| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 139/2024/00368/И |
| Дугаар | 136/ШШ2024/00542 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 136/ШШ2024/00542
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг, *-р хороо ж 9/1 * давхарт байрлах, С ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн Ө сумын *-р баг Д * тоотод оршин суух, Б овогт Ж холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 2,824,851.16 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б Ж нь С ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр БЗГ22-2756 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан. 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,438,980.78 төгрөг, төлөх ёстой хүү 1,193,078.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,491.50 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,824,851.16 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б Ж нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 731 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Б овогтой Ж нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэхийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 01 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 324,851.16 төгрөг.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,824,851.16 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 324,851.16 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С ХХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ж холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,824,851.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 324,851.16 төгрөг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,148 төгрөгийн 30,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж улсын тэмдэгтийн хураамжид 30,074 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 30,074 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА