Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2024/00682

 

 

 

 

 

0******* оны 11 сарын 1******* өдөр

Дугаар *******/ШШ0*******/0068

 

баатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* *******-*******, тоотод оршин суух, овогт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өөрийн үхрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0******* оны ******* дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.,

Хариуцагч: А.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч А. холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өөрийн үхрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 0 оны 11 дүгээр сарын 8-******* нд шилжих шөнө гэрийн хашааны гаднаас өөрийн үхэр болох хар халзан үнээ, хар халзан гунж болох хоёр үхрээ хулгайд алдсан юм. Ингээд цагдаад тэмдэглүүлээд эрж хайсан боловч олдоогүй байж байгаад 0******* оны ******* дүгээр сард үхэр маань гэрийнхээ хашааны гадна хүрээд ирчихсэн байв. Ингээд цагдаад хандахад мөрдөгч дэслэгч н. шалгаад миний үхэр мөн болохыг тогтоогоод нэг үхрийг маань надад авч өгсөн боловч эргээд сарын дараа А. надад хэлэлгүй буцаагаад аваад явчихаад одоо болтол өгөхгүй байгаа тул миний үхрийг хууль журам дүрмийн дагуу надад авч өгч тусална уу. Жич: Миний үхрийг надад анх миний ээж Д. нь өгсөн юм. Одоо ээж маань надтай хамт амьдарч байгаа болно. Мөн нэг үхрийг маань А. Багануур дүүргийн дугаар хороо Улаан ухаа гэдэг газарт оршин суух Хишгээ гэдэг хүнд өгсөн байдаг гэжээ.

Нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 0 оны 11 сарын эхээр анхны цасаар үхрээ гаргачихаад орой эргээд хашаанд оруулах гэж байсан чинь алга болсон байсан. Тэгээд гэдэг хүнд үхэр алга болсон *******аар өргөдлөө өгсөн чинь надад одоо цас ихтэй байгаа болохоор эрэх боломжгүй байна гэж хэлсэн. Тухайн үед 80 гаруй настай манай ээж хамт байсан,бие нь тавгүй боллоо гээд тэр өвөл би ээжтэйгээ хамт Ховдод очиж өвөлжсөн. Тэгээд 0******* оны хавар ******* сард гэртээ ирээд байж байсан чинь манай урд *******ын айлын гэж хүн намайг дуудаад чиний алдсан үхэр гадаа чинь ирсэн байна гэхээр нь би гараад харсан чинь миний үхэр мөн байсан, хээлтэй байсан юм байна лээ. Тэгээд би өөртөө итгэхгүй охиноо дуудаад харуулсан чинь манай үхэр мөн байна гэж хэлж байсан. Үхрээ хашаандаа оруулсан байсан чинь тэр шөнөө тугалсан. Тэгсэн чинь энэ хүн цагдаад очоод гэж хүн миний үхрийг хашаандаа оруулчихаад өгөхгүй байна гэж хэлсэн байна лээ. Тэгээд би айлын үхэр авсан гээд цагдаад байцаагдсан, цагдаа надаас та яагаад айлын үхрийг өгөхгүй байгаа юм бэ гэхээр нь би үхрээ таниад авсан гэж хэлсэн чинь танд гэрч байна уу гэхээр нь ээжийг Ховдоос дуудаад гэрчлүүлсэн. Тэгээд байцаагч танай үхэр мөн байна гэж тогтоогоод надад өгсөн чинь энэ хүн сарын дараа эхнэртэйгээ хамт мотоциклтэй ирээд аваад явсан байсан. Одоо үхрээ бодитоор нь буюу үхрээр нь гаргуулна. Одоо эднийд байгаа үхэр ******* настай, нөгөөх нь 6 настай. Эх, төл хоёр үхэр маань нэг нь духан дээрээ гурвалжин сартай хар халзан үхэр байсан. Нэг үхрийг маань эднийх авсан юм чинь нөгөөхийг нь бас авсан гэж би бодож байгаа юм. Тэгээд Цагдаа Иргэний шүүхэд ханд гэхээр нь би ******* дүгээр сарын 0-нд шүүхэд хандсан гэв.

Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний өөрийн хар халзан зүсмийн үнээг Д. нь надаас гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Мөн Хишгээ гэх танихгүй хүнд би ******* үхрийг зарсан гэж гүтгэн надаас энэ үхрийг мөн гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Хишгээ гэх хүнийг танихгүй, түүнд өгсөн үхэр байхгүй болно. Энэ хар халзан үхрийн эхийг надад хадам ээж нь гэр бүл болоход нийт 8 тооны малыг манай өмчлөлд шилжүүлж өгсөн. Энэ үнээг бяруу байхад тамгалж өгсөн хүнийг гэрчээр асуулгана, энэ үхрийн *******аар 0******* оны ******* дүгээр сараас эхлэн ******* сар хүртэл дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгасан боловч ямар нэг шийдвэр гаргаж өгөөгүй, шүүхэд ханд гэсэн гэжээ.

Хариуцагч А. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ хүн хар халзан үхэр нэхээд байгаа, гэтэл маргаад байгаа энэ үхрийг манай эхнэрт аав, ээж нь өгч байсан. Хавар ******* сард тугалах гэж байсан, тэгээд бэлчээрт гаргаад оруулах гэсэн чинь байхгүй болсон байсан. Сураг гаргасан чинь Хараа гэдэг хүн манай хулгайд алдсан үхэр мөн байна гээд аваад явсан сураг гарсан, тэгээд өгөхгүй байсан. Энэ ыг хүмүүс Хараа гэж дууддаг юм байна лээ. Тэгээд надад ажил явдал гараад үхрээ очиж авч чадахгүй байж байгаад сарын дараа очиж авсан. байцаагч бол бидэнд ямар ч асуудал шийдэж өгөөгүй, Иргэний шүүхэд ханд гэсэн. Энэ үхэр манай хадам ээжийн өгсөн үхрийн үр төл, одоо манайд байгаа энэ хүний авах гээд байгаа хар халзан үхэр 6 настай үхэр. Энэ хүн болохоор ******* настай үхэр гэж зөрүүтэй хэлээд байна. Энэ үхрийг гээд хүн манай Арвай тамгаар тамгалж байсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, маргаан бүхий үхрийн гэрэл зураг зэргийг нотлох баримтаар, хариуцагчаас хариу тайлбар, маргаан бүхий үхрийн гэрэл зураг зэргийг тус тус ирүүлсэн байна.

Шүүхээс *******уудын хүсэлтээр Н., Г., Д., Н. нарыг гэрчээр асууж, хариуцагч *******ын хүсэлтээр маргаан бүхий үхрийг тамгалсан тамга болон малд үзлэг хийсэн тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг *******уудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Д. нь 0.11.08-ны үед үхрээ хулгайд алдсан бөгөөд хулгайд алдсан ******* настай хар халзан үхрийг маань хариуцагч А. өөрийн эзэмшилд авчихаад өгөхгүй байна, нэг үхрийг маань авчихсан юм чинь нөгөө 6 настай гурвалжин сартай хар үхрийг маань мөн авсан гэж бодож байгаа учир үхрээ үхрээр нь гаргуулна гэж, хариуцагч А. манайд байгаа үхэр нь одоо 6 настай бөгөөд манай хадам ээжийн гэр бүл болоход бэлэглэсэн малын удам байгаа юм, манайх үхрээ арвай тамгаар тамгалдаг, энэ бол миний үхэр, нөгөө үхрийг нь би мэдэхгүй гэж мэтгэлцэж байна.

.Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Гэвч *******уудын өмчлөгч нь мөн эсэх *******аар маргаж байгаа үхэр нь хариуцагч А.гийн өмчлөлийн үхэр мөн болох нь

Гэрч Н.гийн шүүхэд өгсөн: Одоогоос 0-иод жилийн өмнө би охиноо энэ тэй суугаад айл гэр болоход 8 толгой мал тасалж өгч байсан. Энэ малд хадагт гэдэг үнээ байсан, энэ маргаад байгаа үхэр бол түүний төлийнх нь төл үнээ байгаа юм. Хавар гэдэг хүн үхрээ алга болгосон байсан чинь оллоо, танай ард байна гэж байсан. Тэгээд тугаллахаар нь хашаандаа байлгаж байгаад үнээг аваад нүүгээд явсан байсан. Үүнээс хойш манай хүргэн -******* сарын дараа эхнэртэйгээ очоод үхрээ авчирсан байсан. Үхрээ авчирсан тэр шөнө нь цагдаатай хамт очоод буцаад аваад явсан байсан. Би гайхаад байж байсан, тэгсэн чинь надад нөгөө үхэр чинь Талын толгойд ирсэн байна, би хөөх гэсэн чинь нөгөө авгай байна гэж хэлж байсан. Тэгээд тугалгүй байна уу гэсэн чинь тугалыг нь өөрийнхөө эгчийнхээ хашаанд нүхэнд тушсан байсан гэж надад хэлсэн. Тэгээд манайх үхрээ эргүүлээд аваад явсан, одоо манай хашаанд үхэр маань байгаа юм. Энэ үхэр бол миний тасалж өгсөн малын үр төл болох хүргэн гийн үхэр яалт ч үгүй мөн, одоо 6 настай хар халзан үхэр байгаа, өмнө нь тугалсан. Өмнө нь энэ ******* эгч болох хүүхэн нь манай дүү дэмий юм солиороод байгаа юм, энэ үхэр нөгөө алдсан үхэр нь биш шүү дээ гэж надад ярьж байсан. Эгчтэй нь гийн арын хашаанд байхад нь уулзаж байсан, одоо нүүсэн байна лээ. Үхрийн тамга бол арвай гээд манай тамга байгаа. Энэ тамга одоо ч манайд байгаа. Энэ үхэр хар халзан, сүүлний үзүүр цагаан, цавиндаа цагаан үхэр юм. Би 16 настайгаасаа хойш насаараа мал маллаж байна, жаахан байхаас эхлээд аав, ээжтэйгээ мал маллаж өдий хүрсэн хүн гэх мэдүүлэг,

Гэрч Г.ийн шүүхэд өгсөн: Би 01 онд ах гийн хар халзан үхрийг арвай тамгаар тамгалсан. Тэр тамгалсан үхэр маань байгаа юм. Энэ үхэр бол миний ээж, аав хоёрын эгчийн инжинд өгсөн үхрийн төл, ээж нь хадагт гээд мухар алга үнээ байсан. Энэ үхэр бол гийн үхэр бөгөөд одоо тугалласан үхэр. Би энэ үхрийг найз тэй цуг тамгалж байсан. Тамгалсан тамга нь манай гэрийн аав ээжийн тамга, одоо манай аавынд байдаг Арвай тамга байгаа юм гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.ийн шүүхэд өгсөн: 01 оны 0******* дугаар сард би үхэр тамгалцаад өгөөч гэждоржийг гуйхаар нь очиж дан үхэр тамгалж өгч байсан. Тухайн үед эднийхний өөрийнх нь тамга болох босоо арвай тамгаар тэр үхэрүүдийг тамгалсан. Энэ зурган дээр байгаа тамга бол миний тамгалсан тамга мөн байна, үхэр нь маш олон тооны үхэр байсан учраас энэ зурган дээр байгаа үхэр миний тамгалсан үхэр эсэхийг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Тамга бол миний тамгалсан арвай тамга мөн байна гэх мэдүүлэг,

-Тамганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

*******.Нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн өмчлөлийн тооны үхрийг гаргуулахаар маргасан бөгөөд хариуцагчид байгаа үхрийг ******* настай, манай үхэр тамгагүй байсан бөгөөд хариуцагч нь зун үхрийг маань тамгалсан байсан хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч гийнд байгаа хар халзан үхэр нь одоо 6 настай, түүний хадам ээжийн инжинд бэлэглэсэн хадагт хэмээх үнээний үр төл бөгөөд 01 онд өөрсдийнх нь мал тамгалдаг Арвай тамгаар тамгалсан болох нь гэрчдорж, нарын мэдүүлгээр нотлогдож байгаа, уг арвай тамгыг үхэр тамгалсан тамга мөн байна гэж гэрч гэрчилсэн байна. Эдгээр гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн энэ зун манай үхрийг тамгалсан байсан гэх тайлбар няцаагдаж байна.

*******.Нэхэмжлэгч *******аас асуулгасан гэрч Н. нь ******* хар гунж манай өөрийн гунжийг дагаж яваад хөдөө хоносон. Ирэхгүй болохоор нь өөрийнхөө гунжийг барьж аваад хоног уясан. Тэрнээс хойш -******* хоногийн дараа үхрээ олохгүй эрээд байна гэж надад хэлж байсан. Гэрчлэх юм нь эднийх хар гунжтай байсан гэдгийг л гэрчилнэ, өөр гэрчлэх зүйл байхгүй. Зүс тийм ийм гэж нарийн мэдэх зүйл байхгүй. Энэ хавар гунж маань тугалаа дагуулаад ирсэн гэж надад хэлээд хашаандаа байсан тугалыг нь надад харуулж байсан. Тэгэхээр би эднийхийг хар гунжтай байсан гэдгийг мэдэхээс энэ үхэр биш байна, мөн байна гэж батлахгүй, зүс тамгыг нь сайн мэдэхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байна. Гэрч Н. нь нэхэмжлэгчийг тооны хар үхэртэй байснаа хулгайд алдсан гэдгийг гэрчилсэн болохоос биш маргаад байгаа үхэр хэний өмчлөлийнх *******аар гэрчлээгүй байна.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.., *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт зааснаар зохигч Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлоогүй байна.

6.Иймд нэхэмжлэгч Д.Лхагважав нь хариуцагчийн эзэмшилд байгаа үхэрний өмчлөгч мөн болох нь, нөгөө үхрийг нь хариуцагч А. өөрийн эзэмшилдээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, өөрөө нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус өмчлөлөөс эд хөрөнгөө шаардах эрхгүй байна.

7.Гэрч Н., Г. нар нь хариуцагчтай төрөл садангийн холбоотой хэдий ч эдгээр гэрчийн мэдүүлэг нь гэрч Д.ийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа, нотлогдвол зохих үйл баримтыг гэрч нар гэрчилсэн байх тул үнэн, зөв гэж шүүх дүгнэсэн болно.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн *******8,1*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******..*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өөрийн үхрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн *******8,1*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******., 11*******.*******, 11*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1******* хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА