байсан байдаг.

Тухайлбал, хохирогч Д.Алтантуяагаас 2015 онд авч байсан мөнгийг гэрч С.Амарбатын /1хх 114, 131, 2хх 61/ Багануур дүүрэгт одоо баригдаад дууссан барилгад оруулсан байдаг. Тухайн барилгыг ашиглалтад оруулсны дараа хохирогч Д.Алтантуяагийн нөхөр М.Дамдинхүүд 38.35 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг шилжүүлэх талаар гэрч С.Амарбатын аав Ж.Содномренчинтэй хэлцэл хийж 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нотариатаар батлуулсан байдаг. /1хх 134/

Шүүгдэгч Б.Х Монгол Улсын хилээр сайн дураараа нэвтэрч ирснээсээ хойш цагдан хоригдож байсан учир С.Амарбат түүний аав (Содномренчин нартай уулзаж хохирогч Д.Алтантуяагийн мөнгөөр хөрөнгө оруулсан 2 өрөө байрыг шилжүүлж, хохирлоо төлөх боломж олдоогүй болно.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэх шүүх хуралдаан бүр дээр шүүгдэгч Б.Х, өмгөөлөгч нар хувийн батлан даалтад гаргаж өгөөч, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас явуулсан бараагаа танилаасаа авч зарах, Багануур дүүрэгт баригдсан барилгын 2 өрөө байрыг зарж хохирол барагдуулж, эрх зүйн байдлаа дээрдүүлэх хүсэлтээ илэрхийлж байсан.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэл гарцаагүй байх зарчмыг ойлгож байгаа бөгөөд хохирлоо заавал нөхөн төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн.

Шүүгдэгч Б.Хы зүгээс хохирогч Д.Алтантуяагаас авсан мөнгийг анхнаасаа залилан мэхлэх субъектив санаа зорилго агуулж аваагүй байсан нь хохирогч Д.Алтантуяагийн дүү Д.Отгонтой 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж байснаар тогтоогдохоос гадна уг мөнгийг Багануур дүүрэгт баригдсан барилгад хөрөнгө оруулсан талаар шүүгдэгч анхнаасаа мэдүүлсэн энэ байдал нь гэрч нарын мэдүүлгээр ч давхар батлагддаг. Хэрвээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Амарбатыг иргэний хариуцагчаар татаж, шүүгдэгч Б.Хд өгөх ёстой байсан. 2 өрөө байрны мөнгийг олгохоор шийдвэр гарсан бол хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж мэтгэлцэх гэж байсан боловч шүүгдэгч өөрөө гэм буруугаа бүрэн хүлээж оролцъё гэдэг шийдвэр гаргасан тул өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ шийдвэрийг дагасан.

Шүүх хуралдаан дээр хохирогч нар болон улсын яллагчийн зүгээс ял шийтгэл хуульд заасан боломжит хугацаанд оногдуулж, хохирол төлбөрийг хурдан барагдуулах тал дээр анхаарал хандуулж байсныг дурдаж байна.

Иймд миний үйлчлүүлэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан 6 жилийн ялыг анх удаа ял шийтгэл эдэлж байгаа, хохирлоо ямар ч тохиолдолд төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан хөнгөрүүлж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч нарт нийт 26.200.000 төгрөгийг тус тус төлсөн болно. ...” гэв.

Хохирогч Д.Алтантуяагийн өмгөөлөгч Н.Лхагвадулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгчийн ар гэртэй холбогдож хохирлоос бага ч болтугай барагдуулах талаар хэлсэн. Өчигдөр шүүгдэгчийн ах миний үйлчлүүлэгчтэй холбогдож “цагаан алтан бөгж байна. 8.000.000 төгрөгөөр тооцож аваач” гэж хэлсэн байсан. Хариуд нь “бөгж авахгүй, 8.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөг бэлнээр өгөх боломжтой юу” гэж хэлсэн. Дээрхээс өөр байдлаар хохирол төлбөр барагдуулах талаар холбогдоогүй. Иймд миний үйлчлүүлэгчид учирсан 46.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “залилах” гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 77.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Шүүгдэгч нь тухайн үед хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй байсан тул түүнд оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.Х нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Д.Алтантуяад үүрэн холбооны оператор “Мобиком Корпораци” ХХК-ийн “9911”-тэй дугаар зарна хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд 2.000.000 төгрөгийг бэлнээр, 4.000.000 төгрөгийг өөрийн банканд эзэмшдэг 5026954984 дугаарын дансаар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын эмнэлгийн орчим 3.000.000 төгрөгийг бэлнээр, өөрийн “Хаан” банканд эзэмшдэг 5026954984 тоот дансаар 2.000.000 төгрөгийг,

Мөн 2015 оны 04 дүгээр сард хохирогч Д.Алтантуяагаас “замын тендер авах гэж байгаа, байр авах гэсэн мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч, 17.000.000 төгрөгийг бэлнээр, 23.000.000 төгрөгийг дансаар тус тус залилан авч, нийт 51.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн Дөш” үнэт эдлэлийн дэлгүүрт хохирогч Ч.Мягмарсүрэнгээс “бусдад зараад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 13.2 граммын жинтэй хөөрөгний шүрэн толгой 1 ширхэг, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 граммын жинтэй хөөрөгний шүрэн толгой 1 ширхэг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14.2 болон 4.1 граммын жинтэй хөөрөгний шүрэн толгой 2 ширхэг зэргийг залилан авч, 13.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunday” худалдааны төвийн эсрэг талд байрлах нотариат дээр хохирогч Б.Нямсүрэнгийн эзэмшлийн 67-47 УНЧ улсын дугаартай “Тоуоtа Рrius 20” загварын тээврийн хэрэгслийг “зараад гаалиар орж ирсэн тээврийн хэрэгсэл авч өгнө” хэмээн хуурч, түүний эзэмшлийн 67-64 УНЧ улсын дугаартай “Тоуоtа Рrius 20” загварын тээврийн хэрэгслийг бусдад зарж мөнгийг авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт О.Алтангэрэлд “Тоуоtа Рrius 20” загварын тээврийн хэрэгслийг “миний машин байгаа юм. Та унаад яв, тээврийн хэрэгслийн гэрчилгээг 7 хоногийн дараа шилжүүлж өгье" хэмээн 4.700.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, зүүн дөрвөн замын уулзварын шатахуун түгээх станцын орчим тухайн тээврийн хэрэгслээ буцаан залилан хохироож,

4 удаагийн үйлдлээр бусдад нийт 77.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 116-117/, дансны хуулгууд /1хх 14-39, 239/, эд зүйлийн үнэлгээ /2хх 101, 151-153/, шинжээчийн дүгнэлт /2хх 154-156/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Д.Алтантуяагийн “...Би 2014 оны 07 билүү 08 дугаар сард машинтайгаа явж байгаад Б.Х гэх хүний машинтай мөргөлдсөн бөгөөд тухайн үедээ надад мөнгө тааруухан байсан учир бие биенийхээ утсыг аваад салцгаасан. Тэгтэл нэг өдөр Б.Х нь над руу залгаад “та миний данс руу 100.000 төгрөг хийчих. Би хөдөө тоглолтоор явж байна. Түлшний мөнгөгүй болчихлоо” гэхээр нь гар утаснаасаа 100.000 төгрөг шилжүүлээд өргүй болчихлоо гэж бодож байсан. Тэгтэл бас хэд хоногийн дараа Б.Хаас миний данс руу 100.000 төгрөг хийчхээд над руу утсаар залгасан бөгөөд “би яаж байгаа юм бэ” гэхэд” миний машин айхтар эвдэрч гэмтээгүй юм чинь танаас мөнгө авах шаардлагагүй, хэд хоногийн өмнө зүгээр л түлшний мөнгөгүй болчихоод залгасан юм” гэж хэлсэн. ...Тэгээд хамт хоол идээд сууж байтал Б.Х нь хүрч ирээд өөрийгөө “9911-тэй дугаар зардаг юм” гэж танилцуулсан. Тухайн үед би 9911-тэй дугаар сонирхож байсан учир 99113233 гэсэн дугаарыг сонирхсон бөгөөд тэр дугаарыг 18.000.000 төгрөг гэж байснаа надад “11.000.000 төгрөгөөр өгье” гэхээр нь би итгээд тэр дугаарыг нь худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд 2015 оны 01 дүгээр сараас эхлэн дугаар авах мөнгөө цувуулан өгч эхэлсэн бөгөөд хамгийн анх 2.000.000 төгрөгийг Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын байрны хажууд бэлнээр өгөөд 4.000.000 төгрөгийг нь дансаар шилжүүлсэн. Түүний дараа дүү Отгоноос 3.000.000 төгрөг зээлж аваад дүүгийнхээ гэрийн гадаа буюу төмөр замын эмнэлгийн урд талын байрны гадна өгсөн. Тэгээд мөн 2015 оны 02 дугаар сард би өөрийнхөө данснаас мобайл банкаар 2.000.000 төгрөгийг Б.Хы данс руу шилжүүлээд дугаарынхаа мөнгийг төлж дуусгаад “дугаараа авъя” гэхэд “эгчээ би цагаан сараар дуулах гээд 99113233 гэсэн дугаараар зар өгчихсөн учир та цагаан сарын дараа дугаараа авчих” гэхээр нь цагаан сарын дараа залгахад “би яг одоо хөдөө явж байна очиж байгаад танд өгье” гэж хэлээд 20 орчим хоногийн дараа ирээд надтай уулзахдаа “би танд 99113233 дугаарыг өгч чадахаа больчихлоо, оронд нь та 99117419 гэсэн дугаарыг ав” гээд надад бариулсан. Тэгэхээр нь би “нэрийг нь шилжүүлж авъя” гэхэд “наад дугаар чинь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Дараа нь би таны нэр дээр шилжүүлж өгье” гэсэн. Тэгээд тэр дугаарыг нь бариад 7 хонож байтал дахиж над руу залгаад “та энэ дугаарыг ав гээд 99113765 гэсэн сим карт үүртэй нь хамт аваад ирэхээр нь наад дугаараа миний нэр дээр шилжүүлж өг” гэхэд “бас энэ дугаарынх нь хүн нь байхгүй байгаа, 7 хоногийн дараа таны нэр дээр шилжүүлж өгнө” гэсэн. Тэгтэл 7 хоногийн дараагаас эхлэн утсаа огт авахгүй байж байгаад өөрөө над руу залгаад “уулзъя” гэхээр нь явж очоод уулзахад “би замын тендер авахаар хөөцөлдөж байгаа мөн байр авах гэсэн чинь мөнгө саатаад байна” гэх зэргээр өмнөх 11.000.000 төгрөгөөс гадна 40.000.000 төгрөгийг увуулж цувуулан авсан. ...Б.Хд 51.000.000 төгрөгөөс 17.000.000 төгрөгийг нь бэлнээр өгсөн учир баримт байхгүй. ...” /1хх 44-45, 46, 113, 129, 217-218/,

хохирогч Ч.Мягмарсүрэнгийн “...Ажил дээрээ байж байхад Баатарын Халиун гэх 30 орчим насны залуу хүрч ирээд шүрэн толгой үзчихээд явсан. Явахдаа миний утасны дугаарыг аваад явсан. Түүнээс хойш утсаар байнга залгаад “би таны шүрэн толгойг чинь зараад өгье, дундаас нь ашиг олоод хэдэн төгрөг олно. Барилгын компанийн захирал нь манай ах байгаа юм. Таны шүрэн толгойны зургийг нь харуулсан чинь авъя гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэр хүнээ чи дагуулаад хүрээд ирээ” гэж хэлсэн чинь “хөдөө ажилтай алтны уурхай дээрээ байгаа, хөдөө аваад ир” гэж байна гэж хэлсэн. Тэгээд зарахаар болоод 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирээд 13,2 грамм хөөргөний шүрэн толгой, өндөр 2см, хуучны шүрэн толгой 2.500.000 төгрөгийн үнэтэй байсныг 2.000.000 төгрөгөөр бодож урьдчилгаа 250.000 төгрөг аваад “10 хоногийн дараа бүх тооцоог чинь хийнэ” гээд аваад явсан. Түүнээс хойш 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Б.Хы утас руу нь залгаад шүрэн толгойны мөнгөө нэхсэн чинь “эгчээ асуудал байхгүй, маргааш мөнгийг чинь дансанд чинь хийнэ” гэж хэлээд одоог хүрсэн. Дараа нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “ээжийн эгчдээ шүрэн эрх авч өгөх юм” гээд 108 ширхэгтэй бөөрөнхий шүрэн эрх диаметр нь 12-тай, 4.000.000 төгрөгөөр бодож авсан. Үүнээс удалгүй 7-оос 8 хоногийн дараа нь дахин ирж 21 диаметртэй 11 граммтай хуучин шүрэн толгойг 3.000.000 төгрөгөөр бодож авч явсан. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14,2 граммтай хуучин шүрэн толгойг “3.500.000 төгрөгөөр зараад өгье, нөгөө компанийн захирал ах авъя гэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өмнө авсан шүрэн эдлэлийн мөнгөө өгөхгүй юм уу” гэсэн чинь “нөгөө ах маань алтны мөнгөтэй санхүүжилт нь ганц нэг хоног хойшлоод байна” гэж хэлээд аваад явсан. Тэр өдрийн үдээс хойш нь ирээд 4,1 граммтай 13,3 см урттай хуучин шүрэн толгойг алтан нуухны хамтаар 850.000 төгрөгөөр бодож аваад явсан. Нийтдээ Б.Хд 13.350.000 төгрөгийн үнэт эдлэл өгч явуулсан байна. ...” /2хх 33-34, 73-74/,

хохирогч Б.Нямсүрэнгийн “...2014 оны өвлөөс 2015 оны 05, 06 дугаар сарыг хүртэл Б.Хд өөрийн 67-47 УНЧ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашинаар үйлчилж жолоочоор явдаг байсан. Тэгсэн нэг өдөр “машин чинь одоо хуучирсан юм чинь зарчих, би дараа нь барилгын ажил дуусахаар орж ирсэн машин авч өгнө” гэж хэлээд миний 2012 оны 10 дугаар сард Монгол улсад орж ирсэн 2004 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус 20 машиныг зарсан гэсэн. Тухайн үед би “хэдээр зарсан юм бэ” гэж асуусан чинь надад “тэр нь чамд хамаагүй. Дараа угаасаа орж ирсэн машин авч өгөх юм чинь” гэж хэлээд өгөөгүй. Тухайн үед Багануур дүүрэгт Халиун нь нэг ахтай нийлээд 9 давхарт 2 байр бариулж байсан. Тухайн үед тэр байрандаа мөнгө хэрэгтэй гээд миний машиныг зараад одоог хүртэл мөнгө өгөөгүй байгаа. Утас нь холбогдохгүй байж нэг холбогдохоороо байнга хугацаа хойшлуулдаг. 2015 оны 06 дугаар сард бөхийн өргөөний замын урд талын цайны газрын орчим миний машиныг унаад явсан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна. Өөрөө тогтсон гэр байхгүй, энд тэндгүй байр хөлслөөд байдаг юм. ...” /2хх 117-119, 142-143/,

хохирогч О.Алтангэрэлийн “...Халиун надад хэлэхдээ “энэ машин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Одоо гэхдээ банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа” гэж надад хэлсэн. Зээлийн үлдэгдэл 2.600.000 орчим төгрөг байгаа” гэж хэлсэн. Тэгээд би уг автомашиныг нь нийт 6.000.000 төгрөгт худалдаж авахаар болоод урьдчилгаа 4 сая төгрөгийг бэлнээр өгөөд автомашиныг унаад Улаанбаатар хот руу ирсэн. Халиун надад хэлэхдээ “би таны араас 3 хоногийн дараа Улаанбаатар хот руу орно. Би одоо энд зээлээ чөлөөлчихнө. Тэгээд араас чинь очоод машины нэрийг нь шилжүүлээд өгье” гэж хэлсэн. Халиун надад “ахаа нэг яриа байна, би наад машиныг чинь хүүхдээс авсан юм. Тэгтэл тэр хүүхдийнх нь эцэг, эх нь надаас хүүхэд хуурч, хямд үнээр автомашиныг нь авсан байна гээд хэл ам хийгээд байна. Хоёулаа энэ машиныг буцаагаад өгчихье. Би таны мөнгийг харин 3 хоногийн дотор гаргаад өгье” гэж хэлээд надад өгсөн автомашинаа зүүн дөрвөн замын клонк дээрээс аваад явсан. Тэрнээс хойш ямар ч сураггүй алга болсон. ...” /2хх 244, 3хх 23, 35-36/,

гэрч С.Амарбатын “...2014 оны 10 дугаар сард би Багануур дүүрэгт барилгын ажил эхлүүлж байхад Б.Х нь тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан болохоор миний барилгын ажилд сайн дураар туслахаар болоод Улаанбаатар хот руу ямар нэгэн ажил гарвал би Б.Хыг зарчихдаг юм. Б.Х нь 2015 оны 6 дугаар сард манай барилгад зардалтайгаа нийлээд 16.000.000 төгрөгийн арматур төмөр өгсөн бөгөөд түүний хариуд нь би өөрийнхөө барьж байгаа барилгыг баригдаж дуусахаар 2 өрөө байр өгөхөөр тохиролцсон зүйл байгаа. ...Б.Хд манайхаас 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууц өгөх бөгөөд 1 м.кв-ийг 1.380.000 төгрөгөөр тооцож байгаа. ...” /1хх 114, 131/,

яллагдагч Б.Хы “...Би Д.Алтантуяагаас авсан мөнгөнөөс 16-аас 17 орчим сая төгрөгөөр нь арматур төмөр худалдаж аваад Багануур дүүрэгт барилга барьж байгаа таньдаг ах Амарбатын барилгад оруулчихсан. Харин би хариуд нь энэ барилгыг баригдаж дуусахаар нь 2 өрөө орон сууц авахаар тохиролцчихсон байгаа. Бусад мөнгөний тухайд гэвэл дандаа цувуулж авч байсан учир бага багаар ажил амжуулах гэж зарцуулсаар байгаад дуусгачихсан. Миний хувьд Д.Алтантуяад анхнаасаа 9911-тэй дугаар өгнө гэж огт хэлээгүй бөгөөд сүүлд өрөө нэхээд байсан учраас өрнийхөө оронд “9911-тэй дугаар олж өгье” гэж хэлж байсан 99117419 дугаар нь Наранбаатар гэх хүний нэр дээр байдаг бөгөөд энэ хүнээс би уг дугаарыг худалдаж авъя гэж бодоод мөнгийг нь өгч чадалгүй өөрөө барьж байсан дугаар байгаа юм. Харин 99113233 дугаар нь Сайхнаа гэх хүний нэр дээр байдаг бөгөөд тухайн үед дугаараа зарна гэж ярьж байсан учир би өрнийхөө оронд Алтантуяад аваад өгчихье гэж бодож байсан. Харин 99113765 дугаарыг манай найз зарах гэж байхаар нь би түр аваад мөнгөний боломжтой бол худалдаж авч Алтантуяад өгье гэж бодоод Алтантуяад бариулж байсан боловч мөнгөний боломж гараагүй учир цаад хүн нь дугаараа авчихсан. ...” /1хх 57, 84-85, 2хх 145-146, 3хх 50-51/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Б.Х нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны мэт харагдуулж, өмчлөгчийг төөрөгдүүлж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

          Гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

             Харин Б.Хы бусдад учруулсан хохирлоос 26.200.000 төгрөгийг буюу хохирогч Ч.Мягмарсүрэн, Б.Нямсүрэн, О.Алтангэрэл нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчилж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэсэн,

          5 дахь заалтад нийт хохирлын хэмжээг ташаа бичиж “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 63.150.000 төгрөгийг гаргуулан. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 72.550.000 төгрөгийг гаргуулан. ...” гэсэн өөрчлөлт тус тус оруулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

          Дээрх өөрчлөлттэй холбогдуулан анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгч Б.Х нь бусдад учруулсан хохирлоос 26.200.000 төгрөгийг буюу хохирогч Ч.Мягмарсүрэн, Б.Нямсүрэн, О.Алтангэрэл нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Иймд шүүгдэгч Б.Хы өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

          5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 63.150.000 төгрөгийг гаргуулан. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 72.550.000 төгрөгийг гаргуулан. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

          2. Шүүгдэгч Б.Х нь бусдад учруулсан хохирлоос 26.200.000 төгрөгийг буюу хохирогч Ч.Мягмарсүрэн, Б.Нямсүрэн, О.Алтангэрэл нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          4. Шүүгдэгч Б.Хы өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтүүдийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ