Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00719

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 10*******/ШШ2024/007

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* банкны Багануур салбарын иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х*******,

Нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банкны Багануур салбар нь Д.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч Д.******* нь тус банкны Багануур салбараас 2022 оны ******* дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/48484009 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 4,250,000 төгрөгийн зээлийг сарын 1.15 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан юм. Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүгийн төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй нийт *******11 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлдэгч Д.******* нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 1,474,488.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 161,641.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1*******,150.47 төгрөг буюу нийт 1,649,280.28 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Д.******* нь ******* банкнаас зээл авах үед оршин сууж байсан УБ, Багануур, *******-р хороо ******* ******* гудамжны тоот хаягтаа бүртгэлтэй боловч амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.******* нь зээлийн төлөлтөө хийгээгүй *******11 хоног болж байна. Энэ хүнтэй хамгийн сүүлд хэрхэн яаж холбогдсон талаар он цагийн дараалалтай ярья. Банкнаас 202******* оны 12 дугаар сарын 12-нд 9545*******58******* гэсэн дугаараар холбогдсон боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Энэ хүний зээлийг дүү Буяндэлгэр нь нэг хэсэн төлсөн бөгөөд гэсэн дугаараар холбогдож байсан. Банкнаас 2024 онд ******* дугаар сард *******тай холбогдоход 2-******* хоногоос Багануурт очно, очоод уулзъя гэж байсан. ******* өөрөө хэлэхдээ би энэ зээлээс 400,000 төгрөг л авсан, бусад мөнгийг манай дүү авсан учраас дүү төлөх ёстой гэж хэлж байсан. Дүүтэй нь холбогдохоор миний төлөх зээл дууссан, одоо ******* өөрөө төлөх ёстой гээд 2 бие рүүгээ чихээд байдаг. 2024 оны ******* дугаар сард ******* өөрөө Багануурт ирж уулзсан. Ажлаасаа гараад гэр бүлээрээ Улаанбаатар хот явсан, хотод тогтсон хаяг байхгүй гээд хаягаа өгөөгүй. Зээлээ төлөх талаар сануулахад энэ зээлийг дүүдээ авч өгсөн, дүүгийн төлөлт одоо дуусаж байгаа болохоор би өөрөө цаашид хариуцна гэж хэлээд явсан. 2024 оны 5 дугаар сарын *******1-нд банкнаас дахиад холбогдоод зээлийн дутуу төлбөрөө төлбөл зээлийн хэвийн ангилалд оруулж болно гэдгийг хэлсэн. Тухайн үед Монгол Банкнаас зээлээ төлж байсан хүмүүсийн зээлийн ангиллыг өөрчилж байсан болохоор энэ тухай хэлсэн. 2024 оны 6, 10 дугаар сард Багануурын хаягаар мэдэгдэл явуулахаар хаягтаа байхгүй гээд буцаж байсан. Эхнэр нь гээд хүн байгаа, хотод ажилладаг, яг ямар ажил хийдгийг нь мэдэхгүй байгаа, өөр мэдээлэл байхгүй гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, 2022 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн №ЗГ/48484009 тоот зээлийн эрх нээх гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн өргөдөл, Багануур дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 1*******-ны 956 тоот тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

1.******* банкнаас эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банкны Багануур салбар Д.******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн №ЗГ/48484009 тоот зээлийн эрх нээх гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн өргөдөл, ******* банкны Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* нь зээл авах үедээ амьдарч байсан Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******ы ******* гудамжны тоот хаягт бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй болохыг Багануур дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 1*******-ны 956 тоот албан бичгээр тодорхойлсон байна.

*******.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Д.*******ийн оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* банкны Багануур салбар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

4.******* овогт ******* ******* нь РД:НУ770714 гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* гудамжны тоот хаягт оршин сууж байсан, 9545*******58******* дугаарын утастай, эхнэр нь гэсэн утастай зэрэг мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:НУ770714/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

*******.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Д.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х*******т анхааруулсугай.

4.******* ******* нь зээл авах үедээ Багануур дүүргийн *******ы ******* гудамжны тоот хаягт оршин сууж байсан, 9545*******58******* дугаарын утастай, эхнэр нь гэсэн утастай зэрэг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 1 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА