| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00578/И |
| Дугаар | 152/ШШ2024/00505 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 152/ШШ2024/00505
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч:, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.О холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 825,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.О нь М ББСБ ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 140000655882 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99946407 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. Ж.О нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 480,000 төгрөгийг сарын 2,6%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. М ББСБ ХХК нь Ж.Ог хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Ж.Огийн үндсэн зээлийн үлдэгдэл 400,000 төгрөг, зээлийн хүү 289,902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,432 төгрөг, нийт 825,334 төгрөг төлөх үүрэгтэй байгаа сайн дураар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О нь 2022 оны 8 дугаар сард 480,000 төгрөгийн зээл М ББСБ ХХК-аас авсан боловч гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүйн улмаас одоо 825,334 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс 11 дүгээр сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 387,667 төгрөг, 01 дүгээр сарын 31-ний өдөр 387,667 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: М ББСБ ХХК нь хариуцагч Ж.Огээс зээлийн гэрээний үүрэгт 825,334 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 825,334 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 11 дүгээр сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 387,667 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 387,667 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн ба хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Ж.О холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 825,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.О нэхэмжлэгч М ББСБ ХХК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 825,334 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Ж.О үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,358 төгрөгөөс 12,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 12,179 төгрөгийг, хариуцагч Ж.Огээс 12,179 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ж.О нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 825,334 /найман зуун хорин таван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 24,358 /хорин дөрвөн мянга гурван зуун тавин найм/ төгрөгөөс 12,179 /арван хоёр мянга нэг зуун далан ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 12,179 /арван хоёр мянга нэг зуун далан ес/ төгрөгийг, хариуцагч Ж.Огээс 12,179 /арван хоёр мянга нэг зуун далан ес/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР