| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2024/00591/И |
| Дугаар | 136/ШШ2024/00534 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 136/ШШ2024/00534
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум *-р баг Ц төв *-р давхарт байрлах, С ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сум *-р баг А гудамж *** тоотод оршин суух, В овогт Г холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 4,373,258.30 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч В овогтой Г нь С ББСБ-с 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/1501200813 тоот зээлийн гэрээг байгуулан 3,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, өдөр өдөрт нь төлөх буюу 30 хоногт хуваан төлөх зээлийн нөхцөлтэй бизнес эрхлэгчдэд зориулсан мерчант зээлийг авсан. Зээлдэгч нь тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэгтэй боловч одоогийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. С ББСБ-д 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх үндсэн зээлийн төлбөр 2,997,081.16 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,183,592.51 төгрөг, торгуулийн хүү 192,584.63 төгрөг, нийт 4,373,258.30 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь ББСБ-с зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу төлөх талаах анхааруулсан боловч өнөөдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөөгүй өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрч нэхэмжлэгч С ББСБ-ын Дорноговь салбартай ноцтой хохирол учруулж байна. Иймд хариуцагч В.Г байгуулсан ЗГ/1501200813 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 4,373,258.30 төгрөгийг зээлдэгчээс гаргуулан С ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч В овогтой Г нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 373,258.30 төгрөг.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ нь хариуцагч В.Г холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,373,258.30 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 373,258.30 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч В.Г холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,373,258.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч В.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 373,258.30 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,922.13 төгрөгийн 42,461.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Г улсын тэмдэгтийн хураамжид 42,461.7 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 42,461.7 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА