Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 136/ШШ2024/00512

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар багт оршин суух Л овогт Ө Б нэхэмжлэлтэй, 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Ө.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчин, мөн тус сумын Хүн эмнэлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажилласан жил тогтоох боломжгүй байгаа юм. Иймд миний Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд малчнаар, мөн хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ. 

 

Нэхэмжлэгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчин, мөн тус сумын Хүн эмнэлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажилласан жил тогтоох боломжгүй байгаа юм. гэв.

 

2.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дэлгэрэх сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймаг Дэлгэрэх сумын хүн эмнэлгийн 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар, Ө.Б авсан энх сүрэгтэн баярын бичиг, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 486 дугаартай архивын тодорхойлолт, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 487 дугаартай тодорхойлолт, Ц.Х иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тодорхойлолт, Б.Э тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Т.М тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ө.Б ажлын хамт олны зураг, зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Х, Б.Э, Т.М нарыг гэрчээр асуув.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Ө.Б  нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчин, мөн тус сумын Хүн эмнэлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

 

1.Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчин, мөн тус сумын Хүн эмнэлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажилласан жил тогтоох боломжгүй байгаа юм. Иймд миний Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд малчнаар, мөн хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Ө.Б нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь 1986 оны 11 сарын 27-ны өдөр нээгдсэн Ө.Б хөдөлмөрийн дэвтэр дэх 1986.08.01.МАА-ын 2 хэсэгт хоньчноор томилов. Нэгдлийн даргын 1986.09.08-ны 50 тоот тушаал гэх, 1991.01.01: 2-р бригадын малчнаас өөрийн хүсэлтээр чөлөөлөв. Нэгдлийн даргын 1990 оны 12 сарын 30-ны өдрийн 109 тоот тушаалаар гэх тэмдэглэгээ, хөдөлмөрийн дэвтэр дэх ажилласан хоног, авсан цалин хөлсийн хүснэгт бүхий тэмдэглэгээ, Ө.Б авсан 1989 оны 2 сарын 6-ны өдрийн Энх сүрэгтэн баярын бичиг болон гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн Ө.Б нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Хүн эмнэлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь Дэлгэрэх сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар Урамшуулан шагнах тухай тушаал, Дорноговь аймаг Дэлгэрэх сумын хүн эмнэлгийн 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, гэрэл зураг, нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэрч Б.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 1988 оноос 1991 он хүртэл Дэлгэрэх сумын Аман шанд багт малчнаар ажиллаж байсан. 1991 оноос 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дэлгэрэх сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Тасралтгүй ажиллаж байсан. 1994 онд байгууллагын мөнгөн шагнал авч байсан. Малчнаар ажиллаж байхдаа төл сайн бойжуулсан гээд шагнал авч байсан. 1993 онд жирэмсний амралт авч байсан. гэж, гэрч Ц.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 1990 оноос 1995 он хүртэл Дэлгэрэх сумын хүн эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Тасралтгүй ажиллаж байсан. гэж, гэрч Т.М нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Ө.Б нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд 1986 оноос 1991 он хүртэл Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдлийн чандмань багт аав ээжийн хамт хонь, ямаа маллаж байсан. Тасралтгүй ажиллаж байсан. гэж нэхэмжлэгч Ө.Б хамт ажиллаж байсан талаар гэрчилж байна.

 

Нэхэмжлэгч Ө.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд малчнаар ажил орсон болон гарсан тушаал, мөн тус сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилд орсон тушаал өөрт нь байхгүй, архивт хадгалагдаагүй гэх тайлбарыг гаргаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 486 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Дэлгэрэх сумын хүн эмнэлгийн 1991 оны даргын тушаалыг шүүж үзэхэд Ө Б ажилд томилсон тушаал болон цалингийн баримт байхгүй болно. гэх тодорхойлолт, Архивын тасгийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 487 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдлийн 1986-1991 оны тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, албан хэрэгцээний даргын тушаал зэргээс шүүж үзэхэд Ө Б-д холбогдох баримт гараагүй байна. гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ө.Б-ийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчин, мөн тус сумын Хүн эмнэлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсныг тус тус тогтоох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Л овогт Ө Б /РД:***********/-г Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчин, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Хүн эмнэлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ө.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА