| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00726/И |
| Дугаар | 103/ШШ2024/00684 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2024/00684
| *******0*******4 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 10*******/ШШ*******0*******4/00684 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамж 6*******а тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******4 тоотод оршин суух, ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,940,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны 9 дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Ж. зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,940,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н. нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Насанбуян овогтой нь овогтой ай ажлын хүрээний танилууд ба *******0*******4 оны 7 дугаар сарын *******-нд машин засуулах зорилгоор 6,000,000 төгрөг зээлэхийг хүсэж миний нэр дээр цалингийн зээлийг сарын төлөлт бага учир *******0 сарын хугацаатайгаар гаргуулж 700,000 төгрөгийг надад үлдээж, үлдэгдэл 5,*******00,000 төгрөгийг авсан. Үүнээс 60,000 төгрөг нь банкны шимтгэлд өгөхөөр тохиролцсон. нь уг зээлийг 8 дугаар сарын *******5-наас өмнө эргүүлэн төлнө гээд тухайн өдрийг хүртэлх банкны сарын төлөлтийг хийх байсан боловч цалингийн зээлийг 7 дугаар сарын *******-нд авсан ба *******,6*******0,000 төгрөг, *******,*******00,000 төгрөг, **************0,000 төгрөг гэсэн гурван удаагийн гүйлгээгээр 5,*******40,000 төгрөгийг Ж. шилжүүлсэн.
Зээлийн эхний төлөлт **************5,*******16 төгрөгийг төлөх болоход Ж. мөнгө орж ирэхгүй байна гэсээр төлөлтөө хийгээгүй. 8 дугаар сарын хоёр дахь төлөлтийг маргаантай байсаар **************5,*******17 төгрөгийг Ж. төлсөн. Үүнээс хойш холбоогүй байсаар 9 дүгээр сарын гурав дахь төлөлтийг би өөрөө төлсөн. Ж.ай холбогдох боломжгүй болсон ба аав гэх тай 9 дүгээр сарын 15-нд ярихад "Хүүтэйгээ холбогдоод хэлье" гэсэн. Үүнээс хойш Ж. дуудлага болон фэйсбүүк чатанд хариу өгөөгүй. Анх тохиролцсон 8 дугаар сарын *******5-ны хугацаа хэтэрч зээлийн төлбөрийг хувийн харилцаагаар авах боломжгүй гэж үзэж байна. Иймд цалингийн зээлийн үлдэгдэл 5,470,**************5.************** төгрөг 7 болон 9 дүгээр сарын зээлийн төлбөр 470,4************** төгрөгийн нийт 5,940,767.************** төгрөгийг Ж.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж. нь Н.д 5,940,767.************** төгрөгийн зээл барагдуулах нь үнэн болно. ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Хариуцагч уг зээлийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.******* дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хатгин овогт ******* ******* нэхэмжлэлтэй, Сартуул овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,940,767 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,00******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******,001 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******,001 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА