Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2024/00494

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох ***тоотод байрлах, 80 м.кв байрнаас өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Л.Б 3 хүүхдээ өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: М.У /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Уянга,

Хариуцагч: Л.Б /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Э /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.У нь хариуцагч Л.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох *** тоотод байрлах, 80 м.кв байрнаас өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Л.Б хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нөхөр Л.Бтэй 2011 онд танилцаж, 2012 оноос хамт амьдран 2013 онд албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 05ны өдөр охин Б.У, 2016 оны 5 дугаар сарын 17ны өдөр хүү Б.Б, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.Э нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүд жаргал зовлон, баяр гуниг ээлжилсэн энгийн л амьдрал байсан. Нөхөр ер нь хартай, байнгын хардаж сэрдээд байхгүй ч гэсэн заримдаа хардаж, элдэв бохир муухай хараалын үгээр намайг доромжлох, арчаагүй чадваргүй зэргээр доромжлон гоочлох асуудлууд их байсан. Мөн архинд дуртай, боломж таарвал уух сонирхолтой. Мөн гэр бүлийн бүхий л асуудалд байнга оролцон үглэж, өндөр шаардлага тавьж, хянаж цагдаж хэцүү ааш зан гарган намайг маш их сэтгэлийн зовлонтой байлгадаг хэдий ч би яваандаа засарчих байх, гайгүй болчих байх гэж итгэж найдан, амьдрал, үр хүүхдүүдээ бодон тэвчсээр хамт амьдарсаар байсан. Эрүүл үедээ хэрүүл уруул байнга хийх, архи уусан үедээ агсам тавьж, хааяа надад гар хүрэн зодож, элдэв маш муухай үгсээр хараан доромжилж, тусламж дуудах шаардлагатай, аргагүй нөхцөл байдалд орсон үед утас булааж хураан авах, гэрийг цоожлоод түлхүүр нуух зэргээр байнгын хараа хяналттай, дарамттай байлгадаг байсан. 2017 онд өөрийн төрсөн эцгийн гэрт миний дух руу нударга зангидан маш хүчтэй цохиж байснаас хойш ойр ойрхон гар хүрч зодож цохих, чимхэх, өшиглөх зэргээр зодох болсон. 2018 оны ээлжит нэгэн доромжлолын үеэр цаашид амьдрах хүсэл эрмэлзэл, амьдрах эрч хүч, зориг зүрхгүй болтлоо доромжлуулан дарлуулж, зодуур үзсэн байсан учраас би судсаа ханан амиа хорлох оролдлогыг Л.Бгийн хажууд хийж байсан. Ер нь бол хажууд байгаа хүнээ буюу зөвхөн намайг маш хорон муу үгээр идэж, сэтгэлээр унаган тарчилган зовоодог, их хар энергитэй хүн. Түүнчлэн маш их хартай ба хамт ажилладаг багш нар, хамт төгссөн ангийн хүүхдүүд, хөршүүд, хөрш цагдаа, тэр бүү хэл гудамжинд таньдаг хүнтэйгээ үг солиод өнгөрөхөд хүртэл хардан хянаж цагддаг. Яваандаа хардалтын хэрүүл нь даамжирсаар хардалтын зодуур болж хувирсан. Ер нь бол намайг муу муухай үгээр маш их доромжилдог. Гэр орондоо үр хүүхдүүдийнхээ дэргэд бүдүүлэг муухай үг хэллэг их хэрэглэдэг, хүүхдүүддээ ч муухай авир гаргаж загнах, зандрах нь олширсон. Үүнээс болж хүүхдүүд минь маш их айдастай болсон, мөн миний хувьд ч мащ их айдас түгшүүртэй, аль болох Л.Бгээс зугтах, харилцахгүй байх эрмэлзэлтэй байх болсон. Мөн өөрийн үзэл бодлыг надад тулган өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэх үг хэллэг, яриа маш их хийж миний сэтгэлзүйд хүчтэй нөлөөлсөн. Түүнээс нь болж иймэрхүү дарамт, доромжлол, зодуур нь энгийн л айл бүхэнд байдаг л асуудал мэтээр хүлээн авч их хугацаа алдсан байсан. 2018 онд 3 сартай жирэмсэн байхад хүртэл нүүр рүү маш хүчтэй нударга зангидан цохиж байсан. 2020, 2021 оны короногийн хөл хорионы үеэр ойр ойрхон архи уун гэртээ ирж агсан согтуу тавьж орилж хашхичих нь ихсэн, өөр бусад таних танихгүй хүнээс элдэв цуурхал сонсон ирж түүндээ Б итгэн гэр орондоо ирж намайг доромжлон янхан гичий гэх мэтээр байнга дуудан галзуурч зодож цохидог байсан. 2021 оны 3 сард өөрийн явалдсан хүүхнээс мөн л худал яриа сонсон ирж хардан, өөр хүнтэй явалдаж өөрийнх нь нэр төрийг бузарласан гэж үзэн гэр орондоо бага насны 3 хүүхдийнхээ дэргэд намайг элдвээр хараан доромжилж өшиглөж, нүүр рүү нударга зангидан маш хүчтэй 3 удаа цохин хамар амнаас цус гаргаж байсан. 2021 оны 6 дугаар сарын 28ны өдөр гартаа алчуур зангидан намайг барьж хөдлөх боломжгүй болгоод толгой руу угсруулан 10 удаа маш хүчтэй цохисон. Энэ бүх зодуур цохиурын үр дүнд толгой тархи байнга өвдөж толгойны эм уудаг болсон. 2021 оны 11 дүгээр сард мөн л янз бүрээр элдэвлэн доромжилж, цохиж зодсон. Мөн нүд рүү утасны бөгсөөр цохин гэмтээсний улмаас нүд нээгдэхгүй хөхрөн хавдаж, цагдаа шүүхээр явж зөрчлийн хэргээр шийтгэгдэн баривчлагдаж байсан. Ер нь цагдаа дуудаж өгсөн тохиолдол нь тоотой хэдхэн боловч цагдаа дуудаж эрүүлжүүлж баривчлуулаагүй зодуулж цохиулж байсан тохиолдол маш их бий. 2021 оны 11 дүгээр сард 10 хоног баривчлагдан явахдаа гэрт нууцаар намайг тагнан турших зорилгоор камер суурилуулж бичлэг хийсэн байсан. Гарч ирээд тухайн бичлэгээ үзэн хий хардаж 2021 оны 12 дугаар сараас хойш байнга янхан, банзал, гичий, пязда, ац, ал зэргээр дуудан доромжилж, байнгын өдөр шөнөгүй хэрүүл доромжлол дунд хэсэг амьдарсан. Тухайн камерын бичлэгээ өргөдлийн хамт Увс аймгийн Цагдаагийн газарт өгсөн байсан хэдий ч уг асуудлыг нь шалган үзээд өргөдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Мөн 2022 оны хаврын ээлжит согтуурлын үеэр гарын булчин хэсэг рүү нударга зангидан хүчтэй цохиж гэмтээн хөхрүүлсэн. Мөн удаа дараа цохих гэж гар далайлган айлган сүрдүүлж мөн л үг хэлээр доромжилсон. Тиймээс тэр хүнийг тэсвэрлэх аргагүйд хүрч 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Бгээс салах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гарган шүүхийн процесс хуулийн дагуу явагдаж байх явцад /шүүх хуралдаан болохоос өмнөхөн/ Л.Б нь үр хүүхдүүдээ бодон дахин хамт амьдрах тухай, өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч засан сайжрах тухай удаа дараа гуйн шаардсаны эцэст 3 хүүхдээ аавгүй өсгөх, аавгүй хүүхдүүд гэж дуудагдахаас эмээн эвлэрлийн гэрээ байгуулан 2022 оны 6 дугаар сард буцан нийлж хамт амьдарч байсан. Гэтэл энэ хугацаанд энэ хүний ааш авир огт өөрчлөгдсөнгүй, архи уух нь багасаж биеэ барьж байгаа хэдий ч архи уугаагүй үедээ ч хардан сэрдэн 2021 оны 11 дүгээр сард тавьсан камерын бичлэгээ сөхөж ярин байнгын хэрүүл дунд байх боллоо. Магадгүй энэ хардалт нь зүгээр болчихвол үр хүүхдүүдээ бодон цаашид хамт амьдарч болох байх гэж найдан би тэвчсээр л байлаа. Гэтэл хар, хардалт бол арилахгүй, эдгэхгүй зүйл юм байна, би хэчнээн өөрийгөө буруу зүйл хийгээгүй гэдгийг хэлж ойлгуулж нотлох гэж оролдсон ч гэсэн энэ хүн огт үг хүлээж авахгүй, миний үгэнд итгэхгүй, надад огт итгэхгүй байна. Мөн байнгын хараа хяналт тавьж энд тэнд таньдаг хүнээрээ намайг хянуулах, утсаар байнга хаана байгаа лавлах, ажилдаа явсан эсэх, ажлаас гэртээ ирсэн эсэх, гэртээ хэн хэнтэй байгааг асууж мөрдөж мөшгөж байна. Иймээс энэ амьдрал цаашид үргэлжлэх боломжгүй болоод байна. Энэхүү хардалт нь манай гэрийн бүхий л хэрүүл маргаан, зодоон цохионы үндэс болж байна. Өдөр бүхэн л хэн нэгэн үл үзэгдэх надтай явалдаж гэр орныг нь бузарласан гэх хүнийхээ тухай ямар нэгэн байдлаар бүх зүйл, асуудалтай холбон ярьж хэрүүл гаргаж байна. Хүүхдүүд ч аавдаа итгэх итгэл нь алга болж байна. Аавтайгаа ч дотно биш, яагаад гэвэл миний том охин одоо 9 настай, дунд хүү 7 нас хүрч байна. Юмыг хараад ойлгож хүлээн авч чаддаг болсон, үнэхээр ээж нь буруу зүйл хийгээд байгаа эсэхийг, үнэхээр гэр орондоо хүн авч ирж заваараад байгаа эсэхийг энэ хүүхдүүд мэдэж ойлгож байгаа. Энэ байнгын хэрүүл тэмцэл дунд би ч ядарч цөхөрч байна, хүүхдүүд ч ядарч байна. Тиймээс энэ хүнээс салж өөрийгөө болон үр хүүхдээ хэрүүл, зодоонгүй орчинд амар тайван амьдруулах хүсэлтэй байна. Л.Б нь үнэхээр л үр хүүхдүүдээ боддог сайн аав байсан бол 2021 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд ойлгож ухаарах хугацаа өнгөрлөө. Гэтэл огт засрах гэж хичээсэнгүй. 2023 оны хавар 2 удаа камер гэрт нууцаар суурилуулсан байсан. Л.Бгийн хувцасны халаасанд, мөн компьютерийн цүнх дотор нь камер байна гэж би удаа дараа өөрийн төрсөн дүү М.М утсаар хэлж байсан. Гэтэл тэр камеруудаа гэрт суурилуулсан байсан. Энэ тухай өөрийн дүү Л.С-д ярьсан байсан. Тэр камеруудынхаа талаар намайг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, нууц амрагтайгаа байнгын холбоотой байдаг гэсэн худал гүтгэлэг яриаг манай ажлын газрын хүмүүс, өөрийн ойр тойрны хүмүүс, найз нөхдөдөө, өөрийн ажилладаг Номин худалдааны төвийн түрээслэгч хүмүүст гээд хаа сайгүй ярьж миний нэр хүндийг гутаан доромжилсон. Иймд миний бие өөрийн болон 3 хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлүүдийг гаргаж байна. 39 насны 3 хүүхдийг минь болон М.У миний бие махбодын болон сэтгэл санааны аюулгүй байдлыг харж үзэн, аюулгүй амар тайван амьдрах нөхцөлөөр ханган бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Л.Б архи уух дуртай, мөн сэтгэл санаа тогтворгүй огцом ширүүн зан ааштай, бүдүүлэг, завхай үг яриатай байдлыг харгалзан үзэж Б.У, Б.Б, Б.Э нарыг төрсөн ээж болох М.У миний асрамжид үлдээж өгнө үү. Монгол улсын Үндсэн хуулийн дагуу Л.Бгийн үүрэг хариуцлагыг өөрт нь үүрүүлж 3 хүүхдэдээ хуулийн дагуу тэтгэмж тогтоолгох, эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх. Үүнд: **** байрыг 210,000,000 төгрөгөөр Л.Б зарсан ба байрны зээлийг хаасан 70,588,020 төгрөг, байрны засварын зардалд төлсөн гэх 19,600,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварт төлсөн гэх 4,200,000 төгрөгийг хасаад үлдэх хэсгээс өөрт болон 3 хүүхдэдээ ногдох хэсгээ гаргуулах хүсэлтэй байна. Бусад эд хөрөнгө нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байна. Тиймээс бидний хамтын амьдралын явцад бий болсон 3 өрөө байрнаас хүүхдүүдэд болон өөрт ноогдох хэсгийг гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа 11 төрлийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн ба өөрийн эд хогшлоо авсан тул, унтлагын өрөөний ком тавилга, 4 хаалгатай тольтой шкаф, сунадаг буйдан, 32 инчийн зурагт, зурагтын тавиур, бүрэн автомат угаалгын машин, Samsungийн 2 хаалгатай хөргөгч, Mastercookийн дуков, Samsungийн пэйч, хөлдөөгч, коридорын хувцасны өлгүүр гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс эд хөрөнгө хуваалгая гэдэг нэхэмжлэлийн хувьд 11 төрлийн эд хөрөнгийг хуваалгая гэж байсан. Тавилга эд хогшлуудыг авсан учраас энэ хэсгээсээ татгалзаад *** 80 метр квадрат 3 өрөө байрыг хуваалгая гэдэг шаардлага хэвээрээ байгаа. Хариуцагч мөн хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай холбогдуулаад тайлбарлая. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлахдаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын хамтран төлөх ёстой дундын зардал гэж юм байгаа гэдэг талаар тайлбар гаргалаа. Гэрч Л.С 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ байр авахад зээлсэн мөнгө гэдэг байдлаар тайлбарыг гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтыг үндэслэж мэтгэлцэх ёстой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Л.С гэдэг хүнийг буюу хариуцагчийн төрсөн дүүг гэрчээр нь асуусан. Тухайн хүний мэдүүлэгт 10,000,000 төгрөгийг Л.Б зээлээд буцааж авах нь авсан. Гэхдээ өөрөө тухайн маргаан бүхий 80 метр квадрат байрыг авахад зарцуулсан нь биш лангууг Номин худалдааны төвд Л.Б нь М.Угийн нэрээр лангуу түрээсэлж үйл ажиллагаа явуулсан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэгт тодорхой дурдсан байдаг. Уг лангууг түрээслэхэд нь зориулаад үйл ажиллагаа явуулах, орлого олоход нь зориулаад 10,000,000 төгрөгийг Б.Бд буюу ахдаа зээлж байсан гэх мэдүүлгийг өгсөн. Л.С гэдэг хүний зээлээд байгаа 10,000,000 төгрөгийг байранд оруулсан мөнгө гэж үзэх боломжгүй байна. Энэ нь өөрөө баримт оруулаагүй гэдэг нь гэрчийн өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож байна. Н.А гэдэг хүний хувьд 6,000,000 төгрөг зээлсэн гэж байгаа энэ дээр мөн адилхан гэрчийн мэдүүлэг авагдсан. Тухайн мөнгийг байранд оруулахад зориулж урьдчилгаанд, байрны төлбөрт зориулж зээлсэн гэдэг агуулгатай зүйл яриагүй. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө Л.Б надтай холбогдоод мөнгө төгрөгийн хэрэг байгаа учраас надад мөнгө зээлээчээ гэдэг байдлаар хандсан гэдэг. Байр авснаас хойш энэ асуудал яригдаж Л.Бд мөнгийг нь зээлээд буцааж авсан гэдэг талаар ярьдаг. Гэрч Н.П буцаан төлсөн 3,000,000 төгрөгийн хувьд граш буюу тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан худалдан авах гэрээ байгуулаад гэрээнээсээ буцсан учраас мөнгийг буцааж өгсөн. Нэхэмжлэгч хариуцагч нар хамтран төлөгчтэй хамтын зардал гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа гэтэл өнөөдөр грашны асуудлаар маргаагүй грашийг өөртөө болон хүүхдүүддээ ноогдох хэсгийг авъя хураалгая гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаагүй. Гарааш хариуцагчийн өөрийнх нь өмч хөрөнгө хэвээрээ байгаа. Гараашны төлбөрийг төлөхөд М.У тэр төлбөрийг хариуцах үүрэг байхгүй гэж харж байгаа. Л.Б өмнө нь Н.П байгуулсан гарааш худалдан худалдан авах гэрээнээсээ буцаад гараашаа буцааж аваад мөнгийг нь буцааж өгсөн л асуудал байгаа юм. Өөрийн авсан мөнгийг гэр бүлийн дундын хөрөнгөд нь хуваах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хууль эрх зүйн мэдлэг байхгүй аль шатдаа юугаа хэлэх вэ гэдгээ мэдэх боломжгүй. Бидний хувьд шүүх хуралдааны танхимаас биечлээд хамтдаа оролцохгүй байгаа учраас энэ дээрээ ингэж хэлэх ёстой гэдэг байдлаар хажуунаас нь зөвлөх боломж нөхцөл байхгүй байгааг шүүх харгалзаж үзнэ гэж бодож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн үү ихэсгэсэн багассан зүйл байгаа юу хэвээрээ байгаа юу гэдэг шүүгчийн асуултад хэвээрээ байгаа гэдгийг хариуцсан бол алдаа болсон гэдгээ тайлбарлах нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа залруулаад хэлсэн. Өмгөөлөгчийн хувьд тайлбарыг гаргахдаа хэлсэн эд хөрөнгө хуваалгая гээд хуваалгах хөрөнгийн жагсаалтыг анх шүүхэд гаргасан. Нэхэмжлэлд 11 төрлийн эд хөрөнгийг хуваалгая гээд шаардлага гаргачихсан. Үүнээс үлдэх 10 нэхэмжлэлийн шаардлага буюу 10 төрлийн эд хөрөнгөө хуваалцах шаардлагаасаа татгалзаж байгаа. 3 өрөө байр хуваалгахгэдэг шаардлага хэвээрээ байгаа гэдгийг хэлсэн байгаа. Тиймээс процесс алдаа гарахгүй гэж үзэж байна. Гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг эх М.Угийн асрамжид үлээж, эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох *** 80м2 байрыг зарсан 210,000,000 төгрөгөөс байрны зээлийг хаасан 70,588,020 төгрөг, байрны засварын зардалд төлсөн гэх 19,600,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварт төлсөн гэх 4,200,000 төгрөгийг хасаад үлдэх 115,611,980 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хувааж, М.У болон түүний 3 хүүхдэд ногдох хэсэг болох 92,489,584 төгрөгийг гаргуулж М.Уд олгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Б миний бие М.Угийн надаас гэрлэлт цуцлуулах, насан хүрээгүй 3 хүүхдэдээ өөрийн асрамжид авах, 3 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох *** 80м2 байрыг болон уг байранд байгаа тавилга эд хогшлын маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухай гарсан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би хүүхдүүдээ өөрөө авч хүмүүжүүлнэ, эхнэрээсээ хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй, хүүхдүүдээ өөрийн өссөн гэр орондоо хүмүүжүүлнэ. Миний бие нь эхнэр М.Утай хамтын амьдралаа эхлүүлснээс хойш амьдралд тохиолдох жаргал, зовлон бүхий л зүйлд би хүний ёсоор хүндэтгэлтэй ханддаг байсан. М.У нь их зөрүүд талдаа, хамтран ярилцаж шийдвэрлэх асуудал дээр ярилцахаас татгалздаг, дотогшоо аминчхан зан араншин гаргах хандлагатай, үе үе уурлах үедээ огцом ширүүн хөдөлгөөн гаргадаг байсан. Тэрээр уурлахаараа огцом орилох, гэр орны эд зүйл авч шидэх, хүнээс үг сонсох дургүй, өөрийн дутагдлаа хүлээх дургүй, миний талаар сөрөг мэдээлэл ах дүү, найз нөхдөдөө өгдөг. Би 3 хүүхэд, гэр бүл, ирээдүйн амьдрал, нэр төр, алба ажлаа бодоод эхнэрийнхээ үйлдлийг дуугай өнгөрч, уучилж, тэвчиж амьдарч ирсэн юм. Гэтэл эхнэр харин ч эсрэгээр намайг архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч мэтээр бусдад ойлгуулсан. Надаас дандаа өө хайж, хэрүүл өдөж, гэр дотор маргасан маргаанаа сүр бадруулан зодсон цохисон гэж цагдаад өгч зөрчлийн хуулиар 2 удаа намайг баривчлуулсан юм. Эхнэр маань надтай гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, сэтгэл нь хөрсөн, намайг ханиа гэж үзэх ямар ч ойлголт байхгүй, зөвхөн өөрийн эрх чөлөөтэй дураараа зоргоороо амьдралыг хүсэж, надаас салахыг маш хүсэж байгаа юм. Тэрээр надаас хүүхдүүдээр минь далайлгаж эд хөрөнгө, байр авах хүсэлтэй хүн юм. Түүнээс биш хүүхдийн ирээдүй бодохгүй байгаа. Би эхнэр 3 хүүхдийнхээ сайхан ая тухтай, таатай орчин бүрдүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл зүтгэж ирсэн. Бид хоёр 6 насны зөрүүтэй ч эхнэрээ хайр халамж, хоол хүнсээр дутаахгүй гэж амьхандаа хичээж ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. Би гадаад улсад олон жил ажиллаж амьдралынхаа эх суурийг босгосон хүн ингэж ажиллахдаа нисэхийн 60 айлд 2 өрөө байр мөн багш нарын байранд 2 өрөө байртай байсан сүүлд гэр бүлтэй болсныхоо дараа гэр бүл үр хүүхдийнхээ ая тухтай амьдрах орчинг сайжруулах нь зөв юм байна гэж шийдээд шинээр баригдаж байсан байранд гал тогоо тусдаа 3 өрөө байрыг зээлээр авсан нь одоо бидний амьдарч байгаа байр юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд би гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэхийн тулд хичээл зүтгэл гаргаж, Номин худалдааны төвд гоо сайхны лангуу эхнэр М.Угийн нэр дээр 5,000,000 төгрөгөөр худалдаж аваад би өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Миний хувьд хүүхдүүдээ өөрөө авч осгоно, би хүүхдүүдээ амьдруулах бүрэн боломж хангагдсан байртай, хүүхдүүд маань гэртэйгээ ойрхон цэцэрлэг, сургуульд сурч байгаа, дассан таатай орчин өөрчлөгдвөл хүүхдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж, зан араншинд өөрчлөлт орж, цаашид сурах боловсроход сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болно гэж үзэж байна. Одоо цагийн нийгэм хатуу, төрсөн эцэг хүртэл үр хүүхдээ хүчиндсэн мэдээ уншаад сэтгэл уймарч суусан минь саяхан, үхтэл үр харам гэдэг ардын хэллэг байдаг. Энэ яваа насандаа 3 хүүхдээ хүний гар харуулахгүй өсгөх нь эцэг хүний үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн эцсийн үүрэг мөн билээ. Иймд би хүүхдүүдээ өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлэх улмаар төрсөн гэр оронд нь дур зоргоор нь амьдруулах эцсийн хүсэл байна. Иймээс М.Угаас хүүхдийн тэтгэлэг гаруулахгүй, харин түүнийг хүүхдүүдтэйгээ харилцах, уулзах зэрэг бүхий асуудалд нь миний зүгээс бүх боломжоороо нээлттэй байлгаж харьцуулж байх болно гэжээ.

4. Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би хүүхдүүдээ өөрөө авч хүмүүжүүлнэ, эхнэрээсээ хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй, хүүхдүүдээ өөрийн өссөн гэр орондоо хүмүүжүүлнэ гэжээ.

5. Нэхэмжлэгч М.У сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Л.Б 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авна гэсэн байна. Би 3 хүүхдээ Л.Бгийн асрамжид өгч чадахгүй. Төрөхөөс нь одоог хүртэл би гардаж өсгөсөн. Халуурах, ханиад хүрэх бүхий л үйл явцад шөнө бүр босоод байнгын тэвэрч, би өөрөө гардаж өсгөсөн байнга би хичээл сургуульд нь хүргэж, хичээл номыг нь би гардаж хийлгэдэг байсан. Хариуцагч хүүхдэдээ нэг удаа эм өгч үзээгүй, нэг удаа өөрөө бие дааж хичээл сургуулийг хийлгэж үзээгүй. Намайг ажилтай үед хааяа хүргэж өгдөг байсан.Л.Б өөрөө ажилгүй болоод 3,4 жил болж байгаа. Одоо зах дээр ажиллаж байгаа нэртэй хагас дутуу ажиллаад, хүүхдүүдээ идэж, уух, өмсөх, зүүх хэрэгцээ шаардлагаар нь бүрэн хангаж чадахгүй. Хүүхдүүдээ асарч халамжилж чадахгүй гэж үзэж байгаа. Тиймээс хүүхдүүдээ би өөрийнхөө асрамжид авна гэдэг шаардлага хэвээр байна. Байрны тухайд Л.Б 2 өрөө байртай байсан гэж ярьж байна. Би 2012 онд Л.Бтэй гэрлэхдээ нэг өрөө байртай байсан. Байраа зараад тодорхой хэмжээний мөнгө төгрөгийг нь тухайн өр зээл рүү оруулсан. Гэр бүлийн хэрэгцээ идэх уухдаа зарцуулсан. Миний байрыг Л.Бгийн дүү Л.С гэж хүн худалдаж авсан. Тухайн үедээ 4,000,000 төгрөг гээд тооцож нэг га гарантай газар бас өгсчихсөн юм. Тэр газрыг Л.Б зараад монгол гэр худалдаж авсан. Монгол гэрээ тохижуулахад зарцуулсан. Өөрийнхөө нэр дээр байсан сарынх нь төлөлт гэдэг зүйлүүдэд зарцуулсан. Тухайн үед бид гэрлэхийн өмнөх үед Л.Б Хас банканд өртэй байсан. Тухайн зээл авч юу хийсэн юм гэхээр байр тохижуулалтад тодорхой хэмжээнд оруулсан. Ах дүү нартаа мөнгө төгрөг өгсөн. Аавдаа машин авч өгсөн. Л.Бгийн аав нь тухайн үед Монгол Улсын гавьяат малчин болоход цоо шинэ супер 69 гэдэг машин авч өгөхөд 10,000,000 төгрөгийг зарцуулсан. Гэрлэхдээ Хас банканд өртэй байсан. Тэр өрөнд миний нэр дээр байсан зарагдчихсан мөнгөнөөс зээлийн төлбөрт 23,000,000 өгсөн. Л.Бгийн ах дүү нарт 1,000,000 болон 2,000,000 мөнгө зээлэх, гэр бүлийн хүнс, хувцас гэх мэт зүйлсд миний байрны мөнгө ингээд дууссан. 3 өрөө байрыг дан ганц Л.Бгийн эзэмшлийн байр гэж яриад байна. Үүнд тайлбар хэлье 3 өрөө байрыг авахад миний оролцоо хувь нэмэр багагүй байсан. Би Л.Бтэй гэрлэхдээ зээл авч үзээгүй байсан. Байрны зээлээс бусад цалингийн зээл өөр бусад зээл авч үзээгүй байсан. Л.Бтэй гэрлээд 2, 3 жилийн дараагаас цалингийн зээл авч эхэлсэн. Тус 3 өрөө байрыг авахад би зээлтэй байдаг байсан. Цалингийн зээл 8,000,000 төгрөгөөс дээш гарахгүй байна гэж байхад Л.Б банкаар яваад, хөөцөлдөөд хамгийн дээд түвшиндээ 18,000,000 төгрөгийн зээл гаргуулж байсан. Цалингийн зээл аваад энэ мөнгөнүүд нь хаашаа явдаг юм бэ? гэхээр байрныхаа зээлийн сар тутмын төлөлтөө хийж чадахгүй болохоор хүнээс зээлээд авчихдаг. Байрны даатгалын мөнгө нэхэгддэг тэрэнд төлдөг. Байрны зээлийг нь мөнгөний зөрүү гардаг тэрийг банк бусаас зээлээд авчихна. Би банк бусын мөнгийг цалингийн зээл авсан мөнгөнөөсөө төлдөг. Хувь хүмүүсээс мөнгө авч байрныхаа зээл рүү хийдэг байсан. Хувь хүмүүсийн мөнгийг миний цалингийн зээлээс төлдөг байсан. Миний авсан 500,000 төгрөг гэж ярьж байна. Миний авсан мөнгө биш намайг мөнгө олооч зөвхөн багшийн ажил хийх юм цалин багатай ажил хийж байна чи яагаад менежер болохгүй байна гэж намайг дарамталж байсан. Менежер болох юм бол цалин чинь нэмэгдэх байсан. Би үеэл дүүгээсээ мөнгө гуйгаад 500,000 төгрөгийг аваад байрны төлөлттэй холбоотой ийм мөнгө юм. 500,000 миний одоо тусдаа зээлж авсан мөнгө биш. Би ерөөсөө нууцаар, асуухгүйгээр хэн нэгнээс ямар нэг байдлаар мөнгө зээлж ашиглаж үзээгүй. Цалингийн зээл авахаас гадна Л.Бтэй хамт амьдрахдаа хүүхдээ 4 сар хүргээд ажилд орж байсан. 46 сартайд ажилд ордог. Нялх биетэй, нялх хүүхэдтэй ачаалалтай ажил хийгээд цалингаа аваад миний орлого тасраагүй гэж үзэж байгаа. Жирэмсэн байх явцад жирэмсний өмнөх сарыг нь ингээд нөгөө тэтгэмжүүдээ авна. Багшаар ажилласны 5 жилийн тэтгэмж гээд авдаг тэр тэтгэмжийг би 2 удаа авсан. 3,000,000 орчимтой 2 удаагийн тэтгэмж авсан. Миний 10 жилийн хугацаанд авсан гэр бүлд оруулсан мөнгөнүүдийг тооцвол 100,000,000 гарна. Энэ байр дан ганц Л.Бгийн байр гэж хүлээн зөвшөөрч чадахгүй. Би ч гэсэн их хэмжээний хувь нэмэр оруулсан... гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 4 үндсэн шаардлага гаргасан. Шүүх хурал эхлэхээс өмнө шүүгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа юу гээд тодруулахад нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ гэж хэлсэн. Одоо тайлбарлахдаа 3 өрөө байрнаас өөрт болон хүүхдүүддээ ноогдох хэсгийг гаргуулъя аа гэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн 3 өрөө байраа хуваалгая гээд нэмж тайлбарлаж байна. Процессын хувьд нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байна гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Шүүх процессын хуультай нийцүүлэх талаар анхаарна уу. Миний үйлчлүүлэгч 4 шаардлагаа гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэдгээ хэллээ. Дараагийн шаардлага болох нэхэмжлэгчийн 3 хүүхдийг өөрийн асрамжид авна гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Маргаж байгаа сүүлийн шаардлага нь дундын өмч хөрөнгө хуваалгах шаардлагыг дэмжихгүй байгаа. Иргэний хуулийн зохицуулалтууд яригдахаар байгаа. 3 өрөө байрыг худалдаж авахдаа миний үйлчлүүлэгч өөрийн хувийн өмч болох багш нарын байранд байсан 2 өрөө байрыг Д.Н гэж хүнд 31,700,000 төгрөгөөр зараад уг мөнгөөр ***  худалдаж авах байрны урьдчилгаанд зориулаад 2 өдрийн зайтайгаар төлж шилжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нар 3 өрөө байраа ипотекийн зээлээ авсан байгаа. Ипотекийн зээлийн үнийн дүн 73,900,000 төгрөг байсан. Зээлийн гэрээнд нэг удаа нэмэлт өөрчлөлт ороод зээл төлөх хугацаа хуваарийг өөрчилсөн байдаг. Гэр бүлийн маргаан гараад зээлийн төлөлт хийгдэж чадаагүй байна гэж ойлгож байгаа. Ипотекийн зээлээр авсан 3 өрөө байрыг зарж худалдан борлуулахаас өөр аргагүй болсон. Уг байрыг зарсан. Зарсан мөнгөө миний үйлчлүүлэгч хувьдаа аваад ашиглачихсан зүйл байхгүй. Төрийн банкнаас авсан зээлийнхээ үлдэгдэл төлбөрийг хаасан байдаг. Тус байрыг 210,000,000 төгрөгөөр зарсан гэдэг цаасан гэрээтэй боловч 19,600,000 төгрөгийг нь байр засваргүй байсан учраас үнийн дүндээ нэмж оруулсан. Миний үйлчлүүлэгч авсан мөнгөөрөө Т.Солонго гэх хүний байр худалдаж авсан. Тухайн мөнгөө буцаагаад шилжүүлсэн байдаг байрны засварын зориулалтаар мөн одоо үлдэгдэл мөнгөнөөсөө үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны албан татварт хуулийн дагуу 2 хувийг төлөх ёстой. Татварт 4,200,000 төгрөгийг төлсөн байдаг. Холбогдох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор талууд дундын эд хөрөнгө хуваах асуудал дээр маргаантай байгаа учраас дундын эд хөрөнгө хуваах шаардлагатай холбогдуулаад дундын хамтарч хариуцах өр төлбөрийн асуудал зайлшгүй яригдана. Энэ байр авахдаа миний үйлчлүүлэгчийн төрсөн дүү Л.С-с 10,000,000 төгрөг зээлсэн байдаг. Ш.Б, Н.А нараас мөнгө зээлсэн байдаг. Л.Б өөрийн төрсөн ах Л.Х ч мөнгө зээлсэн байдаг. Н.П гэх хүнд болбол граашаа 3,000,000 гурван сая төгрөгөөр зарсан боловч тэр мөнгө наймаа буцсаны улмаас буцааж төлсөн байдаг. 215,000, төгрөгөөр байр зарсан мөнгөнөөс засварын зардал 19,600,000, Төрийн банкны зээлийн төлбөрт 70,588,020,81 цахим татвар 4,200,000 төгрөгийг төлсөн байгаа. Нийт 94,338,021 төгрөг болж байгаа юм юм Нэхэмжлэгч болон хариуцагчийн хамтран хариуцах ёстой дундын өр төлбөрүүд багагүй хэмжээтэй байсан. Шүүхэд хүсэлт гаргаад холбогдох гэрчийн мэдүүлгийг авч хэрэгт хавсаргасан байгаа. Дундын өр төлбөр болбол Л.С 10,000,000 төгрөг, Ш.Б 5,500,000 төгрөг, Л.Х 5,000,000 төгрөг Н.П 3,000,000 мөн М.Угийн өөрийнх нь авсан байсан зээл төлөхөд нь 500,000 дундын талуудын хамтраад хариуцах дундын өр 30,000,000 төгрөгийн байгаа юм. Нийтдээ 94,380,021 төгрөг дээр 30,000,000 төгрөг нэмэгдээд 120,500,000 төгрөгийн өр төлбөртэй байжээ гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа. Дундын өр төлбөрөө хасаад үлдэх дүнгээс нэхэмжлэгч өөртөө ногдохоо мөн 3 хүүхдэдээ ногдох хувиа гаргуулъя гэсэн ийм шаардлага гаргаж байна... гэжээ.

7. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 04ний өдрийн тодорхойлолт, Л.Б, М.У нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Б.У, хүү Б.Б, Б.Э нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, Б.У, Б.Б, Б.Э нар эрүүл бойжиж байгаа гэх эмч Б.С 2023 оны 7 дугаар сарын 06ны өдрийн тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16ны өдрийн 575 дугаартай Шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31ний өдрийн 155 дугаартай Шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа 1 хуудас, 2023 оны 09 дүгээр сарын 12ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

8. Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Л.Бгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 35 хуудас, Л.Бгийн Төрийн банкны зээлийн дансны харилцагчийн хуулга 19 хуудас, Д.Н үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, мемориалын баримт №20231102870691235841, Л.Бгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2021 оны 2 дугаар сарын 23ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /орон сууц/, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 11 дүгээр сарын 06ны өдрийн 162000482416 дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 06ны өдрийн 162000482416 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэг, Д.Н Хас банкны дансны хуулга, Л.Бгийн Хас банкны дансны хуулга, 2018 оны 3 дугаар сарын 01ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Л.Бгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн банкны гялс банк интернет гүйлгээний мэдээлэл 4 ширхэг, Л.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ө.Б иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 27ны өдрийн №1 түрээсийн гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 01ний өдрийн №UR/23/63 түрээсийн гэрээ, Л.Бгийн Төрийн банкны зээлийн дансны харилцагчийн хуулга 4 хуудас, Төрийн банкны гялс банк интернет гүйлгээний мэдээлэл, шилжүүлгийн мэдээлэл 3 ширхэг, Төрийн банкны гялс банк интернет гүйлгээний мэдээлэл 2 ширхэг, Л.Бгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, Л.Бгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 3 хуудас, 2024 оны 05 дугаар сарын 14ний өдрийн бүртгэлийн дугаар 0218 гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Б.Д Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Л.Бгийн Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, бүртгэлийн хуудас, Б.Дарханбаатар, Т.Снарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2024 оны 05 дугаар сарын 13ны өдрийн бүртгэлийн дугаар 0212 гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Л.Б, Л.Х нарын Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, бүртгэлийн хуудас, 2024 оны 05 дугаар сарын 14ний өдрийн бүртгэлийн дугаар 0219 гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Л.Б, Н.П нарын Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, бүртгэлийн хуудас, шилжүүлгийн мэдээлэл 2 ширхэг, шилжүүлгийн мэдээлэл 33 ширхэг, Төрийн банкны гялс банк интернет гүйлгээний мэдээлэл, шилжүүлгийн мэдээлэл 7 ширхэг, зарын баримт 1 ширхэг, дансны хуулга 1 хуудас, шилжүүлгийн мэдээлэл 27 ширхэг, 2024 оны 10 дугаар сарын 21ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 06ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

9. Шүүхээс охин Б.У, Б.Б нарын саналыг асуусан, хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 10 дугаар сарын 12ны өдрийн 1487 дугаар захирамжаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 24ний өдрийн 176 дугаар захирамжаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Бгийн нэр дээрх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг гаргуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 24ний өдрийн 176 дугаар захирамжаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Бгийн нэр дээрх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг гаргуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 02ны өдрийн 223 дугаар захирамжаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Бгийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн ***  байрлах, 80 м.кв байр/ түүхчилсэн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн тус тус гаргуулсан, хөрөнгийн бүртгэлийн лавлагааг гаргуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 08ны өдрийн 244 дүгээр захирамжаар Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хаан банк ХХК, Хас банк ХХК, Төрийн банк ХХК, Голомт банк ХХКиас хариуцагч Л.Бгийн нэр дээр бүртгэлтэй харилцах болон хадгаламжийн данс, данснуудын дэлгэрэнгүй хуулгыг гаргуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 19ний өдрийн 273 дугаар захирамжаар Хаан банк ХКиас хариуцагч Л.Бгийн нэр дээр бүртгэлтэй харилцах болон хадгаламжийн данс, данснуудын 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 16ны хоорондох дэлгэрэнгүй хуулгыг гаргуулсан, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эийн хүсэлтээр 2024 оны 04 дүгээр сарын 09ний өдрийн 543 дугаар захирамжаар Номт хан Өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 15ны өдрийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн 2024 оны 04 дүгээр сарын 11ний өдрийн 22 дугаар тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн ЕБын лаборатори 4р сургуулийн 2024 оны 04 дүгээр сарын 11ний өдрийн тодорхойлолтыг тус тус гаргуулсан, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эийн хүсэлтээр 2024 оны 05 дугаар сарын 16ны өдрийн 795 дугаар захирамжаар Т.С, Л.С, Ш.Б, Л.Х, Н.П нараас гэрчийн мэдүүлэг авсан, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эийн хүсэлтээр 2024 оны 09 дүгээр сарын 19ний өдрийн 1591 дүгээр захирамжаар Л.Х гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Угийн хариуцагч Л.Бд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Увс аймаг, *** байрлах, 80 м.кв байрнаас өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Л.Бгийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие нөхөр Л.Бтэй 2011 онд танилцаж, 2012 оноос хамт амьдран 2013 онд албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 05ны өдөр охин Б.У, 2016 оны 5 дугаар сарын 17ны өдөр хүү Б.Б, 2019 оны 10 дугаар сарын 02ны өдөр хүү Б.Э нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүд жаргал зовлон, баяр гуниг ээлжилсэн энгийн л амьдрал байсан. Нөхөр ер нь хартай, байнгын хардаж сэрдээд байхгүй ч гэсэн заримдаа хардаж, элдэв бохир муухай хараалын үгээр намайг доромжлох, арчаагүй чадваргүй зэргээр доромжлон гоочлох асуудлууд их байсан. Одоо 3 хүүхэд болон М.У миний бие махбодын болон сэтгэл санааны аюулгүй байдлыг харж үзэн, аюулгүй амар тайван амьдрах нөхцлөөр ханган бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, 3 хүүхдийг миний асрамжид үлдээж, эцгээс тэтгэлэг тогтоож, Увс аймгийн *** байрлах, 80 м.кв 3 өрөө байрыг 210,000,000 төгрөгөөр Л.Б зарсан ба байрны зээлийг хаасан 70,588,020 төгрөг, байрны засварын зардалд төлсөн гэх 19,600,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварт төлсөн гэх 4,200,000 төгрөгийг хасаад үлдэх хэсгээс өөрт болон 3 хүүхдэдээ ногдох хэсгээ гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б миний бие М.Угийн надаас гэрлэлт цуцлуулах, насан хүрээгүй 3 хүүхдэдээ өөрийн асрамжид авах, 3 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох ***  80м2 байрыг болон уг байранд байгаа тавилга эд хогшлын маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухай гарсан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би хүүхдүүдээ өөрөө авч хүмүүжүүлнэ, эхнэрээсээ хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй, хүүхдүүдээ өөрийн өссөн гэр орондоо хүмүүжүүлнэ. Тухайн байрыг би өөрийн 2 өрөө байрыг зарж, ах дүү нараас зээл авсан гэжээ.

4. Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

4.1. Би хүүхдүүдээ өөрөө авч хүмүүжүүлнэ, эхнэрээсээ хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй, хүүхдүүдээ өөрийн өссөн гэр орондоо хүмүүжүүлнэ гэжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Л.Б, М.У нар 2013 оны 09 дүгээр сарын 21ний өдөр гэр бүл болж, 2014 оны 11 дүгээр сарын 24ний өдөр бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 05ны өдөр охин Б.У, 2016 оны 05 дугаар сарын 17ны өдөр хүү Б.Б, 2019 оны 10 дугаар сарын 02ны өдөр хүү Б.Э нар төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр нотлогджээ.

6. Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба Л.Б нь эхнэр М.Уг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16ны өдрийн 575 дугаар, мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31ний өдрийн 155 дугаар шийтгэвэрээр тус тус нотлогдож байна.

6.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан бөгөөд дээрх баримтуудаас үзэхэд Л.Б нь эхнэр М.Уг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

7. Охин Б.У, хүү Б.Б нарын санал, хүү Б.Эын насыг тус тус харгалзан 2014 оны 11 дүгээр сарын 05ны өдөр охин Б.У, 2016 оны 05 дугаар сарын 17ны өдөр хүү Б.Б, 2019 оны 10 дугаар сарын 02ны өдөр хүү Б.Э нарыг эх М.Угийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Б.У, хүү Б.Б, Б.Э нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1116 /суралцаж байгаа бол бол 18 нас/тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Л.Бгөөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, хариуцагч Л.Бгийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

8. Нэхэмжлэгч М.У нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Галдан бошигтын 100 дугаар байрны 164 тоотод байрлах, 80 м.кв байрыг хариуцагч Л.Б 210,000,000 төгрөгөөр зарсан байх тул байр зараад Төрийн банкинд байрны ипотекийн зээлийг төлсөн /хаасан/ төлбөр 70,588,020 төгрөг, байрны засварын хөлс гэж төлсөн 19,600,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт төлсөн 4,200,000 төгрөгийг хасаад үлдэх 115,611,980 төгрөгөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсэг болох 92,489,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь байр зарсан, байрыг 210,000,000 төгрөгөөр зарсан талаар маргаагүй, харин хариуцагч талаас тухайн эд хөрөнгө нь миний хуваарьт хөрөнгө байсан, мөн тухайн байрыг авахдаа хувь хүмүүсээс 30,000,000 орчим төгрөг зээлсэн байсан бөгөөд байраа зарсны дараа тухайн хүмүүсд өрөө төлсөн гэж маргаж, тухайн үйл баримтыг нотлуулахаар мөнгө шилжүүлсэн баримт, гэрч Ш.Б Ипотекийн зээлэнд орох гэтэл М.Угийн цалингийн, хэрэглээний жижиг зээл байсан юм байна лээ. Тэрийгээ дарахын тулд надаас 8,800,000 төгрөг авсан. 2, 3 хувааж, анх 3,000,000 төгрөг, дараа нь 5,000,000 төгрөг авсан. 5,000,000 төгрөгийг нь маргааш өгнө гэж аваад 4, 5 жил болсон... гэж, Н.П Л.Б грашаа зарна гэсэн би Л.Бгийн грашийг 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн ч Л.Б грашаа чөлөөлж өгөөгүй тул мөнгийг нь 2024 оны хавар өгсөн... гэж, Л.Х Л.Б 2018 онд надаас байр худалдаж авна гэж 10,000,000 төгрөг зээлж, Л.Бгийн данс руу шилжүүлсэн. Л.Б зээлж авсан 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2023 онд буцаан өгсөн. 2024 оны 12 дугаар сарын 12ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн гэж, Л.С Манай ах байнга надаас мөнгө авдаг байсан. Номин зах дээр лангуу авч өгч лангуу авсан үнэ болох 5,000,000 төгрөгийг М.Угийн данс ру шилжүүлсэн мөн Л.Б, М.У нарт бараа татаж өгсөн. Ах Л.Б бараа татуулсны мөнгө гэж 10,000,000 төгрөг над руу шилжүүлсэн гэж тус тус мэдүүлсэн бөгөөд дээрх мэдүүлгүүдээс хариуцагч нь Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Галдан бошигтын 100 дугаар байрны 164 тоотод байрлах, 80 м.кв байрыг авахад зориулсан нь нотлогдоогүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Харин тухайн байрыг 210,000,000 төгрөгөөр зарсан ба байр зарсан мөнгөнөөс Төрийн банкинд байрны ипотекийн зээлийг төлсөн /хаасан/ төлбөр 70,588,020 төгрөг, байрны засварын хөлс гэж төлсөн 19,600,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт төлсөн 4,200,000 төгрөгийг хасч, 115,611,980 төгрөг болжээ.

Энэхүү эд хөрөнгө нь гэрлэгчдийг гэр бүл болсноос хойш /2018 оны 11 дүгээр сарын 06ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон/ бий болсон худалдаж авсан, зарж борлуулсан байх тул гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн хувааж, нэхэмжлэгч М.У болон 3 хүүхдэд ногдох хувь болох 92,489,584 төгрөгийг хариуцагч Л.Бгөөс гаргуулан нэхэмжлэгч М.Уд олгох үндэслэлтэй байна.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02ны өдрийн 21 дүгээр Гомдол хэлэлцсэн тухай тогтоолоор тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09ний өдрийн 542 дугаар захирамжийг хүчингүй болгож, 1 дүгээр хавтаст хэргийн 2328 дугаар тал, 5356 дугаар талд авагдсан нийт 10 нүүр баримтыг нотлох баримтаас хассан болохыг дурдав.

9. Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгч М.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бгөөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Уд олгох, хариуцагч Л.Бгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1д зааснаар Тайж овогт Лүндэнгийн Б, Борлууд овогт Магсарын У нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6д зааснаар гэрлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 05ны өдөр охин Б.У, 2016 оны 05 дугаар сарын 17ны өдөр хүү Б.Б, 2019 оны 10 дугаар сарын 02ны өдөр хүү Б.Э нарыг эх М.Угийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Б.У, хүү Б.Б, Б.Э нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1116 /суралцаж байгаа бол бол 18 нас/тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Л.Бгөөр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Хариуцагч Л.Бгийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.3т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 115,611,980 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн хувааж, нэхэмжлэгч М.У болон 3 хүүхдэд ногдох хувь болох 92,489,584 төгрөгийг хариуцагч Л.Бгөөс гаргуулан нэхэмжлэгч М.Уд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгч М.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бгөөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Уд олгох, хариуцагч Л.Бгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ганцэцэгт даалгасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.БОЛОР