| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00394/И |
| Дугаар | 139/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 139/ШШ2024/00465
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 139/ШШ2024/00465 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч:******* аймгийн******* сумын*******-р баг, ............тоотод оршин суух******* овогт******* /............../
Хариуцагч:******* аймгийн******* сумын-р баг,-р байрны тоотод оршин суух овогт /РД:....../
Нэхэмжлэлийн шаардлага: 2505000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2024/00394/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбадам оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Миний данснаас нийт 28975000 төгрөггийн дансанд орсон. Үүнээс миний данс руу 26470000 төгрөг буцааж өгсөн байсан. Үлдэгдэл мөнгөө авъя гэжгээс нэхсэн боловч худал хэлж шүүх, цагдаагаар явуулаад өдий хүрсэн. Үлдэгдэл зөрүү 2505000 төгрөгөөс 930000 төгрөгөөргээр лизингээ төлүүлсэн байснаа мартсан байна. Мөн урагшаа яваад ирэхдээ*******00000 төгрөгийн хувцас авч ирж өгсөн. Иймд үүнийг хасаад үлдэх 1075000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.
3. Хариуцагч нь тайлбар татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Би нэхэмжлэгчээс нэг ч удаа мөнгө авч, зээлж байгаагүй. Нэхэмжлэгч нь өөрийнхөө сайн дураар миний данс руу мөнгө хийдэг. Би тэр мөнгийг нь нэн даруй буцаан шилжүүлдэг. Хэрэгт би баримт болон тайлбараар тодорхой бичиж өгсөн байгаа. Нэхээд байгаа 1075000 төгрөгийн*******00000 төгрөг нь өөрийг нь ламд үзүүлж засал хийлгэсэн мөнгө, 300000 төгрөг нь миний нормын хувцсыг авч өмссөн тул түүний үнэ, 150000 төгрөг нь манай охинд даашинз авч өгсөн мөнгө, 100000 төгрөг нь манай эмээг нас барахад буянд өгсөн мөнгө, 20000 төгрөг нь манай охинд чихмэл бамбарууш авч өгөхөд нэмэрлэсэн мөнгө байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна.
4. Нэхэмжлэгч нь 2505000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг 1430000 төгрөгөөр бууруулж 1075000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч дээрх нэхэмжилсэн мөнгийг*******00000 төгрөг нь өөрийг нь ламд үзүүлж засал хийлгэсэн мөнгө, 300000 төгрөг нь миний нормын хувцсыг авч өмссөн тул түүний үнэ, 150000 төгрөг нь манай охинд даашинз авч өгсөн мөнгө, 100000 төгрөг нь манай эмээг нас барахад буянд өгсөн мөнгө, 20000 төгрөг нь манай охинд чихмэл бамбарууш авч өгөхөд нэмэрлэсэн мөнгө гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна. Хэрэгт ирүүлсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгаас харахад*******00000 төгрөг, 300000 төгрөгийн зориулалт зарцуулалт тодорхой бичигдээгүй, хариуцагчийн тайлбар татгалзал нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзэв. 150000 төгрөгийг Номиод, 100000 төгрөгийг буянд, 20000 төгрөгийг Номиод гэх утгатайгаар нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд шилжүүлсэн, үлдэх*******000 төгрөг хэзээ шилжүүлсэн юуны мөнгө болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 800000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 275000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******5030 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчгээс 800000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 23750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхзаяад олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн51 дүгээр зүйлийн51.1,51.1.1,59 дүгээр зүйлийн59.1, 115.2.2,59.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч овогт /РД:............./-гээс 800000 /найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* овогт******* /.................../-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 275000 /хоёр зуун далан таван мянган/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******5030 /тавин таван мянга гучин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчгээс 23750 /хорин гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгосгуай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн511 дүгээр зүйлийн511.1-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ