Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 135/шш2024/01547

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 135/2024/00548/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** гудамж, ******* тоотод оршин суух, ******* ******* ******* овогт ******* ******* /утас: *******/-д холбогдох,

 

69,430,357.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... Б.*******ын нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав.

1.    Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 69,430,357.61 төгрөгийг багасгаж, 65,500,000 төгрөг болгов.

2.    Хариуцагч О.******* нэхэмжлэгч Б.*******д 65,500,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов.

3.    Хариуцагч О.******* нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан хугацаанд 65,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ын эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд төлж барагдуулна.

4.    Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр ямар нэгэн шахалт дарамтгүйгээр байгуулсан болно.

Иймд талуудын эвлэрлийг шүүх хүлээн авч Эвлэрлийн гэрээг хуулийн дагуу баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 69,430,357.61 төгрөгийг багасгаж, 65,500,000 төгрөг болгов. Хариуцагч О.******* нэхэмжлэгч Б.*******д 65,500,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов. Хариуцагч О.******* нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан хугацаанд 65,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ын эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд төлж барагдуулна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр ямар нэгэн шахалт дарамтгүйгээр байгуулсан болно. гэжээ.

 

3. Дээрх зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.*******ын нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох 69,430,357.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 3,930,357.61 төгрөгөөс татгалзаж, үлдэх 65,500,000 төгрөгийг хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Б.*******д 2025 оны 05 сарын 15-ны өдрийн дотор түүний Хаан банкны ******* тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,317 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 485,450 төгрөгийг хариуцагч О.*******өөс гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА