| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00587/И |
| Дугаар | 129/ШШ2024/00517 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 129/ШШ2024/00517
| 129/ШШ2024/00517 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, . тоотод оршин суух Х овгийн Я.Г
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, . тоотод оршин суух С овгийн Ц.М
Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух М овгийн Д.Б
Хариуцагч: А аймгийн Э сумын . багт оршин суух М овгийн Г.Х
Нэхэмжлэлийн шаардлага: 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж А. аймгийн Э. сум, . орон сууцны 44 мкв талбайтай 106 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Я.Г /цахимаар/
Нэхэмжлэгч Ц.М /цахимаар/
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М /цахимаар/ овгийн эхний үсэг бичих
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нь хариуцагч Д.Б, Г.Х нарт холбогдуулан 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, А аймгийн Э сум, . тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээгээр Д.Б А аймгийн Э сум, . өрөө байрыг 60,720,000 төгрөгөөр худалдаж авсан боловч тухайн үед байрны төлбөрийг бүрэн төлөөгүй. Д.Б 2023 оны 9 сарын 15-нд 9,000,000 төгрөг хийж . орон сууцны тооцоог дуусгаад 2022 оны 11 сарын 20-нд миний эгчийн дансаар 2,500,000 төгрөг шилжүүлж . өрөө байрны төлбөрийг төлснөөс хойш огт төлөлт хийгээгүй. Тухайн үед Д.Б аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, . тоот байрны төлбөрөө бүрэн төлчихсөн учраас Д.-д итгэж түүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй байна гэх гуйлтаар . өрөө байрны төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн бичиг хийж өгсөн. Д.Б . байрны төлбөрийг огт төлөхгүй байсан учраас би А аймагт биечлэн очиж Д.Б-с орон сууцны төлбөрөө төлөхийг шаардаж, байнга чат, мессеж бичиж, шүүхэд хандана, байраа буцааж авъя гэж түүнд хэлж байсан. Д.Б засаг солигдоод би ажилгүй болчихоод байна, миний хүү А-д бие нь муу байгаа учраас сахиж байна, очиж байгаад тооцоо хийе, газар өгье гэх зэргээр хэлж шалтаг, шалтгаан тоочсоор . байрны төлбөрийг одоо болтол төлөөгүй. Гэрээнээс татгалзаж, байраа буцааж авна. Иймд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, . байрыг биет байдлаар нь буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч Я.Г нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Улсын бүртгэлийн байгууллага үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийн тулд төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн тодорхойлолт гаргаж өгөхийг шаарддаг байсан. Д.Б төлбөрөө дараа нь найдвартай төлчихнө, төлбөр дууссан гэдэг тодорхойлолтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөөч гэж гуйж байсан. Д.Б тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учраас өндөр албан тушаал эрхэлж байгаа хүн худлаа ярихгүй байх гэх итгэлцэл дээр түүний тавьсан шаардлагыг бид биелүүлж төлбөр төлөгдөж дууссан гэсэн баримтыг 2014 оны 2 сард нотариат болон улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн. . өрөө байрны төлбөр 60,720,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Манай гэр бүлийн хүн Д.Б-тэй утсаар, мессежээр байнга холбогдож орон сууцны төлбөрөө бүрэн төлөхийг шаардаж, шүүхэд хандах талаар өөрт нь мэдэгдэж байсан. Д.Б мессежээр төлбөрөө төлнө гэсэн хариу ирүүлдэг байсан боловч одоог болтол . өрөө байрны төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй. Г.Х-ртай уулзаж, харьцаж байгаагүй, түүний утасны дугаар, оршин суугаа хаягийг мэдэхгүй учраас түүнтэй холбогдох боломж байгаагүй. Д.Б өөрөө орон сууцны төлбөрийг хариуцна гэсэн учраас Г.Ха-тай холбогдох шаардлага байгаагүй. Иймд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, .өрөө байрыг биет байдлаар нь буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед Д.Б . гэсэн 2 байр авч, . тоот орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байдаг. Харин. тоот 1 өрөө байрны төлбөрийг хийгээгүй, орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний үүргээ биелүүлээгүй. Д.Б аймгийн Засаг даргын албан тушаал эрхэлж байсан учраас нэхэмжлэгч нар түүний албан тушаалд итгэж гуйлтаар орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн учраас Д.Б . тоот 1 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан байна. Д.Б, Г.Х нар . 1 өрөө байрны төлбөр 60,720,000 төгрөгийг бүрэн төлсөн гэдэг боловч энэ талаарх баримт байхгүй. Д.Б-с . тоот байрны төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад мессежээр . тоот байрны төлбөрийг бүрэн төлсөн гэсэн хариу өгсөн байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй бөгөөд Д.Б-с . тоот 1 өрөө байрны төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад тэрээр 2022 оны 12 сарын 20-нд Мягмарсүрэнгийн төрсөн эгч Ч-йн данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Иймд 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, . байрыг биет байдлаар нь буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд:
Г.Х, Ц.М нар 2013 оны 12 сарын 28-нд . өрөө байрыг 60,720,000 төгрөгөөр худалдаж авахаар орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ бичгээр байгуулсан. Г.Х гэрээний үүргийг биелүүлж, 60,720,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь Ц.Мя-н төлбөр зуун хувь төлөгдсөн гэх тодорхойлолт, Я.Г-н 2014 оны 02 сарын 06-ны өдрийн тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт зэрэг баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч нар нь . өрөө байрны захиалгын гэрээг Г.Хатанбаатартай байгуулсан учраас уг гэрээний маргаан Д.Б-д хамааралгүй. Д.Б . тоот орон сууцны төлбөрт Х гэсэн утгаар 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч .1 өрөө байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан учраас Д.Б-н гуйлтаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийн тулд түүний эрхэлж байсан албан тушаалд итгэж төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн баримт гаргаж өгсөн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, мөн 10 гаруй жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. . тоот 1 өрөө байрны төлбөр бүрэн төлөгдсөн учраас хариуцагч талаас төлбөр төлөх хугацааг хойшлуулах санал гаргах шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч 2021 оноос төлбөр шаардаж чат бичсэн байдаг. Үүнээс өмнө шаардлага гаргаж байгаагүй учраас Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох нөхцөл үүссээгүй байна. Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний 3.3.1-д “захиалагч талаас гэрээний 2.4-2.7-д заасан төлбөрийг бүрэн хийгээгүй тохиолдолд захиалагчид энэ талаар 3 удаа сануулсан тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээг цуцлах талаар хариуцагч Г.Х-т мэдэгдээгүй. Хариуцагч Г.Х нь . өрөө байрны төлбөр 60,720,000 төгрөгийг нэхэмжлэгч талд бүрэн төлсөн учраас одоо тус байртай холбоотой үлдэгдэл төлбөрийн асуудал байхгүй, байрыг буцааж өгөх боломжгүй, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах асуудал үүсэхгүй. Иймд 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан . тоот, 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчээс
- Ц.М Г.Х нарын байгуулсан 2013 оны 12 сарын 28-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ
- Ц.Чи-н . тоот дансны 2022 оны 11 сарын 20-ны өдрийн дансны хуулга
- Д.Б-тэй харилцсан зурвас (чаат)
- Ц.Ч-н 2024 оны 11 сарын 14-нд . шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Хариуцагчаас:
- Х, Ц.М нарын 2013 оны 9 сарын 25, 2013 оны 12 сарын 28-нд байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээг шүүхэд гаргаж өгсөн.
8. Хариуцагч нарын төлөөлөгч М.Бя-н хүсэлтээр Я.Г-н А аймгийн . 2014 оны 02 сарын 06-нд гаргасан тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, Х, Ц.М нарын 2013 оны 12 сарын 28-нд байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын хариуцагч Д.Б, Г.Х нарт холбогдуулан гаргасан . өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж . тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нар доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Д.Б . Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байхдаа 2013 оны 12 сарын 18-ны өдөр . гэсэн 2 байр авч, . тоот орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Д.Б тухайн үед . өрөө байрны төлбөр 60,720,000 төгрөгийг төлөөгүй байсан боловч төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн баримт хийгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаад өгчих, . тоот байрны төлбөрийг дараа нь төлчихнө гэж гуйсан учраас бид 106 тоот 1 өрөө байрны төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн бичиг хийж өгч, уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.Х-н нэр дээр гаргуулж авсан. Д.Б тухайн үед тус байрнаас авсан . тоот орон сууцны төлбөрөө төлчихсөн, аймгийн Засаг дарга гэх өндөр албан тушаал эрхэлж байсан учраас түүнд итгэсэн. . аймагт биечлэн очиж Д.Б-г орон сууцны төлбөрөө төлөхийг шаарддаг, байнга чаат, мессеж бичиж, шүүхэд хандана, байраа буцааж авъя гэж хэлж, сануулж байсан. Д.Б шалтаг, шалтгаан тоочсоор дээрх байрны төлбөрийг одоо болтол төлөөгүй байна. Д.Б . тоот, 1 өрөө байрны төлбөрөөс 2022 оны 12 сарын 20-нд Ц.М-н төрсөн эгч Ч-н данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн боловч үүнээс хойш төлөлт хийгээгүй. Бид Г.Х-тай уулзаж, харьцаж байгаагүй, түүний утасны дугаар, оршин суугаа хаягийг мэдэхгүй учраас түүнтэй холбогдох боломж байгаагүй. Д.Б өөрөө орон сууцны төлбөрийг хариуцна гэсэн учраас Г.Х-тай холбогдох шаардлага байгаагүй. . тоот байрны төлбөрөө төлөөгүй учраас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, байраа буцааж авах талаар Д.Б-д утсаар 2024 оны 8 сарын 06-нд мэдэгдсэн. Иймд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, . тоот 1 өрөө байрыг биет байдлаар нь буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нар доорх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
Г.Х, Ц.М нар .нд . өрөө байрыг 60,720,000 төгрөгөөр худалдаж авахаар бичгээр орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулсан. Г.Х гэрээний үүргийг биелүүлж, 60,720,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь төлбөр зуун хувь төлөгдсөн гэх Я.Г-н 2014 оны 02 сарын 06-ны өдрийн тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт зэрэг баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч нар нь . өрөө байрны захиалгын гэрээг Г.Ха-тай байгуулсан учраас уг гэрээний маргаан Д.Б-д хамааралгүй. Д.Б . тоот орон сууцны төлбөрт Х гэсэн утгаар 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч . 1 өрөө байрны төлбөрийн асуудлаар 10 гаруй жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох нөхцөл үүсээгүй байна. Хариуцагч Г.Х нь . өрөө байрны төлбөр 60,720,000 төгрөгийг нэхэмжлэгч талд бүрэн төлсөн учраас тус байртай холбоотой үлдэгдэл төлбөрийн асуудал байхгүй, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах асуудал үүсэхгүй. Иймд . өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, . үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ц.М, Г.Х нарын байгуулсан . өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, Ц.Чи-н . тоот дансны 2022 оны 11 сарын 20-ны өдрийн дансны хуулга, зурвас (чаат), Ц.Чи-н 2024 оны 11 сарын 14-нд . шүүхэд гаргасан тайлбар, Г.Х, Ц.М нарын 2013 оны 9 сарын 25-нд байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, Я.Г-н . хэлтэст 2014 оны 02 сарын 06-нд гаргасан тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар хариуцагч Г.Х, Д.Б нарт холбогдуулан. төгрөгийн үнэтэй орон сууцны барилгыг захиалгаар барих . өдрийн гэрээнээс татгалзаж дээрх орон сууцыг буцаан гаргуулах шаардлага гаргажээ.
6. Хариуцагч Г.Х, нэхэмжлэгч Я.Га-г төлөөлж Ц.М нар 2013 оны 12 сарын 28-ны өдөр . байрны захиалгын гэрээ байгуулсан үйл баримттай нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй байна.
Талууд гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болохоор гэрээний 7.1-д зааж, талууд гэрээний саналыг зөвшөөрч гарын үсэг зурж Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч тал барилга барьж хариуцагч Г.Х-н өмчлөлд орон сууц шилжүүлж, Г.Х үнийг төлөхөөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар “Д.Д.Б . орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Д.Бат-Эрдэнэ тухайн үед . 1 өрөө байрны төлбөр 60,720,000 төгрөгийг төлөөгүй байсан боловч төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн баримт хийгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаад өгчих, . тоот байрны төлбөрийг дараа нь төлчихнө гэж гуйхад тухайн үед тус байрнаас авсан . тоот орон сууцны төлбөрөө төлчихсөн, . гэх өндөр албан тушаал эрхэлж байсан учраас түүнд итгэж бид . тоот 1 өрөө байрны төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн бичиг хийж өгч, уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.Х-н нэр дээр гаргуулж авсан, . тоот байрны төлбөрөөс 2022 оны 12 сарын 20-нд Ц.М-н төрсөн эгч Ч-н данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс хойш төлөлт хийгээгүй” гэж,
хариуцагч Д.Бат-н төлөөлөгч “. тоот байрны гэрээг Г.Х-тай байгуулсан, энэ байр Д.Б-д хамааралгүй. Д.Б 105 тоот байрны төлбөрт 2,500,000 төгрөг шилжүүлсэн” гэж тайлбарлаж байна.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Я.Г Ц.М нар хариуцагч Д.Б-н төлөөлөгчийн дээрх тайлбарыг нотлох баримтаар үгүйсгэж, няцааж чадахгүй байна. Тодруулбал хариуцагч Д.Б-тэй . 1 өрөө байрыг захиалгаар барих гэрээ байгуулсан болон Д.Б нь Г.Х-ын өмнөөс дээрх орон сууцны 60,720,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, 2022 оны 12 сарын 20-нд Ц.М-н төрсөн эгч Ч-н данс руу шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг 106 тоот байрны төлбөрт төлсөн гэдгийг тус тус нэхэмжлэгч нар нотлох баримтаар нотлохгүй байх тул хариуцагч Д.Б-г нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын өмнө 2013 оны 12 сарын 28-ны өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний үүрэг хүлээгээгүй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч нар хариуцагч Д.Б-д холбогдуулж гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.
7. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар “Д.Б-с орон сууцны төлбөрөө төлөхийг шаарддаг, байнга чаат, мессеж бичиж, шүүхэд хандана, байраа буцааж авъя гэж хэлж, сануулж байсан. Д.Б өөрөө орон сууцны төлбөрийг хариуцна гэсэн учраас бид Г.Х-тай уулзаж, харьцаж байгаагүй, түүний утасны дугаар, оршин суугаа хаягийг мэдэхгүй учраас түүнтэй холбогдох боломж байгаагүй” гэж,
хариуцагч Г.Х-н төлөөлөгч “хариуцагч Г.Х . орон сууцыг 60,720,000 төгрөгөөр худалдаж авахаар 2013 оны 12 сарын 28-ны өдөр гэрээ байгуулж төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар хариуцагч Д.Б-тэй 2013 оны 12 сарын 28-ны өдөр гэрээ байгуулаагүй учир түүнээс энэхүү гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй талаар дээр дурьдаж дүгнэсэн.
2014 оны 02 сарын 06-ны өдөр . хэлтэст Я.Г “ худалдан авсан Г овогтой Х . байрны төлбөр болох 60,720,000 төгрөгийг 100 хувь төлсөн тул Г.Ха-т үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгоход тусална уу” гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн, талуудын байгуулсан гэрээний 2.4-т 2013 оны 12 сарын 28-нд 30,000,000 төгрөг, 2014 оны 02 сарын 06-нд 30,720,000 төгрөг төлж, 100 хувь тооцоо хийгдэв гэжээ.
Гэрээнд заасан төлбөр 60,720,000 төгрөгийг хариуцагч Г.Х төлөөгүй, төлбөр төлсөн талаарх тодорхойлолтыг хариуцагч Д.Б-н гуйснаар бичиж өгсөн гэдгээ нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй, мөн хариуцагч Г.Х-ын “төлбөрийг гэрээнд зааснаар бүрэн төлж барагдуулсан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч нар нотлох баримтаар няцааж чадахгүй байна.
Харин хариуцагч Г.Х-н гэрээнд заасан . байрны төлбөр болох 60,720,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн нь Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн Я.Га-н тодорхойлолт, төлбөр төлсөн талаарх гэрээний 2.4 дэх заалтаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан, талуудын . гэрээний 3.3.1, 4.2-т “гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь хийгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцлахаар” нэхэмжлэгч Я.Г, Ц.М, хариуцагч Г.Х нар харилцан тохиролцжээ.
Гэрээнд заасан 60,720,000 төгрөгийн төлбөр төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нар хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж байх боловч хариуцагч Г.Х гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгч нар нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзах хууль буюу гэрээнд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгчийн “шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн тайлбар үндэслэлтэй байна. Учир нь:
. өдөр байгуулсан гэрээний үүргийг нэхэмжлэгч нар хариуцагч Г.Х-с шаардаж байгаагүй нь нэхэмжлэгч Я.Г-н “Д.Б өөрөө орон сууцны төлбөрийг хариуцна гэсэн учраас бид Г.Х-тай уулзаж, харьцаж байгаагүй” гэсэн тайлбараар тогтоогддог тул нэхэмжлэгч Я.Г Ц.М нар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн хугацааг хэтрүүлж шүүхэд . оны ... сарын...ны өдөр нэхэмжлэл гаргасан, гэрээний үүргийг шаардах эрх үүссэн үеэс хойш хөөн хэлэлцэх хугацаа түр зогсож, тасалдсан үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Б, хариуцагч Г.Х нарт холбогдох . өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж . төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын нэхэмжлэлийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
8. . шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдав.
9. Зохигчийн харилцсан гэх зурвас (чаат) нь хуульд заасан арга хэрэгслээр хэрэгт авагдаагүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй тул уг нотлох баримтыг үнэлээгүй болно.
10. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанаас өмнө гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай хүсэлтээсээ урьд гаргаж шийдвэрлүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын нэхэмжлэлтэй Г.Х, Д.Б нарт холбогдох . өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, . төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. . шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА