Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 135/шш2024/01554

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/01962/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ********* хорооо, ********* гудамж, ******** байр, *******тоотод оршин суугаа, ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** хороолол, ******* байр, ******** тоотод оршин суугаа, ******* ******* холбогдох,

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

.... 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагчийн төлөөний хүн нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлж, бүхэлд нь биелүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргаж байх тул хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ш.******* холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...2024 оны 11 сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлж, бүхэлд нь биелүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн ... тухай хүсэлтийг ирүүлжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч М.******* нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

4. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.******* холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 47,475 төгрөг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА