Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00718

 

 

 

 

 

202******* оны 11 сарын 29 өдөр

Дугаар 10*******/ШШ202*******/00718

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох А. эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 202******* оны 11 дүгээр сарын 1*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.жав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь А. эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А бид хоёр 2007 онд танилцан хайр сэтгэлийн холбоотой болж 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дундаасаа хүү ******* овогтой төрүүлсэн. Хүүгээ төрөхөд нь 1 удаа эргэж ирсэн, 8 сартайд нь уулзаад сураггүй байж байгаад 5 дугаар ангид сурч байхад нь 1 удаа ирж уулзсан. Хүү маань 202******* оны ******* дугаар сараас эхлэн унаж татдаг болсон. Тухайн үед утасны дугаарыг нь олж авч яриад 150,000 төгрөг, хүүгийн хувцасны мөнгө гэж 100,000 төгрөг өгөөд утас нь холбогдохгүй алга болсон. 202******* оны 9 дүгээр сарын 1-нд утасны дугаарыг нь дахин олж яриад дансаар 150,000 төгрөг авсан, дараа нь хүүгийн цамцны мөнгө гэж 50,000 төгрөг өгсөн. Хүүтэйгээ утсаар ярихдаа аав нь ажлаа солиод мөнгөгүй байна, мөнгөтэй болохоороо мөнгө явуулна гэж ярьсан. Надтай ярихдаа ярих болгондоо мөнгө нэхэх юм гэж загнасан. 202******* оны 12 дугаар сард том охин нь чат бичихэд хэл амаар доромжилсон. Би хүүгээ 15 нас хүртэл нь аль болох чадлаараа хичээн зүтгэж ирсэн, хүү маань өвдсөнөөс болж мөнгө хэрэгтэй болж байна. Хүүгийн маань 1 ширхэг эм нь 1072 төгрөгийн үнэтэй, даатгалаар хямдраад 75,000 төгрөг болдог. Эмнийх нь олдоц муу байгаа. Энэ сараас хүүгийнхээ эмийг олж авч чадахгүй байна. Хүү маань таталт өгөхөд эмнээс гадна унаа тэрэг маш их хэрэгтэй болдог. Шөнө таталт өгсөн үед нь 10******* дууддаг ч заримдаа өөрсдөө авч явах хэрэг гардаг. Иймд би хүүгийнхээ төрснөөс хойших тэтгэлэгийг гаргуулахыг хүсэж байна. Одоо түүний оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Намайг жирэмсэн болсныг мэдсэнээс хойш уулзахаа больсон, тэгээд хүүхдээ төрөхөд нэг удаа уулзсан. Дараа нь хүүгээ 8 сартай байхад ирж уулзаад эргээд нийлэх талаар ярилцая гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тухайн үед аав маань амьд байсан болохоор би өөрөө болно, энэ амьдралыг аваад явна гэж бодож байсан. Тэр үед хүүхэд маань ч өвдөөгүй, эрүүл байсан. Тэгээд хүүхэд маань унаж, татдаг өвчтэй болсон болохоор аавтай нь холбогдоод хүү маань унадаг болчихлоо, мөнгө хэрэгтэй байна гэж 202******* онд хэлэхэд өөрөө хүлээн зөвшөөрч 150,000 төгрөг өгч байсан. Дараа нь хүүгээ MRI-д харуулах болоод мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь манай ээжийн дансаар 50,000 төгрөг шилжүүлж байсан. *******т байхдаа 2 дугаар хорооны жижүүрээр ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан хорооны эгч нараас нь сураг гаргахад одоо Өмнөговийн уурхайд том машины жолооч хийж байгаа юм шиг байна лээ. Ээжийг нь гээд хүн байдаг, Хамгийн сүүлд хүүхдийн цамцны мөнгө авах гээд холбогдоход Налайхад ээжийгээ үзүүлээд явж байна гэж хэлж байсан, тэгэхээр Налайхад байгаа болов уу гэж бодож байна. Том охиноо оюутан байхад Налайхад байдаг байсан. Хүү маань уг нь эрүүл байсан, 202******* оноос хойш л гэнэт өвдсөн, тэгээд тархины бичлэг хийлгэхэд гэнэтийн цочролоос болсон байж магадгүй гэсэн. Өөрөөс нь хүүхэд цохисон янз бүрийн асуудал байна уу гэхээр үгүй гээд байдаг юм. Хүүгээ эмчид үзүүлэх, харуулах гээд зардал маш их гарч байна гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, аас мөнгө шилжүүлж байсан талаарх дансны хуулгууд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно. /хх-ийн *******-9 дүгээр хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Хүсэлт гаргагч Б.******* нь Атай 2007 онд танилцан хайр сэтгэлийн холбоотой болж 2008 онд хүү Б. төрүүлсэн, Б.*******, А нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, хүү Б. эх Б.*******ээр овоглон төрсний гэрчилгээ олгогдсон боловч А нь өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрдөг, тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлдэг талаар хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурдсан байх бөгөөд Б.*******, А нар нь хамтран амьдраагүй боловч дундаасаа хүүхэдтэй болсон болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, дансны хуулгууд зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дэх хэсэгт гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.

Эцэг эх нь үр хүүхдээ адил хэмжээгээр тэжээн тэтгэх, өсгөн бойжуулах, асран хамгаалах үүрэгтэй байтал эцэг болох Аийн оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод Б.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар түргэн шуурхай гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

/РД:СЕ760*******1019/ *******8 настай, эрэгтэй, 8861899******* дугаарын гар утастай, одоо Налайх дүүрэгт ээж ын хамт амьдарч болзошгүй гэсэн хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-д зааснаар /РД:СЕ760*******1019/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

*******.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох А. хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Б.*******т анхааруулсугай.

*******. /РД:СЕ760*******1019/ *******8 настай эрэгтэй, 8861899******* дугаарын гар утастай, одоо Налайх дүүрэгт ээж ын хамт амьдарч болзошгүй зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА