Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2024/01621

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01877/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (утас:*******, *******)-ийн хүсэлттэй,

 “Б.******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...******* нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* овогтой ******* ******* тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай авсан болно. Б. нь тухайн үед Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин сууж, Дархан-Уул аймгийн 12-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ дархан” Олон улсын худалдаан төвийн 2-р давхарт өмд, гутал худалдаалах зориулалттай 4 м.кв 2174 тоот лангуу түрээслэн худалдаа наймаа эрхэлдэг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Б.******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 501 дугаартай *******-ийн итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг (хх 2-7 хуудас) зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь Б.******* эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...******* нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.******* ******* тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээл олгосон. Үүнээс хойш зээлдэгч нь зээлээ төлөхгүй, гэрийн хаягаар нь удаа очиход тухайн бүртгэлтэй хаягтаа байхгүй байна. Иймд Б.******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэж тайлбарлажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.  

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба хүсэлт гаргагч нь хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээгээр Б. нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудсаар түүний хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна.

6.Иймд Б.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт *******ын (РД:*******)-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.*******ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч ******* (утас:*******, *******)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Б. нь Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН