Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 35

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч С.Мөнхгэрэл,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1957 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт ам бүл 2 эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 13-246 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, А.А-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709019880293 дугаар 185/2018/0019/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч А.А 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд худалдааны төвийн үүдэнд Б.Номин-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Аийн: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Би хохиролд 170.000 төгрөгийг хохирогчид өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 мөрдөн байцаалтад хохирогч Б.Номин-Эрдэнийн: ...Бүрд худалдааны төвийн урд Аюуш гэдэг 50 гаран насны эрэгтэй хүнтэй маргалдаж байхад намайг тэр эрэгтэй хүн цохиж үснээс зулгааж доош дарсаны улмаас үүссэн гэмтлүүд байсан. Тэр Аюуш гэх хүн миний нүүр рүү гараараа цохисон, бас үснээс зулгааж доош дарсан. Тэгээд миний хүзүүнээс боосон. Бас миний гарнаас хазсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-72-74/,

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Чулуунцэцэгийн: ...манай нөхөр Аюуш машины хойно очоод хойд талын машины жолоочтой маргалдаад байсан. Тэгээд удалгүй манай охин хүүе нөгөө хоёр чинь барьцалдаад авлаа гээд буусан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25-27/,

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар А.Аийн: ...тэр эмэгтэй машинаасаа бууж ирээд надтай маргалдаж байгаад шууд миний нүүрийг маажчихаар нь би хоёр гарнаас нь барьж байгаад арагшаа түлхсэн юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-65-66/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14714 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Номин-Эрдэнийн биед баруун нүдний дээд зовхи, хүзүүний урд ба хажуу хэсэг, зүүн нүдний дэлбэн, баруун гарын алганы зулгаралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, клиникийн профессор АУ-ны магистр Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-31/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15003 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Аюушийн биед зүүн нүдний гадна талд, зүүн хацарт нөсөө гэмтэл тогтоогдлоо.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-36/,    

            Мөрдөн байцаалтад шинжээч Б.Ундармаагийн: ...уг гэмтлүүд шинэ гэмтлүүд байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-75-77/,

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-5, 7-8/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-10-11/, Хаан банк мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /хх-34/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: техникийн тодорхойлолтын хуулбар /хх-43/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-44/, Монгол улсын онц тээвэрчин тэмдэгийн үнэмлэх болон бусад тэмдэгийн хуулбар /хх-45-46/, баярын бичигийн хуулбар, Монгол улсын эрчим хүчний тэргүүний ажилтаны тэмдэг хуулбар, жуух бичиг, үнэмлэх, өргөмжлөл /хх-45-51/, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

Шүүгдэгч А.А 2017 оны 11 сарын 25-ны өдөр Б.Номин-Эрдэнийг зодож,эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 14714 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтад хохирогч Б.Номин-Эрдэнийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч А.Аюушийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдож байх тул /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

Шүүгдэгч А.Аюуш анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 170.000 төгрөгийг барагдуулсан /хх-92/, хохирогч Б.Номин-Эрдэнэ гомдолгүй гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Аид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.         

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээв.        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч С.Мөнхгэрэл,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1957 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт ам бүл 2 эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 13-246 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ХИ57021573/ Т овогт А А 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709019880293 дугаар 185/2018/0019/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч А.А 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд худалдааны төвийн үүдэнд Б.Номин-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Аийн: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Би хохиролд 170.000 төгрөгийг хохирогчид өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 мөрдөн байцаалтад хохирогч Б.Номин-Эрдэнийн: ...Бүрд худалдааны төвийн урд Аюуш гэдэг 50 гаран насны эрэгтэй хүнтэй маргалдаж байхад намайг тэр эрэгтэй хүн цохиж үснээс зулгааж доош дарсаны улмаас үүссэн гэмтлүүд байсан. Тэр Аюуш гэх хүн миний нүүр рүү гараараа цохисон, бас үснээс зулгааж доош дарсан. Тэгээд миний хүзүүнээс боосон. Бас миний гарнаас хазсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-72-74/,

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Чулуунцэцэгийн: ...манай нөхөр Аюуш машины хойно очоод хойд талын машины жолоочтой маргалдаад байсан. Тэгээд удалгүй манай охин хүүе нөгөө хоёр чинь барьцалдаад авлаа гээд буусан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25-27/,

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар А.Аийн: ...тэр эмэгтэй машинаасаа бууж ирээд надтай маргалдаж байгаад шууд миний нүүрийг маажчихаар нь би хоёр гарнаас нь барьж байгаад арагшаа түлхсэн юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-65-66/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14714 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Номин-Эрдэнийн биед баруун нүдний дээд зовхи, хүзүүний урд ба хажуу хэсэг, зүүн нүдний дэлбэн, баруун гарын алганы зулгаралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, клиникийн профессор АУ-ны магистр Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-31/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15003 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Аюушийн биед зүүн нүдний гадна талд, зүүн хацарт нөсөө гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-36/,    

            Мөрдөн байцаалтад шинжээч Б.Ундармаагийн: ...уг гэмтлүүд шинэ гэмтлүүд байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-75-77/,

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-5, 7-8/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-10-11/, Хаан банк мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /хх-34/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: техникийн тодорхойлолтын хуулбар /хх-43/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-44/, Монгол улсын онц тээвэрчин тэмдэгийн үнэмлэх болон бусад тэмдэгийн хуулбар /хх-45-46/, баярын бичигийн хуулбар, Монгол улсын эрчим хүчний тэргүүний ажилтаны тэмдэг хуулбар, жуух бичиг, үнэмлэх, өргөмжлөл /хх-45-51/, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

Шүүгдэгч А.А 2017 оны 11 сарын 25-ны өдөр Б.Номин-Эрдэнийг зодож,эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 14714 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтад хохирогч Б.Номин-Эрдэнийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч А.Аюушийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдож байх тул /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

Шүүгдэгч А.Аюуш анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 170.000 төгрөгийг барагдуулсан /хх-92/, хохирогч Б.Номин-Эрдэнэ гомдолгүй гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Аид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.         

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээв.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.А өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Алтансангийн Аюушийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Алтансангийн Аюушийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

4. А.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Аид оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхийг тогтоосугай.                                                                                  

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.А торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, А.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                                          

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ