| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00813/И |
| Дугаар | 103/ШШ2024/00689 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2024/00689
| 2024 оны ************** сарын *******9 өдөр | Дугаар *******0*******/ШШ2024/00689 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны ************** дүгээр сарын *******2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* *******990 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс *******994 оны 5 дугаар сарын *******5-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* миний бие *******990 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Төв аймгийн Баяндэлгэр сумын *******0-н жилийн ЕБС-д бага ангийн багшаар ажилд орж, *******994 оны 05 дугаар сарын *******5-ны өдрийг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажлаас гарсан тушаал бичигдээгүй. Төв аймгийн Баяндэлгэр сумын *******0-н жилийн сургуульд ажиллаж байсан баримтыг Төв аймгийн архив, Нийслэлийн архив, Үндэсний төв архивуудаар шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жил дутаад байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.
Иймд намайг *******990 оны 07 сарын 20-ны өдрөөс *******994 оны 05 сарын *******5-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын *******0 жилийн сургуульд багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч С.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Хөдөлмөрийн дэвтэрт Төв аймгийн Баяндэлгэр сумын ЕБС-иас ажлаас чөлөөлсөн, халсан талаарх бичилт хийгдээгүй, харин ******* дүүргийн Боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв гэсэн бичилт хийгдсэн байсан. Энэ бичилт нь болохгүй байна гэж үзээд Нийгмийн даатгал намайг шүүхээр орж ажилласан жилээ тогтоолго гэсэн. Энэ хугацаанд би *******99******* оны ******* дугаар сарын 05-нд охиноо төрүүлж хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад *******99******* оны намар ажилдаа орж байсан. Өөрөөр бол тасарсан хугацаа байхгүй. Тухайн үед бага ангийн багш ******* дугаар анги төгсгөж дараагийн ангиа авдаг байсан. Би нэг ангийг *******-р анги төгсгөөд дараагийн ангиа 2-р ангид байхад нь ******* дүүрэгт шилжиж ирж байсан. Гэрчээр асуугдсан Б.*******, Б. бид гурвуулаа тасралтгүй багшаар ажиллаж ирсэн улсууд байгаа юм. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Архивын тасгийн лавлагаа, Төв аймгийн Баяндэлгэр сумын ЕБДС-ийн захирлын тушаалууд, хавсралт, Үндэсний төв Архивын тодорхойлолт, Архивын газрын тодорхойлолт, гэрэл зургийн хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-ийн *******-*******2-р дугаар тал/
Шүүхээс гэрч Б., Б.******* нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
*******.С.******* нь *******969 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд 55 настай, тэтгэвэрт гарахад *******990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн *******44447 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Төв аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуульд бага ангийн багшийн ажлаас чөлөөлсөн гэсэн бичилт хийгдэх ёстой атал ******* дүүргийн Боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв гэсэн бичилт хийгдсэн, ажлаас чөлөөлсөн тушаал эх хувиар олдохгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
2.Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-д заасантай нийцэж байна.
*******.Хүсэлт гаргагч С.******* *******990 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс *******994 оны 5 дугаар сарын *******5-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа болох нь Төв аймгийн Архивын тасгийн 2024.08.22-ны 456 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2024.*******0.*******7-ний өдрийн *******599 дугаартай тодорхойлолт, Архивын Ерөнхий газрын 2024.*******0.2*******-ний өдрийн 8*******2 дугаар тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
4.Хүсэлт гаргагч С.******* нь *******990 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс *******994 оны 5 дугаар сарын *******5-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
-*******990.06.25-ны өдөр нээлгэсэн *******44447 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт: *******990.07.20-ны өдөр Баяндэлгэр сумын дунд сургуульд бага ангийн багшаар томилон ажиллуулав, *******990.07.02-ны өдрийн *******06 дугаар тушаалаар, *******994.05.*******5-ны өдөр ******* дүүргийн боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв, *******994.07.25-ны өдөр 46-р тушаалаар гэжээ,
-Баяндэлгэр сумын ЕБДС-ийн захирлын *******99*******.**************.*******0-ны дугаар ********************* тоот тушаал, уг тушаалд багш ******* тэтгэмжтэй чөлөөний тухай, Тус сургуулийн бага ангийн багш С.******* нь *******99*******.0*******.05-нд амаржиж, хүүхэд төрүүлсний дараах чөлөө, ээлжийн амралт зэргийг бүрэн эдэлж дууссан тул багш С.******* нярай хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөөг Хөдөлмөрийн тухай хуулийн 8******* дугаар зүйлийн *******, 2 дахь хэсгийг баримтлан өөрийнх нь хүссэнээр олгосугай гэжээ,
- Баяндэлгэр сумын дунд сургуулийн захирлын *******994.05.25-ны өдрийн *******7 дугаар тушаал, уг тушаалд: Тус сургуулийн бага, дунд ангийн багш нарын *******994 оны ээлжийн амралтыг энэ тушаалын хавсралтаар тооцож олгосугай гээд хавсралтын 6-рт С.*******, *******994 оны ээлжийн амралтын хоног 48, эхлэх Y/20 дуусах YII/2******* гэжээ,
- Төв аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуульд *******99*******, *******992 онуудад, *******992-*******99******* оны шинэ жилийн баяраар хамт олон, багш нарын хамт авахуулсан гэрэл зургууд,
-Гэрч Б.ын шүүхэд өгсөн: С.******* нь намайг *******986 онд Улаанбаатар хотын багшийн сургуульд оюутан байхад манай нөгөө ангид сурдаг байсан. Манай нөхөр ******* болон ******* бид гуравт *******990 онд сургуулиа төгсөхөд Төв аймгийн Баяндэлгэр сумын сургууль руу томилолт өгөөд ажиллуулахаар явуулсан. Түүнээс хойш ******* бид хоёр *******994 оны хавар хүртэл Баяндэлгэр суманд бага ангийн багшаар хамт ажиллаж байгаад *******994 оны 9 дүгээр сардаа хоёулаа ******* дүүргийн 95-р сургуульд шилжин ирж бага ангийн багшаар үргэлжлүүлэн ажилласан. Түүнээс хойш 95-р сургууль Боловсрол цогцолбор нэртэй болсон. Дараа нь Боловсрол цогцолбор 2 хуваагдаж Гүн галуутай цогцолбор сургууль, Боловсрол цогцолбор сургууль болж хуваагдсан. Ер нь сургуулиудын нэр нэршил өөрчлөгдөөд байгаа боловч өнөөдрийг хүртэл бид хоёр боловсролын байгууллагадаа бага ангийн багшаараа ажиллаж байгаа. Одоо би Гүн галуутай сургуульд, С.******* Боловсрол сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна гэх мэдүүлэг
-Гэрч *******н шүүхэд өгсөн: С.*******, манай эхнэр бид гурав *******990 онд багшийн сургууль төгсөөд Төв аймгийн Баяндэлгэр сумын 8-н жилийн сургуульд бага ангийн багшаар томилогдон ирж ажиллаж эхэлсэн. Бид гурав *******994 оны хавар хүртэл Баяндэлгэр сумын сургуульд багшилж байгаад намар 9-р сард ******* дүүргийн сургууль руу шилжсэн. Манай эхнэр болон С.******* нар ******* дүүргийн 95-р сургуульд бага ангийн багшаар, би 66-р сургуульд бие тамирын багшаар ажилласан. Өнөөдрийг хүртэл бид ******* багшийн мэргэжлээрээ тасралтгүй *******4 жил ажиллаж байна гэх мэдүүлэг зэрэг болно.
5.Хүсэлт гаргагч С.******* хөдөлмөрийн дэвтэрт *******990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв Баяндэлгэр сумын дунд сургуульд бага ангийн багшаар ажилд орж ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй хэдий ч *******994.07.25-ны өдөр 46-р тушаалаар *******994.05.*******5-ны өдөр ******* дүүргийн боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв гэсэн бичилт хийгдсэн бөгөөд тогтоолгох гэж байгаа жилүүдэд хүсэлт гаргагч нь *******99******* оны ******* дугаар сарын 05-нд охиноо төрүүлж хүүхэд асрах чөлөө авснаас бусад хугацаанд бага ангийн багшаар тасралтгүй ажиллаж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг ханган шийдвэрлэсэн болно.
6.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж дүгнэсэн болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, ********************* дугаар зүйлийн *********************.*******.*******, **************4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г *******990 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс *******994 оны 5 дугаар сарын *******5-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА