Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00688

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00688

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д. нь ******* дүүргийн эмийн сангийн харьяа Баяндэлгэр сумын эмийн сангийн эрхлэгчээр 1993.10.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. миний бие Төв аймгийн Баяндэлгэр сумын эмийн санд ажиллаж байгаад 1993.10.01-нд ******* дүүргийн эмийн сангийн харьяалалд шилжин эмийн татан авалтаа Төв аймгийн эмийн сангийн удирдах контороос биш ******* дүүргээс нөөцөө татдаг болсон билээ. Мөн уг *******ын эмийн сан нь Улаанбаатар хотын Эм импекс концерны харьяалалд байсан бөгөөд 1995 оны 01-р сард татан буугдан тус дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлд шилжсэн билээ.

Гэтэл 1993.10.01-нээс 1995.01.01-ний өдрийг хүртэлх хугацааны байгууллага хоорондын татан буугдсан, харьяалал шилжсэн тухай тушаалууд болон баримт олдохгүй байгаа тул энэ хугацааны 1 жил 2 сарын ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би 1987 оны 6 дугаар сарын 30-нд Анагаах ухааны дунд сургууль төгсөөд 1987 оны 7 дугаар сарын 14-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын эмийн сангийн эрхлэгчээр томилогдож байсан. Тэр хугацаандаа Төв аймгийн эмийн сангийн удирдах контороос эмээ 53 маркийн машинаар татдаг байсан. Тэгээд удахгүй зах зээлд шилжээд нөгөө машин нь эвдрээд, бензин тосгүй болоод эмээ татаж авч чадахгүй, эмийн сангийн удирдах контор нь эмээр хангаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд манай эмийн санг ******* дүүргийн эмийн сангийн мэдэлд шилжүүлсэн юм. Тухайн үед Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Баяндэлгэр сумын эмийн сангуудыг *******ын эмийн сангийн Монгол эм импекс концерн байгууллагын харъяанд шилжүүлж байсан. Монгол эм импекс концерн гэдэг байгууллага тухайн үедээ улсын байгууллага байсан бөгөөд дарга нь Рагчаагийн Бямбаа гэдэг хүн байсан. Би эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Баяндэлгэр сумандаа амьдардаг, эмээ *******аас татдаг байсан. Энэ үед надтай хамт ажиллаж байсан бүх хүмүүсийн тушаал, баримт бичгүүд байхгүй, үрэгдсэн. Тэгээд манайхан тэтгэвэрт гарах болохоор шүүхээр орж бид нэг нэгэндээ гэрч болоод улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгож байгаа. Одоо надаас хойш 1 хүн л үлдсэн, бусад нь бүгд тэтгэвэрээ тогтоолгосон. Манай эмийн сан 2 орон тоотой байсан, хуучин эрхлэгч маань декритний амралтаа авсан байсан үед би ганцаараа ажиллаж байсан. Би 7 хоногт 2-3 удаа *******т ирж эмээ татдаг байсан, аж ахуйн шаардлагатай бүх материалаа, цалингаа хүртэл *******аас авдаг байлаа. Одоо гэрчээр асуугдах Долгор эгчээс тарилгын шингэн, дуслын системээ авдаг байсан. Долгор эгч тухайн үед эмнэлгийн дотоод эмийн санг хариуцдаг байсан. Тушаал, холбогдох баримтууд яагаад үрэгдсэн бэ гэвэл намайг 2005-2006 онд ******* дүүргийн эмнэлэгийн эмийн нягтлангаар ажиллаж байхад ажилчдын сонсгол дээр архивын бичиг баримтыг устгасан асуудал гараад бөөн юм болж байсан. Тухайн үед архивын ажилтнаар ажиллаж байсан - гэдэг хүн эмийн сангийнхантай холбоотой даргын тушаал, цалингийн цэс, хүснэгтүүдийг цаасны хаягдалд өгөөд устгуулсан байсан. Архивынхаа өрөөг цэвэрлэж, зайчилсан гээд бидний материалыг устгалд өгчихсөн, хэл ам гараад эргээд нөгөө газраасаа авах гэсэн чинь аль хэдийн устгасан байсан гэсэн. Тэр хүн удахгүй тэтгэвэрт гарах настай хүн байсан болохоор хариуцлага тооцоогүй өнгөрч байсан, үүнээс болоод бие нь муудаад олон асуудал үүсч байлаа. Тэр утсгасан гээд байгаа баримт нь одоо бидний цалингийн цэс, тушаалууд байсан юм байна лээ. Би ер нь 1999 он хүртэл буюу байгууллага татан буугдах хүртэл ажилласан, гэхдээ энэ 1993-1995 он хүртэлх хугацааны бичиг баримт зөрчилтэй болсон учраас шүүхээр орох шаардлага үүссэн гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв Архивын 2024.10.16-ны өдрийн 1592 тоот тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2024.10.17-ны өдрийн 801 тоот тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

/хх-ийн 3-8-р дугаар хуудас/

Шүүхээс гэрч Ж.Оюунцэцэг, Н.Долгор нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

1. Д. нь 1969 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд 55 настай, түүний ажиллаж байсан байгууллага болох Төв аймгийн Баяндэлгэр сумын эмийн сан нь ******* дүүргийн эмийн сангийн харьяалалд шилжсэн бөгөөд энэ талаарх баримтууд устаж үгүй болсон шалтгаанаар өөрийн ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

2.Хүсэлт гаргагч Д. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.

3.Хүсэлт гаргагч Д.******* ******* дүүргийн эмийн сангийн харьяа Баяндэлгэр сумын эмийн сангийн эрхлэгчээр 1993.10.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл ажиллаж байсан үеийн холбогдох баримтууд олдохгүй байгаа болох нь Үндэсний төв архивын 2024.10.16-ний өдрийн 1592 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2024.10.17-ны өдрийн 801 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

4.Хүсэлт гаргагч Д. нь ******* хотын эмийн сангийн удирдах конторын харьяа Баяндэлгэр сумын эмийн сангийн эрхлэгчээр 1993.10.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар,

-Хүсэлт гаргагчийн 331780 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт: 1993.09.30-ны өдөр ******* хотын эмийн сангийн удирдах конторын мэдэлд шилжүүлэв, Төв аймгийн ЭСУК-ын 1993 оны тушаалаар,

-1993.10.01-ний өдөр, Баяндэлгэр сумын эмийн сангийн эрхлэгчээр томилон ажиллуулав, ******* дүүргийн эмийн сангийн төвийн даргын 1993.10.*******-ний өдрийн 20 тоот тушаалаар,

-1995.01.01-ний өдөр, шалгав улсын байцаагч, нийт ажилласан 05 жил, 29 өдөр, ******* Нийгмийн даатгалын хэлтэс гэж бичигджээ,

-Хүсэлт гаргагчийн 1995.01.02-ны өдөр нээсэн 055862 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт, даатгуулагчийн ажил албан тушаал-******* эмийн сангийн эрүүл мэндийн дебектор нэгдэл, ажилд орсон огноо-1993.10.01, ажлаас гарсан өдөр 1999.11.03-ны өдөр гэж бичигджээ,

-Гэрч Ж. шүүхэд өгсөн: Би 1989 оноос ******* хотын эмийн санг удирдах конторт эм шалгагчаар ажилд ороод 1999 оноос манай контор ******* дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэдэлд шилжээд Эрүүл мэндийн нэгдлийн эмийн сан болсон. Би Эрүүл мэндийн нэгдлийн эмийн санд 1989 оноос 2015.05.01-ний өдрийг хүртэл эм зүйчээр тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. ******* намайг ******* хотын эмийн санг удирдах конторт ажиллаж байхад манай конторт 1993 оны намар ажилд орсон санагдаж байна. ******* хотын эмийн санг удирдах конторын харъяа нь Баяндэлгэр сумын эмийн сан юм. нь Баяндэлгэр сумын эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан, манай эмийн конторт Баяндэлгэрээс ирээд эмээ татан авдаг байсныг санаж байна. ******* хотын эмийн санг удирдах контор нь 32 ажилтантай байсан, намайг 1989 онд ажилд ороход гэх дарга байсан, дараа Мөнхтуяа гэдэг дарга болсон, хэдэн оныг нь сайн санахгүй байна. нь1995 оны 01 сар хүртэл лав ажиллаж байсан. Бид нар ч уг нь тасралтгүй л хамт ажилласан юм. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зураг нь ойн баяр дээр авахуулсан гэрэл зураг байна. Ягаан өмдтэй, хар эрээн цамцтай би байна. Энэ голын хар саравчтай малгайтай, шил малгайн дээрээ тавьсан 2 хуруугаа гозойлгосон хүн хүн бол байна гэх мэдүүлэг,

-Гэрч Н. шүүхэд өгсөн: Би Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургууль төгсөөд Хэнтий аймагт мэс заслын тасагт сувилагчаар 5 жил ажиллаж байгаад 1980-1982 онд Улаанбаатар хотын Анагаахын дунд сургуулийн эмч зүйчийн ангид 2 жил сурч төгссөн. Тэгээд Хэнтий аймгийн төв эмийн санд ажиллаж байсан. Манай гэр бүлийн хүн томилогдож ажилладаг хүн байсан болохоор би дагаад аймагт 6 жил, Булган аймагт 3 жил ажиллаж байгаад 1992 оноос 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу байгууллага татан буугдах хүртэл ******* дүүргийн даргатай Төв эмийн санд эм найруулагч, дипектар, жор найруулагчаар ажиллаж байсан. Намайг 1992 онд Булганаас *******т шилжиж ирэхэд дараа жил нь 1992 онд Баяндэлгэрээс ирж байсан. *******т ирэхээсээ өмнө Баяндэлгэрээс ирж надаас эм авдаг байсан. нь 1999 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл ажиллаад манайх татан буугдсан. Би г ******* дүүргийн эмийн сангийн харъяа Баяндэлгэр сумын эмийн сангийн эрхлэгчээр 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг гэрчилж байна. Энэ хүн тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг зэрэг болно.

5.Хүсэлт гаргагч Д.******* ажиллаж байсан байгууллага болох Баяндэлгэр сумын эмийн сан нь Төв аймгийн эмийн сангийн удирдах контороос ******* хотын эмийн сангийн удирдах конторын харьяанд шилжиж түүнийг 1993.10.01-ний өдрөөр дахин эмийн сангийн эрхлэгчээр томилсон тушаал гаргаж 1995.01.01-ний өдөр хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд түүнийг давхар нотолсон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул хүсэлтийг ханган шийдвэрлэсэн болно.

6.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж дүгнэсэн болно.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1*******, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ************** ******* овогт ******* г 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* хотын эмийн сангийн удирдах конторын харьяа Баяндэлгэр сумын эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА