| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2024/00523/И |
| Дугаар | 136/ШШ2024/00510 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 136/ШШ2024/00510
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймаг С сум *-р баг, ***-р байр * тоотод байрлах, Г з с ө х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг С сум *-р баг, Н х гудамж *** байр ** тоотод оршин суух, Б овогт Г О холбогдох
Төлбөр 443,956 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,
Хариуцагч: Г.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г овогтой О нь Сайншанд сумын *-р баг, мандах наран-* хорооллын **** тоот хаягт байнгын оршин суудаг бөгөөд тус шүүхэд Г СӨХ-өөс гаргасан нэхэмжлэлтэй бүрэн танилцан уг хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. СӨХ-ийн тайланг 2020-2024 оны байдлаар оршин суугчид танилцуулах, цахим хэлбэрээр олон нийтэд байршуулах. 2.СӨХ-ийн хурлыг зохион байгуулах. 3. Санхүүгийн тайланг бодитоор гаргах /задаргаатай/ гарын үсэг тамга тэмдэгтэй албан ёсны санхүүгийн баримт актаар гаргаж ирүүлэх. Тус мэдээ тайланг ирүүлсэн үед миний бие уг нэхэмжлэлийн мөнгөн дүнг тухайн өдөрт нь тус СӨХ-ийн дансанд шилжүүлэх болно. гэжээ.
Талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ганзам СӨХ нь 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор тус СӨХ-ийн 2022-2024 оны санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайланг Мандах наран-4 хорооллын оршин суугчдын группт байршуулах, хариуцагч Г.О нь 436,900 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 12 сарын 10-ны өдөр бүрэн төлсөн байна. Талууд харилцан тохиролцож уг гэрээг батлав. гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г СӨХ нь хариуцагч Г.О холбогдуулан 436,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн шаардлага 436,900 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 12 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч Г СӨХ нь 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор тус СӨХ-ийн 2022-2024 оны санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайланг Мандах наран-* хорооллын оршин суугчдын группт байршуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г СӨХ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.О холбогдох 436,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн шаардлага 436,900 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 12 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч Г СӨХ нь 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор тус СӨХ-ийн 2022-2024 оны санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайланг Мандах наран-* хорооллын оршин суугчдын группт байршуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,956 төгрөгийн 6,978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О улсын тэмдэгтийн хураамжид 6,978 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 6,978 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г СӨХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА