| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01833/И |
| Дугаар | 135/шш2024/01570 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 135/шш2024/01570
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01833/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* баг, ******* гудамж, ******* гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* баг, ******* гудамж, ******* тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* /утас ******/-т холбогдох,
28,496,905.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... зээлийн гэрээний үүрэгт 28,496,905.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Р.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Р.******* нь 2024 оны 06 сарын 06 өдөр ******* *******наас 29,230,000 зээл авсан үлдэгдэл болох 28,496,905.59 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон болно. 2024 оны 12 сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 4,750,000 төлөхөөр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* *******наас хариуцагч Р.*******т холбогдуулан 28,496,905.59 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 6 сарын хугацаанд сар бүр тэнцүү төлж дуусгана гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Р.*******т холбогдуулан 28,496,905.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч нь 28,496,905.59 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан.
3. Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тохиролцож, хариуцагч Р.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,496,905.59 төгрөгийг 2024.12.30-ны өдрөөс 2025 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл нийт 5 удаагийн төлөлтөөр сар бүр 4,750,000 төгрөгөөр төлж, үлдэх 4,746,905.5 төгрөгийг 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхөөр эвлэрсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.
Иймд дээрх зохигчдын эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Р.*******т холбогдох 28,496,905.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, зохигчдын ... хариуцагч Р.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,496,905.59 төгрөгийг 2024.12.30-ны өдрөөс 2025 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл нийт 5 удаагийн төлөлтөөр сар бүр 4,750,000 төгрөгөөр төлж, үлдэх 4,746,905.5 төгрөгийг 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 150,250 төгрөгийг, хариуцагчаас 150,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА