Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/004

 

 

 

*******, *******, *******,

******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Заантогтох түүний өмгөөлөгч Б.Хандмаа нар цахимаар

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч , шүүгдэгч *******ы өмгөөлөгч , Б.Адалбек, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлууд, Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлээр  *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214001390266 тоот хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ... ******* овогтой *******ын *******, / РД: /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, .... овогтой ын , / РД: /

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ...  овогтой ий , / РД: /,

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ...  овогтой гийн , / РД: /,

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09-10 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн Уул уурхайн компанийн хэрэглээний түлшнээс 8 тонн 490 литр түлшийг машин механизм ашиглаж буюу 74-96 УНМ улсын дугаартай, Daewoo маркийн шатахууны автомашин ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 26.556.720 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт :

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  овогт ий д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж,

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт гийн , Хан-уул овогт ын нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт гийн , Хан-уул овогт ын нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг долоон / 07 / сарын хугацаагаар, шүүгдэгч овогт гийн ийг нэг / 01 / жилийн хугацаагаар, шүүгдэгч  Хан-уул овогт ын ыг найман / 08 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан долоон / 07 / сарын, шүүгдэгч *******эд оногдуулсан нэг / 01 / жилийн, шүүгдэгч *******д оногдуулсан найман / 08 /  сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан авто машины үнэ 23.500.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтыг бичиж буулгасан СД 1 ширхгийг эд мөрийн баримтаар хураан авч ирснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  тус шүүхэд гаргасан гомдолдоо:

... ******* нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлгийг удаа дараа өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч байгууллагад учруулсан 8490 литр түлш буюу 26.556.720 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлж байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал шалтгаант холбоо болон шүүгдэгчийн хувийн байдлаас дүгнэвэл тухайн хэргийн шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал. үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой байна.

Мөн шүүгдэгч ******* нь ам бүл 6, аав, 2 хүүхэд, зээ охин, эхнэр нарын хамт амьдардаг ба аав Ч.Чулуундорж нь 85 настай, 2 нүд юм хардаггүй, 2 хөл муу тул байнга хэвтрийн дэглэм баримталдаг. Зээ охин Энхүүлэн нь түнхний дутуу хөгжилтэй ба 2022.11 сард нэг хөлдөө хагалгаанд орсон ба 2023.03 сард дахин нөгөө хөлдөө хагалгаанд орох шаардлагатай, одоо хэвтрийн дэглэм сахиж эмчлүүлж байна. Ар гэрийн  эдгээр хүмүүсийг асарч хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй болж нөхцөл байдал хэцүү болж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.

4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж зааны дагуу хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялыг хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж, шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт ангилагдаж байгаа болон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******  тус шүүхэд гаргасан гомдолдоо:

... овогтой миний бие нь 1974 оны 9 дүгээр сарын 14-нд төрсөн. Баянхонгор аймгийн 1-р баг 25-р байр, 18 тоотод оршин суудаг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Том охин  Б.Долгормаа УА хотод ХУИС-д сурдаг, бага охин 5-р ангид сурдаг. 90 настай өндөр настай аав, ээж 2 миний асрамжид байдаг ба өөр ах, дүү байхгүй. ******* би  хувиараа хөдөлмөр эрхэлж 2 хүүхдийн сургалтын төлбөр, банкны зээлийн мөнгө 482.000 /дөрвөн зуун наян хоёр мянга/, орон сууцны зээл 180.000 / нэг зуун наян мянга/ төгрөг сар бүр төлдөг. Өөр орлогын эх үүсвэр байхгүй.

Гэмт хэрэг үйлдсэндээ би үнэн сэтгэлээсээ гэмшиж, өөрийн буруугаа бүрэн ухамсарлаж байна. Иймд миний хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг мөн ар гэр, амьдралын  байдал, миний асрамжид байдаг өндөр настай аав, ээжийг миний тус тус харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү.

Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж та бүхний итгэл найдварыг  алдахгүй гэдгээ чин сэтгэлээсээ баталж байна гэжээ.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч , Б.Адалбек нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гараагүйд гомдолтой байна.

Шүүгдэгч *******ыг шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Наранбаатарын “...******* том зогсоолд очоод намайг шалгахад 1 болон 5 дугаартай люкэнд бензин үлдээсэн байгаа гэж хэлж байсан Өвөрхангай аймагт борлуулна гэж хэлж байсан       ” гэсэн мэдүүлэг, 74-96 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр түлш зөөвөрлөн уурхайд *******эд хүлээлгэн өгч байгаа бичлэг зэрэгт шүүх дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон байдаг.

1 .Гэрч Б.Наранбаатар нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг/1-р хавтас хх-ийн 58 хуудас/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/1-р хавтас хх-180-181/ хуудас/-т шүүгдэгч *******ыг буруутгасан мэдүүлэг өгч байгаагүй ба 2022 оны 12-р сарын 19-ний шүүх хурлын хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ыг буруутгаж мэдүүлэг өгч уг мэдүүлэгт шүүхээс хууль зүйн дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Гэрч Б.Наранбаатар нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гарсан гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд ба яллагдагчаар татагдаж байсан этгээд юм.

Гэрч Б.Наранбаатар нь 2022 оны  4 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байхаас биш хэрэг гарснаас хойш яллагдагч, шүүгдэгч биш болсны дараа буюу 09 сар өнгөрөхөд хэргийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцоход өөрөөр мэдүүлэг өгсөн нь энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж зааснаар гэрч Б.Наранбаатар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул нотлох баримт болохооргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-т хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасны дагуу гэрч Б.Наранбаатарын шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч *******тай холбоотой өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдаагүй гэрчийн мэдүүлэг байсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т заасны дагуу гэрч Б.Наранбаатарын мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийхэд урьд өмнө өгч байсан мэдүүлгүүдээс өөр мэдүүлэг өгч байгаа нь эргэлзэх үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохооргүй байна.

2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09-10 цагийн орчим 74-96 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр түлш зөөвөрлөн уурхайд буулгах үед камерын бичлэгт шүүгдэгч *******тэй шүүгдэгч ******* нь машинаасаа буугаад ярилцах нь гэмт хэрэг биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасны дагуу хэргийг нотлох няцаагдахаар мэдүүлэг өгөх, шүүхэд итгэл үнэмшил төрүүлэх үүрэггүй юм.

Нотлох баримтаар хэрэгт авагдсан бичлэг нь дуугүй, дүрс нь харагдахаар ба шүүгдэгч ******* машинаасаа буугаад хоолой холбож өгөх, шүүгдэгч *******тэй хамт зогсох, машиндаа суух зэрэг үйл явдал бичигдсэн байдаг.

Анхан шатны шүүх гэрч Б.Наранбаатарын мэдүүлэг болон камерын бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12-р сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч *******тай холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Амарсанаа  тус  шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... 1. Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсгийн 1.8- т заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт зааснаар “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал”-д Аргагүй хамгаалалт, Баривчлах таслан зогсоох зорилгоор халдах, Гарцаагүй байдалд хохирол учруулах, Албадлага эрхшээлд автах, Үндэслэл бүхий эрсдэл, Тушаал даалгавар биелүүлэх” гэсэн ойлголтуудыг хамааруулж хуульчилсан байна.

Эдгээр ойлголтууд нь тухайн этгээдийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгасан Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт юм.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл *******гийн гэмт хэргийн шинжтэй ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын шинжийг хангаж байгаа талаар шүүхээс бодитой дүгнээгүйгээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******гийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсгийн 1.8-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодитой нийцээгүй байна.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж байгууллагаас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд харуул хамгаалалтын ээлжийн ахлах *******, уурхайн бүс доторх жолооч ажилтай ******* нарт ажил үүргийн хувьд буюу “Наранмандал энтерпрайзес” ХХК-аас хулгайд алдагдсан гэх түлшийг итгэмжлэн хариуцуулаагүй ба ******* нь *******той анх утсаар ярьж түлш гаргах санааг анхлан гаргасан үйлдэлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зохион байгуулагч гэж,

 ******* нь уурхайн хамгаалалтын албаны ахлах Наранбаатартай ярьж тохирсон, урьдчилан амласан байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зохион байгуулагч гэж,

 *******ийг түлштэй машинаас түлшийг авахдаа 1,5 дугаар савны түлшийг санаатайгаар үлдээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гүйцэтгэгч гэж,

******* нь машинд түлш байгааг мэдсээр байж гаргасан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хамжигч гэж үзэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл заалтыг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна.

Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлтийг итгэмжлэн хариуцсан этгээд гаргаагүй, харин ажил албан үүргийн хувьд хамааралгүй буюу итгэмжлэн хариуцаагүй этгээд болох *******, ******* нараас гаргаж тухайн хулгайлах гэмт үйлдэлдээ түлш итгэмжлэн хариуцах үүрэг бүхий этгээдүүдийг татан оролцуулсан байна.

Эдгээр нь хэрэгт авагдсан яллагдагч *******ын мэдүүлэг болон ******* ******* нарын гар утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог болно.

Түүнчлэн түгээгч гэх ******* нь тухайн аж ахуйн нэгжийн зориулалт бүхий агуулах саванд байршуулсан түлшийг албан үүргийн хувьд итгэмжлэн хариуцах бөгөөд түлш тээвэрлэн ирсэн иргэн *******ы автомашины тэвшний ёмкост байрлаж байгаа түлшийг итгэмжлэн хариуцаагүй, жолооч ******* нь тухайн тээврийн хэрэгслээр түлш тээвэрлэх үүрэгтэй бөгөөд тухайн түлшийг хүргэх газарт хүргэснээр үүрэг нь дуусгавар болж байна.

Шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр зүйлчлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг холбогдогч этгээдийн өгсөн мэдүүлэгтэй нь харьцуулан судалж Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг болно.

Гэтэл шүүхийн шатанд шүүгдэгч нар өөрт холбогдсон хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэх зорилгоор өгсөн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс илүүтэйгээр үнэлэх ямар хууль зүйн шалгуур бий болсон талаараа шүүх няцаан үгүйсгэж дүгнэж чадаагүй байна.

Иймд Баянхонгор аймаг дах эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Д.Энхбатын тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Тухайн гэмт хэрэг нь түлшийг авч гарснаар төгсөж байгаа юм. Ямар зорилгоор авч гарсан нь тодорхой. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс бүгд ажил үүргээ гүйцэтгэж байсан байгаа. Шүүгдэгч *******г гэм буруугүйд тооцож цагаатгасан нь буруу гэж үзэж байна.  Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Гэрч н.Наранбаатарыг ы өмгөөлөгч нар хүсэлт гаргаж шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан. н.Наранбаатарыг гэрчээр оролцуулах явцад мөрдөгчийн асууж тодруулаагүй асуултыг асуусны үр дүнд хэргийг тогтоосон. ******* уруудаж явсан учраас түлш байсан эсэхийг мэдээгүй гэж хариулсан байдаг боловч камерын бичлэгт ******* худал мэдүүлсэн гэдэг нь нотлогдсон байдаг.  *******ы өмгөөлөгч нар н.Наранбаатарыг онлайнаар шүүх хуралдаанд орсон учир хүчингүй гэж үзээд байна. Гэрч н.Наранбаатарын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогддог. Гэрч нь шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Өмнөх саналаа дэмжиж байна гэв.

Шүүгдэгч ******* өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Үндэслэлтэй юм яримаар байна. Урьдчилсан хэлэлцүүлэгт гэрч н.Наранбаатарыг шүүх хуралдаанд оролцуулах саналыг миний зүгээс гаргаагүй. Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн байдаг. н.Наранбаатарын мэдүүлэг эрс зөрүүтэй байдаг. Хохирогчийн өмгөөлөгч, Прокурор нар хуульч хүмүүс байж зүйл, заалтаа зөв тайлбарламаар байна. Өмнөх саналаа дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Ё.гийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Энэ хэрэгт оролцож байгаа шүүгдэгч нар ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмт хэрэг үйлдсэн нь завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өмнөх саналаа дэмжиж байна гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Өмнөх саналаа дэмжиж байна. Шүүгдэгч *******д холбогдох хэсгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч өмгөөлөгч *******ын өмгөөлөгч тус шүүх  хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч ******* өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулалгүй тэнсэж өгнө үү. Өмнөх саналаа дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч ,  , Б.Адалбек, шүүгдэгч ******* нараас гаргасан гомдлууд болон аймгийн Прокурорын газрын ерөнхий  прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцэлд тус тус үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдлууд болон эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09-10 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн  Уул уурхайн компанийн хэрэглээний түлшнээс 8 тонн 490 литр түлшийг 74-96 УНМ улсын дугаартай, Daewoo маркийн шатахууны автомашинд хийж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 26.556.720 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд *******, *******, *******, ******* нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Анхан шатны шүүх хэргийг шүүх  хуралдаанаар хэлэлцүүлээд  Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон  хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэн,  Эрүүгийн  хуулийг буруу  тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэргийн үйл баримтын тухайд;

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 09-10 цагийн орчим  74-96 УНМ улсын дугаартай, Daewoo маркийн шатахууны автомашинд тээвэрлэсэн “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн 20 тонн шатахууныг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн Уул уурхайн компанид буулгах байтал 8 тонн 490 литр түлшийг  буулгалгүйгээр   үлдээж, уурхайн бүсээс гарч яваад баригдсан  гэмт  хэргийн үйл баримтад “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайд  гэрээт хамгаалалтын ажилтнаар ажиллаж  байсан, шүүгдэгч  *******,  үйлчилгээний жолоочоор ажиллаж байсан, шүүгдэгч *******,  түлшний машины жолоочоор ажиллаж байсан, шүүгдэгч  *******, 74-96 УНМ улсын дугаартай, Daewoo маркийн шатахууны автомашиныг жолоодож  шатахуун тээвэрлэж ирсэн, шүүгдэгч ******* нарыг  тус хэрэгт холбогдуулан    Баянхонгор аймгийн Прокурорын газраас   шүүгдэгч  нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.4-т  зааснаар зүйлчилж,  улмаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл нь  дээрх үйл баримт болоод хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх   дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргээр  хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэхдээ:

1.“ ...Шүүгдэгч *******...  түлш түгээх машины жолоочоор ажиллаж, кемп ба уурхайн техникүүдэд түлш олгох, түгээх, зөөх,... бараа материалыг....хүлээн авах, хуваарилсан түлш шатахууныг хүлээн авч... бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн,

- Шүүгдэгч ******* нь тус “Шонхор” харуул хамгаалалтын албанд ээлжийн ахлахаар ажилладаг бөгөөд уг харуул хамгаалалтын алба нь Наранмандал Энтерпрайзес” ХХК-д хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд  харуул хамгаалалтын алба нь дээрх компанийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг итгэмжлэн хариуцаж хамгаалах үүрэг хүлээсэн,

- Шүүгдэгч *******ы хувьд тус компанид Шунхлай ХХК-с 20 тонн түлш ачиж хэрэглэгч байгууллагад бүрэн бүтэн хүлээлгэж өгөхөөр итгэмжлэн хариуцаж өөрийн эзэмшлийн 9476 УНМ улсын дугаартай “DEOWOO” маркийн машинтай ирсэн зэрэг... үүрэг хүлээсэн шинжээрээ...” 

2. завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасалж, бусдад шилжүүлж, үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээрээ,

3. шүүгдэгч *******, *******, ******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж түлшийг  машины саванд үлдээж завших хэлбэрээр илэрсэн энэ үйлдлийг илээр камер болон хамгаалагч Б.Наранбаатарын өмнө үйлдсэн нь тэднийг шууд нууц далд аргаар хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарч байгаа...”” гэж бичсэн үндэслэл  нь хэргийн бодит байдал болон завших гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Учир нь: ажил олгогч, ажилтан нарын хооронд хугацаагүй  байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнүүд болон ажлын байрны тодорхойлолтуудаас харахад:

1. Шүүгдэгч ******* нь түлшний машины жолоочийн ажлын байранд  удирдах дээд албан тушаалтан болох ахлах механик инженер, засварын механикт захирагдаж кемп ба уурхайн техникүүдэд түлш олгох, түгээх, зөөж тээвэрлэх,удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу холбогдох  бичиг баримт, бараа материалыг тээвэрлэж заасан газарт хүргэх, хүлээн авах, уурхайн хэвийн тасралтгүй ажиллагааг хангах үүрэг хүлээж ажиллах үүрэгтэй байна.

 Түлшний машины жолооч нь байгууллагын дотор  өөрийн хариуцсан тээврийн хэрэгслийн түлш, шатахууны хэрэгцээ, шаардлагын талаар зохих мэдээллийг өгөх хуваарилсан түлж, шатахууныг хүлээн авах, хариуцсан ажлын хүрээнд бусад хэлтэс, нэгж рүү түгээх,түлшний тооцоог хийх, шаардлагатай бичиг баримтыг үйлдэж, баталгаажуулах  зэргээр няравтай харьцана гэж, / 1 дүгээр хавтаст хэргийн 233-249 дүгээр тал/

2.  Шүүгдэгч ******* нь жолоочийн ажлын байранд ажилладаг, ажлын байрны тодорхойлолт нь хавтаст хэрэгт авагдаагүй /2 дугаар хавтаст хэргийн 1-9 дүгээр тал/

3. Шүүгдэгч ******* нь Шонхор гэрээт харуул хамгаалалтын албанд гэрээт харуул хамгаалалтын ажилтан ажлын байранд ажилладаг ажлын байрны тодорхойлолт нь хавтаст хэрэгт авагдаагүй /2 дугаар хавтаст хэргийн 72-74 дүгээр тал/

4. Шүүгдэгч  ******* нь  тээвэрлэлтийн гэрээгээр үүрэг хүлээсэн   жолооч буюу тээвэрлэгч байна.

5. Шүүгдэгч *******, *******, *******, Б. нар нь “Наранмандал энтерпрайзес” ХХК -аас  өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдүүд  гэж үзэх боломжгүй байна.

6. Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт  хэргүүдийг Аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг гэмт этгээд хэрхэн, яаж хохирогчоос шилжүүлэн авч өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаараа буюу “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн  худалдах, худалдан авах гэрээний дагуу    өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан 20 тонн шатахууныг тухайн тээврийн хэрэгслийн жолооч уурхайн бүс дотор буулгаж өгөх явцдаа 8 тонн 490 литр  шатахууныг  буулгалгүйгээр үлдээн  уурхайн хамгаалалтын бүсээс гарч  бусдын  эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан   үйлдэл нь хулгайлах  гэмт хэргийн шинжийг хангаж байна.

7.Ашиглан шамшигдуулсан эд хөрөнгө нь бусдын итгэмжлэл хариуцлагад хууль, гэрээгээр шилжсэн байх нь  завших гэмт хэргийн шинж байдаг ба энэ  гэмт хэрэгт энэ шинж нь  тогтоогдоогүй,  шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, харуул хамгаалалт сул, гэмт хэрэг үйлдэх боломжтой орчин нөхцөл, цаг хугацааг тандан судалж, улмаар халдлагын зүйл буюу 8 тонн 490 литр шатахууныг  хулгайлахад  амар хялбарыг тооцоолохдоо тээврийн хэрэгслээс шатахууныг буулгах явцад  нь бусдын  эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хэргийн газраас хурдан зайлах аргыг ашигласан гэж үзнэ.

Тухайлбал:

 1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар талд авагдсан “...Тухайн үед түлшээ буулгаад 10 цаг 44 минутад шалган 1 дээр шалгуулаад уурхайгаас гараад явсан...” гэх  гэрч Н.Гантулгын,

1 дүгээр хавтаст хэргийн 62-63,176-177 дугаар талд   “.... Миний хажууд харуул хамгаалалтын ажилтан машинтайгаа түлш буулгах үйл явцыг хянаад байж байсан...”, “... түлшээ буулгахаар уурхай руу ороход харуулын ажилтан нар машины лацыг үзээд гуперлэж дотогшоо оруулж, уурхайн түлшний савын хажууд очсон. ... хүрч ирээд ачааны лац ломбыг хүлээж аваад бүрэн байна гэж хэлээд хэмжилт хийгээд түлш буулгасан. Түлшийг 30-40 минутын орчимд түлшийг нь буулгаад надад түлш хүлээж авлаа падаан өгсөн. ...уурхайгаас гарахад харуул хамгаалалтын ажилтан шалгаж, уурхайгаас гараад явуулсан....”  гэх шүүгдэгч  *******ы  мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 81,165-166 дугаар талд   авагдсан “...Жолооч машинаас бууж ирээд шаланк холбож өгч байсан. хажууд нь Улаанбаатар хотын харуулын дарга машин дотроо хараад сууж байсан.

...түлшээ буулгахдаа ... голын 3 люкний түлшийг нь буулгаж дуусгаад болчихлоо гэж хэлээд явуулсан. ...Уурхайн түлш нь илүү байсан учраас түлш гаргахаар болсон. Би өөрөө түлш шаардлага байгаа бүх газарт нь түлшний машинаар түлшээ аваад, очиж машиныг нь дүргэж өгдөг. Өдөрт зарцуулсан түлшний тайланг мэдээг нэгтгэн дүгнэн, ерөнхий инженертээ өгдөг...” гэх шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

8.Гэмт хэрэгт хамтран оролцох нь хэд хэдэн хүний хүчин чармайлт, саналыг нэгтгэн гэмт хэрэгт хэн ямар үүрэгтэй оролцохоо хуваарилж, хэргийн ул мөрийг нуун далдлах боломжийг бүрдүүлдэг учир нийгмийн хор аюулаар ямагт их байдаг   байна.

Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдэх нь   тухайн гэмт хэргийг хүндрүүлэх шинж  нь болсон. Энэ гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлийн тухайд:

Нэг;

1. “... шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт ангилагдаж байгаа болон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх...” агуулгаар бичсэн  өмгөөлөгч ийн,

2. “...  ар гэр, ахуй амьдралыг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах...” агуулгаар бичсэн шүүгдэгч *******ийн,

3. “...******* нь гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй учраас  *******тай холбогдох хэсгийг хүчингүй болгох...” агуулгаар бичсэн  өмгөөлөгч , Б.Адалбек нарын  гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Хоёр:

1. “... Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсгийн 1.8-т заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй...,... шүүхээс  хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодитой нийцээгүй..., ...шүүхийн шатанд шүүгдэгч нар  нь өөрт холбогдсон хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэх зорилгоор өгсөн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс илүүтэйгээр үнэлэх ямар хууль зүйн шалгуур бий болсон талаараа шүүх няцаан үгүйсгэж дүгнэж чадаагүй... тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт зааснаар хүчингүй болгуулах...” агуулгаар бичсэн эсэргүүцлийн “ ...шүүхээс  хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодитой нийцээгүй...” гэснийг дээрх үндэслэлээр хангаж, “ шүүгдэгч   *******г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсгийн 1.8-т заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэнд дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийг      удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.1 дүгээр зүйлийн 1.5-т заасныг баримтлан  шүүгдэгч *******, *******, ******* нарт тус тус авсан цагдан хорих, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭН

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН, 

Н.ЭНХМАА