| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00461/И |
| Дугаар | 152/ШШ2024/00504 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 152/ШШ2024/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц. А холбогдох,
Батлан даалтын гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Э
Хариуцагч: Ц.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газар нь хариуцагч Ц.А холбогдуулан батлан даалтын гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэн Э.Г нь 2020 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 3,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан боловч Э.Г нь гэрээнд заасны дагуу 3,000,000 төгрөгийг төлөхгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газраас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад, хариуцагч Э.Г нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас иргэн Э.Гтэй ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, улмаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг бүрэн хариуцахаар иргэн Ц.Атай мөн өдөр батлан даалтын гэрээ байгуулжээ. Э.Г нь ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Батлан даагч Ц.А батлан даалтын гэрээний 1.3-т заасны дагуу нь үүрэг гүйцэтгэгч тал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, алданги, шүүхийн зардал, учруулсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч талд нөхөн төлж, бүрэн хариуцлага хүлээхээр зөвшөөрсөн байна. Иймд иргэн Э.Г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, улмаар нас барсан байх тул ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгээс авсан 3,000,000 төгрөгийг батлан даалтын гэрээний 1.1-д заасны дагуу батлан даагч Ц.Ааас гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 дансанд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсэн зохицуулалтын дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу иргэн Э.Г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, улмаар нас барсан байх тул түүний Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгээс авсан 3.000.000 төгрөгийг батлан даалтын гэрээний 1.1-д заасны дагуу батлан даагч Ц.Ааас гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү. Гэрээний хугацаа хэтрээд 15 сарын хугацаа өнгөрч байгаа ба Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хугацаа хэтэрсэн, зээлээ төлөхгүй байгаа талаа батлан даагч Ц.А мэдэгдэж байгаагүй гэжээ.
2. Хариуцагч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц. А Увс аймгийн Улаангом суманд амьдардаг, ам бүл 6. Миний бие хүргэн ах Э.Гийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж зээл авахад гарын үсэг зурсан Э.Г 2024 оны 6 сард зуурдаар нас барсан. Э.Гийн Хаан банкнаас авсан зээл нь сар бүр нэхэгдэж эхнэр 3 хүүхэд нь эрхэлсэн ажилгүй орлогогүй тул миний бие сар бүр төлдөг. Иймд хөдөлмөр эрхлэлтийн сангаас авсан зээлийг төлөх чадваргүй. Би энэ зээлийн мөнгөнөөс өөрт авч хэрэглээгүй тэр үед хүргэн ахыг нас барна гэж бодолгүй гарын үсэг зурсан, ахыг зээлээ төлөөд дууссан л гэж бодсон, төлөөгүй гэж хүргэн ах надад хэлж байгаагүй, мөн Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас огт мэдэгдэж байгаагүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн прокурорын газарт ирүүлсэн хүсэлт, Увс Увс аймгийн прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 61 дүгээр прокурорын тогтоол, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай батлан даалтын гэрээ, Э.Гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484363 дугаартай гэрчилгээ, Э.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Ц.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1858 дугаар захирамжаар Ц.Аыг хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газар нь хариуцагч Ц.А холбогдох батлан даалтын гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц болон иргэн Э.Г нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулагдаж, 3,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр тохиролцсон боловч Э.Г нь 3,000,000 төгрөгийн зээлийг эргэн төлөхгүй гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярмаа 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 282 дугаартай албан бичгээр Увс аймгийн прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн байна.
Увс аймгийн прокурорын газар нь хариуцагч Э.Гт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс хариуцагч Э.Гт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох Э.Г нас барсан болох нь Улсын бүртгэлийн нэгдсэн сангаас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн CVL24850100001004185 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1858 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч солих тухай хүсэлтийг хангаж, Ц.Аыг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газар нь хариуцагч Ц.Ааас батлан даалтын гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэн Э.Г нь 2020 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 3,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан боловч Э.Г нь гэрээнд заасны дагуу 3,000,000 төгрөгийг төлөхгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газраас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад, хариуцагч Энэбишийн Г нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас иргэн Э.Гтэй ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, улмаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг бүрэн хариуцахаар иргэн Цэнд-Очир овогтой Аай мөн өдөр батлан даалтын гэрээ байгуулжээ. Э.Г нь ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Батлан даагч Ц.А батлан даалтын гэрээний 1.3-т заасны дагуу нь үүрэг гүйцэтгэгч тал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, алданги, шүүхийн зардал, учруулсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч талд нөхөн төлж, бүрэн хариуцлага хүлээхээр зөвшөөрсөн байна. Иймд иргэн Э.Г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, улмаар нас барсан байх тул ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгээс авсан 3,000,000 төгрөгийг батлан даалтын гэрээний 1.1-д заасны дагуу батлан даагч Ц.Ааас гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 дансанд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу иргэн Э.Г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, улмаар нас барсан байх тул түүний Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгээс авсан 3.000.000 төгрөгийг батлан даалтын гэрээний 1.1-д заасны дагуу батлан даагч Ц.Ааас гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үүгэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Миний бие Ц овогтой А Увс аймгийн Улаангом суманд амьдардаг, ам бүл 6. Миний бие хүргэн ах Э.Гийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж зээл авахад гарын үсэг зурсан Э.Г 2024 оны 6 сард зуурдаар нас барсан. Э.Гийн Хаан банкнаас авсан зээл нь сар бүр нэхэгдэж эхнэр 3 хүүхэд нь эрхэлсэн ажилгүй орлогогүй тул миний бие сар бүр төлдөг. Иймд хөдөлмөр эрхлэлтийн сангаас авсан зээлийг төлөх чадваргүй. Би энэ зээлийн мөнгөнөөс өөрт авч хэрэглээгүй тэр үед хүргэн ахыг нас барна гэж бодолгүй гарын үсэг зурсан, ахыг зээлээ төлөөд дууссан л гэж бодсон, төлөөгүй гэж хүргэн ах надад хэлж байгаагүй, мөн Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас огт мэдэгдэж байгаагүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц, иргэн Э.Г нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулагдаж, 3,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц, иргэн Ц.А нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр батлан даалтын гэрээ тус тус байгуулагджээ.
Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц, иргэн Э.Г нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулагдаж, 3,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлөх эргэн төлөх хуваарьтай байжээ.
Гэтэл Э.Г нь энэ хугацаанд огт эргэн төлөлт хийгээгүй бөгөөд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зээлийг эргэн төлүүлэх талаар Э.Г, батлан даагч Ц.А нарт огт мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 462 дугаар дугаар зүйлийн 462.1-т 462.1.Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ, 462.2-т Батлан даагч шаардсан бол үүрэг гүйцэтгүүлэгч үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийн талаар түүнд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй, 462.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч, энэ хуулийн 462.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол тэрээр үүрэг гүйцэтгээгүйн улмаас үүсэх хохирлын хэмжээгээр батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдана гэж тус тус заажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч талаас хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй байгаа талаар батлан даагчид огт мэдэгдэж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Гэрээний хугацаа хэтрээд 15 сарын хугацаа өнгөрч байгаа ба Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хугацаа хэтэрсэн, зээлээ төлөхгүй байгаа талаа батлан даагч Ц.А мэдэгдэж байгаагүй гэх, хариуцагчийн ...Би энэ зээлийн мөнгөнөөс өөрт авч хэрэглээгүй тэр үед хүргэн ахыг нас барна гэж бодолгүй гарын үсэг зурсан, ахыг зээлээ төлөөд дууссан л гэж бодсон, төлөөгүй гэж хүргэн ах надад хэлж байгаагүй, мөн Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас огт мэдэгдэж байгаагүй гэх тайлбараар тус тус байна.
5. Иймд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 462 дугаар зүйлийн 462.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газрын хариуцагч Ц.А холбогдох батлан даалтын гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 462 дугаар зүйлийн 462.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газрын хариуцагч Ц.А холбогдох батлан даалтын гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР