Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 135/шш2024/01569

 

 

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/01856/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Жинс сум, ******* баг, ******* оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баянхутаг сум, ********* баг, ********оршин суух, ******* ******* овогт ******* ******* /утас ********/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* гудамж, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* /утас *******/-д холбогдох,

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч С.*******, Ц.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.******* надад 1,000,000 төгрөг, Ц.******* надад 4,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б. миний бие машин лизингээр авах гээд мөнгө хүрэхгүй авсан үнэн. *******аас 4 сая, *******гаас 1 сая төгрөг авсан. Би түүнээс хойш бие өвдөж зүрхэндээ стент тавиулаад ажилгүй тул бага багаар сард өгье гэхээр бөөнөөр авна гэнэ. Ажилгүй тул сар сард бага багаар төлж барагдуулна. Одоо айлд туслах малчин хийж байна. Сард 1,000,000 төгрөг авдаг. Лизингийн машинд 900,000 өгдөг. ******* 1 сая, *******д 4 сая төгрөг төлөхөд маргах зүйлгүй. *******д 1,000,000, *******д 4,000,000 төгрөг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.*******, Ц.******* нар нь хариуцагч Б.д холбогдуулан нийт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Б. нь ...С.*******д 1,000,000 төгрөг, Ц.*******д 4,000,000 төгрөгийг тус тус төлөхөд маргах зүйлгүй ... гэх тайлбарыг ирүүлсэн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 107,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тавин хувь болох 39,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д, 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 14,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д тус тус олгож, төрийн сангийн орлогоос 39,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д, 14,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д тус тус олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.*******, Ц.******* нарын нэхэмжлэлтэй, Б.д холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.ы С.*******д 1,000,000 төгрөг, Ц.*******д 4,000,000 төгрөг тус тус төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 107,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тавин хувь болох 39,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д, 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 14,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д тус тус олгож, төрийн сангийн орлогоос 39,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д, 14,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА