| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2024/00577/И |
| Дугаар | 136/ШШ2024/00513 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 136/ШШ2024/00513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Мандах сумын **** багт оршин суух А овогт Д Г нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жил 2 сарын хугацаанд жолоочоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт тушаалууд байгаа боловч тушаалын эх хувь байхгүй учир улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Социализмын зам нэгдэлд жолоочоор 2 жил 2 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жил 2 сарын хугацаанд жолоочоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт тушаалууд байгаа боловч тушаалын эх хувь байхгүй учир улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа. гэв.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 491 дугаартай цалингийн тодорхойлолт, Ц.М тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Я.П тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 492 дугаартай цалингийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Я.П, Ц.М нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
1.Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жил 2 сарын хугацаанд жолоочоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт тушаалууд байгаа боловч тушаалын эх хувь байхгүй учир улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Социализмын зам нэгдэлд жолоочоор 2 жил 2 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Д.Г нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь 1986 оны 6 сарын 14-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн 4,5 дахь талд бичигдсэн 1984.9.3-ны өдөр, нэгдэлд жолоочоор томилон ажиллуулав. Мандах сумын социализмын зам нэгдлийг даргын 1984 оны 9 сарын 19-ны өдрийн 69 дугаар тушаал гэх, тус дэвтрийн 5 дахь талд бичигдсэн 1986.11.01. Мандах сумын Социализмын зам нэгдлийн жолоочийн үүрэгт алаас чөлөөлөв. Нэгдлийн даргын 1986 оны 11 сарын 1-ний №45 тоот тушаал. гэх тэмдэглэгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 491 дугаартай 1985 оноос 1986 он хүртэлх цалингийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Мөн гэрч Я.П нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1984 оноос 1986 он хүртэл усны машин барьдаг байсан. Байнга жолоочоор ажиллаж байсан. Д.Г нь тасралтгүй ажиллаж байсан. 1981 онд цэрэгт явж байсан. 3 жилийн цэрэг гэдэг. гэж, гэрч Ц.М нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1978 оноос 1992 он хүртэл тракторчинаар ажилласан. Д.Г нь 1984-1986 он хүртэл усны машин барьдаг байсан. Тасралтгүй ажилласан. гэж тус тус мэдүүлэг өгч нэхэмжлэгч Д.Г хамт ажиллаж байсан талаар гэрчилж байна.
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа ажлаас чөлөөлөгдсөн тушаал тушаал архивд байхгүй гэх тайлбарыг гаргаж байх бат түүний тайлбар үндэслэлтэй болох нь Дорноговь аймгийн Засга даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 490 дугаартай Тус архивд хадгалагдаж байгаа Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1986 оны даргын тушаалыг Д Г ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болно. гэх архивын лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Д Г Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар А овогт Д Г/РД:************/ноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА