| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01900/И |
| Дугаар | 135/шш2024/01551 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 135/шш2024/01551
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01900/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ****** гудамж, ******* цогцолборт байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******* баг, ******* гудамж, *******тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* холбогдох,
1,129,618 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ******* зээлийн үлдэгдэл 850,000 төгрөг, 2023 оны 04 сарын 25-ны өдрөөс 2024 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл 534 хоногт тооцогдсон зэлийн хүүгийн үлдэгдэл 238,891 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,727 төгрөг, нийт 1,129,618 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Би энэ мөнгийг авсан нь үнэн. Өөрийн биеэр төлж барагдуулна. 1,129,618 төгрөг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.******* холбогдуулан 1,129,618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч ******* нь ...1,129,618 төгрөг төлөхөд маргах зүйлгүй ... гэх тайлбарыг ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,249 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,124.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 16,124.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.******* холбогдох 1,129,618 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА